12-р сарын 06 Ардчиллынхны баяр төдийгүй монголчуудын уламжлалт сэтгэлгээ сэргэсэн түүхэн чухал ач холбогдолтой өдөр
Ардчилсан нам 2000 оны 12-р сарын 6-ны өдөр 6 улс төрийн хүчин нэгдэж байгуулсан олон Монголчуудын ардчилал, эрх чөлөөний үнэт зүйл билээ. Харин өдгөө ардчилсан намыг сонгуульд ялалт байгуулж чадаагүй, хэт цөөнхи байгаа дээр нь гэсэн шиг элдэв аргаар муучлан мохоосоор байна. Хоёр жилийн турш маргаантай мэт харагдуул, хоёр хуваагдсан юм шиг харагдуулах байнгын улс төрийн жүжиг их Улс төрийн тогоонд азаар үлдсэн богино зайны хоёр гурван Улс төрчдийн атгаг санаагаар аргамжагдсан бүтэлгүйтэлтэй байдал үргэлжилж байна.
Намын тухай ойлголтыг хэтэрхий явцуу байдлаар нийгэмд хүчтэй түгээж, үндэсний эв нэгдэл, аюулгүй байдал харш нөхцөл байдлыг албаар өдөөн турхирч газар авхуулахыг гадна дотны зарим бүлэглэл санаархах нь улам бүр ил тод болсоор. Тэдэнд Монголчуудын эв нэгдэлд дөрөөлсөн үндэсний бие даасан хүчирхэг Монгол Улс бус, түүхий эдийн хамааралтай сулбагар эдийн засагтай, нийгэм тогтворгүй, ард түмний оюун санаа цумралдаантай байх нь ашигтай.
Сөрөг хүчний эрүүл байр суурь, иргэний нийгэм ардчилсан эрх чөлөөний үндсэн суурь эрх баригчдын оролцоотойгоор улам бүр доройтсоор нэг нам дангаараа түрсэн төрийн хатуу хахир, хүйтэн хөндий дээрэнгүй ноёрхол улам бүр бий болсоор байна.
Улс төрийн намын бодлого нь нийтийн эрх ашгийг эрхэмлэх, бодлого хөтөлбөр болохоос сөрөг хүчнээ илт арчих байнгын оролдлого болж энэ нь лавшрах тусам Монголы улсын дэлхийн тавцан дахь нэр хүндэд шууд муугаар нөлөөлөх эрсдэлтэй.
Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэлд суурилсан ардчиллын төлөөх олон намууд нэгдсэн 12-р сарын 6-ны өдөр ардчиллынханы баярын өдөр төдийгүй монголчуудын уламжлалт сэтгэлгээ сэргэсэн түүхэн чухал ач холбогдолтой. Гэвч үзэл бодлоо илэрхийлсэн олон залуус аль хэдийн бүдүүлэг харгис ёс хэмээн дэлхийд хэрэглэгдэхээ бараг больсон иргэдийг шүүхийн шийдвэргүй, буруутгах хууль зүйн үндэслэлгүй барьж хорьдог дарангуй харктертай нам Ардчиллын баярын өдрийг булааж бага хурал хийх гэж байгаа нь алсуураа эзэгнэн булаах, дорд үзсэн үйлдэл болж байгааг хэлэх нь зүйтэй.
Хариуцлага гэдэг үгийг ор тас мартсан, ёс суртахууны үнэр ч ханхлуулах чадваргүй, монгол сэтгэлгээгүй, бодлого үйл ажиллагаа нь ард түмний дунд аль хэдийн үнэлэгдэхээ больсон эрх баригч намын энэ мэт муйхар, мулгуу дөргүй бух шиг байдал өөрчлөгдөж, зарим талаараа ухаарч сэхээрсэн үйлдэл өчүүхэн ч гаргалгүй улам эрх мэдэлд улайрч нам дотроо хэмхэлдсээр, Улс төрийн өрсөлдөгч сөрөг хүчнээ өөд уруугүй дэвсэлсэээр аваас улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд тодорхойгүй аюул эрсдэл салбар салбарт борооны дараах мөөг шиг олширсон төдийгүй ядууралд живсэн Монголыг аль нэг том гүрэн хараандаа авчих магадлал өндөр.
Сэтгэгдэл
Hector Godley [107.173.98.157] 2023-01-19 23:05:58
Hi medee.mn Admin, identical listed here: <a href="http://695example695.com" rel="nofollow">Link Text</a>
XXXXX [104.165.127.13] 2023-01-19 03:40:43
To the medee.mn Administrator, similar right here: <a href="http://695example695.com" rel="nofollow">Link Text</a>
АН [202.21.109.12] 2022-11-09 14:02:57
Ардчилал гэж юу ч байхгүй юмыг хоосон донгосож их гүйвэл Украйныг хараарай
Зочин [192.82.70.209] 2022-11-09 10:24:59
Ардчлал гэж хаана ч байдаггүй түүнийг хайх хэрэггүй гэж Дональд Трамп хэлсэн дээ
Зочин [192.82.70.209] 2022-11-09 10:22:57
Ардчлал гэх аятайхан нэрийн дор хонины арьс нөмөрсөн цөөвөр чоно элбэгдорж тэргүүтнүүд гадны эздийнхээ даалгавараар монгол улсыг самарч бүэн мөхөөх замд оруулсан
Бичиж байгаа зүйлээ сайтар бодооч. 21-р зуунд амьдарч байгаа биздээ? [192.82.91.251] 2022-11-09 04:22:57
Хятад хүн ардчиллын төлөө явдаггүй, тэмцдэггүй гэж хэн хэлсэн юм бэ? Монгол хүн ардчиллыг орос, хятад, казах хүнээс илүү ухаарч, тайлбарлаж, хэрэгжүүлж явах юм уу? Ягшдээ! Харин ч ардчиллыг хэн бүлзайруулж гажуудуулж байна? Үүнд бүгдээрээ, үүнд монголчууд хүртэл өөрсдөө новшрон оролцож байна. Үгүй гээч!?! Эх оронч гэдэг чинь нэг зүйл, энэ чинь ганц монголчуудаар хязгаарлагдахгүй.
