Танилц: УИХ-ын гишүүдийн аравдугаар сарын ирц

УИХ-ын тамгын газраас 2022 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны аравдугаар сарын ирцийн мэдээг гаргажээ. Аравдугаар сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан найман удаа хуралдсан бөгөөд үүнээс УИХ-ын гишүүн Д.Ганбат хамгийн олон буюу таван удаа ажлаа тасалсан бол 32 гишүүний ирц бүрэн байна. Харин С.Батболд гишүүн хамгийн олон буюу долоон удаа хоцорчээ.
Сэтгэгдэл