Д.Баярхүү: Эмээлтийн махны хэрэг & Монголчуудын хожимдсон гэмшил

Aдмин / Нүүр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал–Хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөлгөөн,

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Эх орондоо хүнсний хувьсгал хийцгээе!”гэсэн илтгэлийг онцлон энэхүү бичил нийтлэлээ босголоо. Бухимдахгүй, буруутныг хайлгүй, ухаалгаар, дүгнэлт хийн бясалгана уу?!

“Сүх далайтал үхэр амар” гэдэг үлгэрээр манайхан ажиллаж амьдардаг. Хэнэггүй нь дэндчихсэн, хэнэггүй нь залхуурлаас нь үүдэлтэй. Эмээлтийн махны хэрэг дэгдээгүй бол энэ чигээрээ яваад л байх байсан, идэж уугаад л. “Ковид”, “Оросын тусгай ажиллагаа” тохиогоогүй бол энэ эрчээрээ бэлэнчилсэн, лазагнасан, хэтэртлээ хэрэглэсэн, найр наадамд нугасгүй МОНГОЛ л яваад байх байлаа.

Гай таарч тэр МОНГОЛ-ыг сэтгэдэг, түгшдэг, яаруулдаг, хөдөлгөдөг гадны хүчин зүйлс яалт ч үгүй гараад иржээ. Одоо яая гэхэв. “Ковид”, “Оросын тусгай ажиллагаа” дэгдсэнд монголчууд буруугүй л дээ.Тэгэхдээ “Ковид”, “Оросын тусгай ажиллагаа” дэгдэхээс өмнө монголчууд бид юугаа хийж явсан улс вэ гэдэгт л асуулт тавьж хариулт авах санаатай энд бичээд байна. Ноцтой асуултуудаа ярайлгая. Та бүхнээс хариулт хайя.

сонин mn

-Бараг 80 сая давсан их малтай, нүүдэлчин их өвтэй, малд нүдтэй монголчууд бид мах шөлнийхөө боловсруулалт, менежмент, борлуулалтыг яагаад хятадуудын гарт өгчихсөн юм бэ?

-Хятадууд Монголд дайрч орж ирээд Эмээлтийн махны захад дураараа эзэн суучихаагүй. Тэгсэн гэсэн баримт байвал дэлгэнэ үү?

-Миний ойлгосноор Эмээлтийн махны, мал аж ахуйн зах зээл, жижиг үйлдвэрийг анхлан хятадын компани, хятад иргэд худалдаж аваагүй, түрээслэж аваагүй хэн нэгэн

МОНГОЛ хүн, МОНГОЛ компани авсан байх тул буруутнаар 1-рт хятадууд биш, МОНГОЛ-чууд тодрох ёстой бус уу?2-рт хятадуудыг тэнд дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлсэн, хүнсий аюулгүй байдлын гэмт хэрэг үйлдэж байхад нь хамсан оролцсон, хэнэггүй хандсан МОНГОЛ-чуудыг олж тогтооно уу?

-Ганц Эмээлт гэлтгүй, хятад эзэнтэй, хятадууд эзэн суусан хүнсний үйлдвэр, уул уурхай, зам тээвэр, барилга орон сууц, өөр ямар ч салбарт байдаг юм бүгдийг нь олж тогтоон хятадуудад зам засч өгсөн, авилга хахуулийг нь авдаг МОНГОЛ дарга, МОНГОЛ эзэн, МОНГОЛ байцаагчдыг нэрсээр нь гаргаж эрүүгийн хариуцлагад татуулъя.

-МОНГОЛ-чуудын залхуурсан, бэлэнчилсэн салбар бүрт МОНГОЛ-чуудын хэрэгцээ, шуналд тохируулсан гадаадын компани, бизнесчид орж ирж, эзэн сууж байгаа нь худлаа бус уу?

-Эмээлтийн махны явдалтай холбогдуулан МОНГОЛ-чуудын дунд Хятадыг үзэн ядах хийрхэл ихээхэн дэвэрлээ. Үүнийг таслан зогсоох арга алга. МОНГОЛ-чуудын бухимдлыг ойлгож байна. Энэ эрчээрээ Эрээнээс хараат бус болох, хүнс, нарийн ногоо, амтлагч, өөр юу ч байдаг юм өөрсдөө 100% эх орондоо ургуулах үйлдвэрлэх зүрх зориг МОНГОЛ-чуудад бий юү? Бий байгаасай гэсэндээ би бичиж байна.

