ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРГҮЙ ЭДИЙН ЗАСАГ, ҮНДЭСНИЙ ЭРХ АШГИЙГ НОЦТОЙ ЗӨРЧИХ НЬ!
Эрх баригчид улсын өмчийн үйлдвэрүүдээ тонож, татаж унагаад дуусгах нь ээ. Зах зээлийн эрэлтийг нь орлуулах үүднээс импортын татварыг тэглэдэг мода ч дэлгэрэх нь. Гэхдээ энэ нь ноцтой үр дагавартай. Бас олон хууль, эрх зүйн зөрчилд дагуулж байгааг ч нэмж тэмдэглэх хэрэгтэй. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал 3.1.1.1 Төрийн гадаад бодлого нэгдмэл байх, гадаад харилцанад үндэсний эрх ашиг сонирхлыг дээдлэх зарчмыг тууштай баримтлан хэрэгжүүлнэ, гэснийг 3.2 Эдийн засгийн бие даасан байдлаа хангаж хөгжих, байгальд ээлтэй, хүний аюулгүй, амгалан амьдрах боломжийг бүрдүүлсэн тогтвортой хөгжлийн загварыг бий болгох нь эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үндсэн нөхцөл мөн.
Эдийн засгийн олон тулгуурт, оновчтой бүтцийг бий болгох хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого явуулах, санхүүгийн салбарын аюулгүй байдлыг баталгаажуулах, эрчим хүч, эрдэс баялгийн болон гадаад худалдаа, интерацийн асуудлаар оновчтой бодлого баримтална. 3.2.1.1 Эдийн засгийн өөрийгөө тэтгэх чадавхийг бүрдүүлж, тодорхой салбарт олон улсын тавцанд өрсөлдөх олон тулгуурт эдийг засгийн бүтцийг бий болгоно... Гэж тус тус заажээ.
Мөн 2020 онд баталсан ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ хуульд
- 5.1.Хөгжлийн бодлого, төлөвлөлтөд дараах зарчмыг баримтална:
- 5.1.1.үндэсний язгуур эрх ашигт нийцсэн байх;
- 5.1.2.дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн байх;
- 5.1.3.нэгдмэл, цогц, харилцан уялдаатай байх;
- 5.1.4.тогтвортой, тасралтгүй, залгамж чанартай байх;
- 5.1.5.тэнцвэртэй байх;
- 5.1.6.нөөц, эх үүсвэрт үндэслэсэн байх;
- 5.1.7.ил тод, нээлттэй байх;
- 5.1.8.судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх;
- 5.1.9.зорилго, зорилт хэмжигдэхүйц байх;
- 5.1.10.шалгуур үзүүлэлт нь зорилготой нийцэж байх;
- 5.1.11.төлөвлөлт нь үр дүнд чиглэсэн байх;
- 5.1.12.төлөвлөлтийн дээрээс доош, доороос дээш чиглэх тэнцвэрийг хангах;
- 5.1.13.бүх талын оролцоог хангасан байх;
- 5.1.14.төр-хувийн хэвшлийн түншлэлийг зохистойгоор хангах;
- 5.1.15.оролцогчдын хариуцлагын зарчим.
- 5.1.16.нэгтгэн тайлагнах зарчим;
Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын сүүлийн 5-6 жилийн үйл ажиллагаанд олон улсын хөндлөнгийн аудитын шалгалт, шинжээчдийн дүгнэлт гаргуулж, эрх баригчид ард түмний өмнө ажлаа бүрэн дүүрэн тайлагнаж, улс төржих арга барилаас ангижрах цаг болжээ.
Сэтгэгдэл
Zocnin [108.63.252.50] 2022-09-15 00:02:03
Mongol uls taiwan shig hagas damjuulagcniin yildweruudtei bolj delgiid eksportolmoor yum Omnod solongos Taiwanaas yildwer oruulj irmeer bna Mongold howor element ni bna Harin busad orond bhgui
Зочин [66.181.177.95] 2022-09-15 01:55:30
haha baigali ni boldoggui ym shde sudlaj uzeed bichdeg bolmoor ym