Зочин [202.9.46.216] 2022-11-09 04:52:51
Хятадад ардчилал бий болвол хятад сүйрнэ.
зочин [183.177.99.230] 2022-11-09 04:10:03
Тэнэг мулгуу арчаагүй унхаагүй ялзарсан нийгмийг бий болгоход нөгөө алдарт Ардчилал гэх нэрийн дор Америкчууд хэдэн тэнэг мулгуу алиагаа мэдэхгүй хагас галзуу Элбэгдорж Гончигдорж Батүүл Батбаяр Дорлигжав мэтийн цөсөн хөөрсөн банди нарыг элсүүлэж төр ард иргэд хоёрын хооронд яс хаяж Монгол улсыг бүрэн самарсан гэж хэлбэл зохилтой 12 сарын 06 бол Монгол нутагт Капиталист системийг нутагшуулсаны 32 жилийн ой гэвэл зохилтой өнөөдөр Ардчилсан гэх Капиталист Монгол өнгөрсөн 32 жилийн хугацаанд Монгол улсыг эдийн засгийн хувьд бүрэн алсан гэхэд болно Өнөөдөр Ардчилалын буянаар Монгол улс нутаг дэвсгэрийнхээ 70 хувийн лиценц хэлбэрээр үндэстэн дамнасан мөнгө хүүлэгч долларын эзэдүүдэд найр тавиад өгчхсөн 70 сая малын 45 саяыг нь банкны барьцаанд тавиад туучихсан Монгол улс өнөөдрийн байдлаар 36,9 тэрбум ам долларын өрөнд тавиад туучихсан Монголын айл өрх бүрийг банкны өрөнд оруулчихсан Монголын Ардчилагчид нь Үндсэн хуульдаа гадны үндэстэн дамнасан мөнгө хүүлэгч долларын эзэдүүдийн захиа
зочин [183.177.99.230] 2022-11-09 05:02:53
Үндэстэн дамнасан мөнгө хүүлэгч долларын эзэдүүдийн шугуулсан хуульиууд ЖБ 1996 онд батлагдсан Монголбанкны тухай хууль 1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухайн хууль мөн гадаад төлбөр тооцооны хууль гэх мэтээр гадныханы захиалгат хуулиуудыг шургуулснаар өнөөдөр монгол төгрөгийн ханш хэнд ч хэрэггүй хог дээр хог дэрлээд хэвтүүлчихсэн өнөөдөр Монгол нутагт доллар байж хэмээн төгрөг бий болдог ам дооларын баталгаан нь Монгол улсын нийт баягаар баталгаажидаг гаж тогтолцоог бий болгоход Монголын Ардчилагчид гэх этгээдүүд үлэмж их үүрэг гүйцэтгэсэн тэд бас гардан гүйцэтгэсэн этгээдүүд өнөөдөр Ардчилагчид нэртэй бүлэг этгээдүүд харгартлаа баяжиж харин эгэл ард түмэн нь үгээгүй ядуу зүдүү амь зогоож байх дүр зураг та бидний бодит амьдрал дээр оршин тогтносоор банйа Өнөөдөр эх баригчид гадаад өрөө дарахын тулд эгэл жирийн ард иргэдээр татвар маягаар өөрөөр хэлбэл та бидний гэрэл цахилгаан дулаан гурил талхны үнэ нэмээд байгаагын цаад санаан төр зүгээр л татвар хураагч нэртэй болчихсон
энхбат [122.201.31.24] 2022-11-08 23:49:52
Монголчуудын энэ ардчилалыг монголд нуугдаж үлдсэн хятадууд хятадын хүүхдүүд.овжноох ашиглаж олон жил нуугдсан нуувчнаасаа хяналтаасаа гарах арга хэрэгсэл болж бүр сүүлдээ нам намд нь нууцаар шургалж монголчуудын эсрэг ашиглаж 32 жил монголыг хятадын колони болгож өөрсдөө баяжих нэж зүтхэж үүнийг мэдсэн монролын эх орончдыг бүгдийг хордуулж алсан байж болзошгүйгээр үхүүлснн гэж сошиалаар үргэлж яригджээ.Зэнээ О.Энхсайхан Зориг гэх мэт олон хүмүүс гээ биздээ даанч харамсмаар хятад хүний хүүхдүүд асар хар хортой байга
Зочин [202.9.46.216] 2022-11-09 04:13:50
Ардчиллын загалмайлсан эцэг хүзүүгүй хүн манай иргэд 100 жилийн өмнө монголд суурьшсан хажиглаж ерөөсөө болохгүй гэж хэлж өөрийгөө болон намын нөхдөө хятадын эрлийз хурлийз нар гэдгээ баталсан.