УЛСЫН ӨР
2021 онд 500 сая ам.доллар, 2022 онд нэг тэрбум ам.доллар, 2023 онд 1.3 тэрбум ам.доллар, 2024 онд 600 сая ам.долларын бондын өр төлнө. Үүн дээр нэмэгдээд БНХАУ-ын Ардын банктай хийсэн своп хэлэлцээрийн 15 тэрбум юанийн өр бий. Ардын банкны своп хэлэлцээрийн мөнгөн дүн уг нь таван тэрбум юань байсан ч төлөх хугацаагаа сунгахдаа нэмж мөнгө зээлсээр15 тэрбум хүрсэн юм. БНХАУ-ын Ардын банк дээр ашигласан аргаа бондын бусад өр төлбөрүүд дээрээ ашиглахаас өөр аргагүй. Тэгэхгүй бол бид дефолт зарлана. Иймийн тулд зүдрэх бүрдээ түшсээр ирсэн ОУВС-тай хамтарч зээлээ төлөх нэг арга бий.
Тийм ч учраас ОУВС, Дэлхийн банк зэрэг санхүүгийн томоохон байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх уулзалтын тоог нэмээд байгаа юм шүү дээ. УНАЛТААС БОСОХ УУ? УЛСЫНХАА ТУСГААР ТОГТНОЛЫГ АЛДАХ УУ? Үндэсний Стастикийн хорооны тайлангаар 2020 онд Монгол Улсын гадаад худалдаанд бусад орнуудын эзлэх хувь “...Гадаад худалдааны гаалийн статистик нь улс орны материаллаг нөөцийг нэмэгдүүлэн эдийн засгийн нутаг дэвсгэрт орж байгаа /импорт/, мөн тус нөөцөөс хасагдан эдийн засгийн нутаг дэвсгэрээс гарч байгаа /экспорт/ бүх төрлийн барааг бүртгэн мэдээлж байна.
Харин Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх /транзит/ болон түр хугацаагаар оруулж, буцаан гаргах /дотоодод болон хилийн чанадад боловсруулалт хийх бараанаас бусад/ бараа улс орны материаллаг нөөцийн хэмжээнд нөлөөлдөггүй тул эдгээрийг гадаад худалдааны эргэлтэд оруулж бүртгэдэггүй. Гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээллийн үндсэн эх үүсвэр нь гаалийн мэдүүлэг бөгөөд гаалийн бүрдүүлэлт хийсэн эцсийн өдрөөр экспорт, импортыг бүртгэж, статистикийн албан ёсны мэдээлэлд тусгана.
Экспорт, импортын барааны үнийн дүнг америк долларт шилжүүлэхэд гаалийн бүрдүүлэлт хийсэн өдрийн Монголбанкны валютын ханшийг мөрдөнө. Экспортын бүтэц, орноор, дүнд эзлэх хувь Их Британи: 1.1 %, ХБНГУ: 0.2 %, % ОХУ: 0.8 %, %Швейцарь: 22.9 %, БНХАУ: 75.0 % Импортын бүтэц, орноор, дүнд эзлэх хувь АНУ: 5.8 %, БНСУ: 5.6 %, Япон: 9.7 %, ОХУ: 33.3 %, БНХАУ: 45.5 % Далайд гарцгүй, хамгийн том эдийн засгуудын нэгтэй хиллэдэг хүчин зүйлс нь Монголыг бусдаас хамгийн хараат эдийн засаг болгодог.
Ялангуяа бүтээгдэхүүний зах зээлийн хамаарал хамгийн эмзэг гол шалтгаан болж байна. Блүүмбергийн судалгаагаар Монгол Хятадаас хамгийн их хамааралтай эдийн засаг бөгөөд нийт экспортын 92% нь Хятад улс руу гардгаас 90- ээс дээш хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байдаг. 2011-2012 оны хооронд Хятадын эдийн засаг 1.4 хувиар буурахад худалдааны хориг, ялангуяа нүүрсний экспортоос шалтгаалан Монголын эдийн засаг 5.2 хувиар буурсан билээ. Үйлдвэрлэлгүй, хараат эдийн засаг улсын тусгаар тогтнолд асар хортой.
Сэтгэгдэл
Болд [192.82.93.11] 2022-10-05 12:48:15
Эрээний колони болохдоо бэлдэцгээ үхэрнүүдээ, 30 жил саналаа худалдаад 30 тэрбум долларын өрөнд орлоо хохь чинь заяа чинь үмбүүнүүд...
Зочин [202.9.46.26] 2022-10-05 20:35:42
Улны хүмүүс гэдэг нь үнэн юм
mas bolgoomjtoi ajillah,bas er tabisan etgeeduudiig il todorhoi bolgoj egeech?.... [148.60.92.227] 2022-10-05 10:24:00
Mongol ylasiin ene ikhe eriig bii bolgoson hoyor nam bii?ene namuudiin hen henii ydirdaj baisan yed hed heden onyydad iim ikhe diildesgyi er bii bolob oo?erh cheleegyi bidniig eriin daramtand oryylsan muu zasaglaliig yaliig ni edlyyleh erhemyydiig odoo il todorhoi bolgoj olon niited haryylaad egeech?....bidnii aldaa dytagdal ene meteer yalgarah yalgaa baih saardlagatai!!!!!Aedchilsan namiin yed ene ikhe er yyssen ni ynen ted odoo hariuzlagaas zygtaad chimeegyihen syyj baina.edentei hariuzlaga hyrdan syyrhai toochohiig ard tymen hyleej baina.....ene ylas chini orsin togtnoh uu?ygyi yu deeree hyrch ireh geed baina??.......
ИРГЭН [202.126.89.143] 2022-10-05 06:51:43
ГАДНЫ БРЕНД ШҮТСЭН ҮХЭР МОНГОЛЧУУД, ЮУ Ч ХИЙЖ ЧАДАДГҮЙГЭЭСЭЭ ИЧДЭГ БОЛСОН ЦАГТ МОНГОЛ УЛС ХӨГЖИЖ ЭХЛЭНЭ