“Tesla”-гийн Хятадад үйлдвэрлэсэн автомашины борлуулалт хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ
Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани есдүгээр сард Хятадад үйлдвэрлэсэн 83 135 тээврийн хэрэгсэл борлуулсан нь тус улс дахь сарын борлуулалтын шинэ дээд үзүүлэлт болсон талаар Хятадын Суудлын автомашины холбооноос /CPCA/ ням гарагт мэдээлжээ.
Энэ нь наймдугаар сарынхаас 8 хувиар өссөн үзүүлэлт болсныг тайланд дурдсан байна. Ингэснээр “Tesla”-гийн Шанхай хот дахь үйлдвэр 2019 оны 12 дугаар сараас үйлдвэрлэлээ эхлүүлснээс хойших дээд үзүүлэлтийг шинэчилжээ. Түүнээс өмнө зургаадугаар сард хамгийн олон /78 906/ автомашин худалдаалагдаад байжээ.
Мөн “Tesla” дэлхийн хэмжээнд энэ оны гуравдугаар улиралд 343 830 тээврийн хэрэгсэл зах үээлд нийлүүлсэн нь дэлхийн хамгийн үнэ цэнтэй автомашин үйлдвэрлэгчийн хувьд мөн дээд үзүүлэлт болжээ. Гэсэн хэдий ч шинжээчдийн таамаглаж байсан 359 162-т хүрээгүй болохыг “Refinitiv” компанийн мэдээлэл харуулсан байна.
“Tesla” Шанхай дахь үйлдвэртээ долоодугаар сард шинэчлэлт хийхээр ихэнх үйлдвэрлэлээ түр зогсоосныхоо дараа нийлүүлэлтээ түргэтгэсэн бөгөөд зургаадугаар сард долоо хоногт ойролцоогоор 17 мянга орчим байсан үйлдвэрлэлийн гарцаа 22 мянгад хүргэж нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн талаар “Reuters” агентлаг урьд нь мэдээлсэн юм.
Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “BYD” компанийн хувьд есдүгээр сард 200 973 автомашин худалдаалснаар дотоодын цахилгаан тээврийн хэрэгслийн зах зээлдээ тэргүүллээ хадгалж, борлуулалт нь наймдугаар сарынхаас 15 орчим хувиар өссөн гэж Суудлын автомашины холбооноос мэдээлжээ. Газрын тосны үнийн өсөлт, Засгийн газрын татаас нь хэрэглэгчдийг цахилгаан тээврийн хэрэгсэл сонгоход түлхэц болж байгааг тайланд мөн дурджээ.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:20:30
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:20:30
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.