ХБНГУ-ын Хессэн мужтай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын ХБНГУ-д хийж буй айчлал үргэлжилж байна.
Энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хессэн муж улсын Хууль зүйн яам хоорондын хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, тус улсын Хууль зүйн сайд проф.др Роман Посек нар гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичиг нь 2002 оны 04 дүгээр сард байгуулагдсан “Монгол Улс болон ХБНГУ-ын Хессен муж улс хоорондын хамтын ажиллагааны тухай хамтарсан мэдэгдэл”-ийг цааш нь хөгжүүлэх зорилготой юм.
Санамж бичгийг байгуулснаар Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах, үр дүнтэй тогтолцоог бий болгох, мэргэшсэн боловсон хүчинг бэлтгэхэд Хэссен муж улсын Хууль зүйн яам дэмжлэг туслалцаа үзүүлэх чухал ач холбогдолтой.
Уулзалтын үеэр Монгол Улсын хувийн эрх зүйн салбарын шинэчлэлийг магтан сайшааж цаашид хамтарч, дэмжиж ажиллахаа тус муж улсын хууль зүйн сайд илэрхийллээ.
Эх сурвалж: ХЗДХЯ
Крым: Зеленскийн улс төрийн карьер гадаадад дүрвэснээр төгсгөл болно
Б.Рагчаа: Цахилгаан, дулааны үнийг нэмснээр ард иргэдийн амьдралыг улам доройтуулж байна
Т.Болормаа: Нэг төгрөг болж унасан койн тэрбум болж өсөөд, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн
ЗГ: Цагаан сарын баяраар шинийн 5-ныг дуустал амарна
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч иргэдээсээ уучлалт хүсэв
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Бахрайны улсад ажлын айлчлал хийж байна
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
“АТАР-4” аяныг санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлийн гэрээг үзэглэлээ
Х.Булгантуяа: УИХ зөвхөн хууль баталдаг биш, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг эрх зүйн орчныг бий болголоо
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН СЭТГҮҮЛЧ ПАВЕЛ ЗАРУБИНЫ АСУУЛТАД ХАРИУЛАВ