- Та бидний залхуурал чинь “Эмээлтийнх” шиг эмгэнэлд хүргээд байна!

-Эмээлтийн махны явдалтай холбогдуулан МОНГОЛ-чуудын хийрхлээс улбаатайгаар Хятад хилээ хааж, боомтуудаа нээхгүй, маш бага хэмжээгээр нүүрс оруулж байгаад МОНГОЛ-чууд бид, тэр дундаа хувийн худалдаанаас өөр ажил эрхэлдэггүй хэдэн түмэн ганзага, мухлага, лангууны худалдагч МОНГОЛ-чууд Та нар бэлэн байна уу?

- Ийм их хийрхлийн дараа хил боомтоо нээлгүүлэхээр ГХЯ-ыг дарамтлахгүй байх тэвчээр Та нарт байна уу? ГХЯ ямар ч буруугүй шүү!

- Хятад хилээ нээхгүй байсаар байх ахул эх оронч сэтгэлээр гүрийж чадах уу, Та нар?

-Үзэн ядах хэрнээ Хятадгүй байж сууж чадахгүй болчихсон МОНГОЛ араншин, МОНГОЛ хяслангаа барьж хязгаарлаж дийлэх үү?

Дахин асууя. Өдий олон жил зах зээлээр замнахдаа идэж хэрэглэх махныхаа боловсруулалт, борлуулалтыг гартаа оруулж хянаж байхгүй яачихсан гэнэн МОНГОЛ-чууд вэ, бид чинь?! Аймаг, томхон сум бүрт мах боловсруулах үйлдвэр байгуулчих зориг зүрх алга уу?!

сонин mn

“Хүнсний хангамж, аюулгүй байдал–Хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөлгөөн 2022 оноор төгсгөл болоосой. Дахин ийм зөвлөлгөөн хиймээргүй байна. Боллоо, ханалаа. Эмээлтийн огиудас хүргэсэн махны зураг дахин хармааргүй байнаа. Орсон борооны хойноос цув нөмөрдөг, гэмшил нь хойноо монгол араншиндаа цэг тавья!

Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.176] 2022-06-11 05:20:34

Сүүлийн 30 жилд монголын төрд хятад цустангууд гарсаны гай цус уснаас өтгөн гендээ онцгой гажиг эдийн шунал удамшсан байдаг юм бн хүний хүү хүрэн бөөртэй үлдэх хүнээр ачаа бүү татуул гэж үг таарч байна эрлийзүүд монголорс авах юмаа тултал аваад хөгжилтэй оронд суурших хэтийн бодолтой нь мэдээж юм тийм хүмүүст хувь заяагаа даатгасаар байгаа бид үнэхээр мангуугийн туйл юм даа

Зочин [103.212.119.219] 2022-06-12 05:57:41

Энэ олон үйлдвэрт маш мундаг сайн үйлдвэрүүд олон бий .очиж олоныг нь үзсэн .энэ үйлдвэр барих гэж маш удааш элдэв бичиг өгөхгүй маш их авилага мхг авсан . . Үйлдвэр хаагаад хятадууд огт хохирохгүй монголууд л хохирно . Элдэв цуу нэр зохиож чарлахаар хнл амнаас айж ард түмэнд таалагдах дүр зг үзүүлнэ . Цөагуур харвал улсаа л хохироож бна . Эхлээд цагаан нунтаг сүүлдээ цардуул болоод тэр нь мах хийж болох хоргүй гэхээр хүүрэнд хийдэг өодис болсон .хүүрэнд хийдэг бодис гэж бхгүй ..дүгнэлтийг санаагаараа гаргаж бно .зоонос гэнэ тэр үйлдвэр биш малд бдаг олон өвчинүүдийг ерөнхийд нэршил . . Ер нь бол монгол мал өөрөө бөөн өвчин .аргагүй дээ л буцалгаж иддэг шүү

Зочин [203.98.76.176] 2022-06-11 05:14:31

Мөнхийн хөрш мөнхийн болгоомжлол мөнхийн дайсныхаа гарт хүнсээ бүр тэр дундаа махчин монголчууд мах бэлтгэлээ даатгана гэдэг түүхэн дэхь хамгийн тэнэглэл гутамшиг хар толбо мөн

Зочин [66.181.161.40] 2022-06-11 05:58:29

За мах яах вэ хөгшөөн, 70-хан жилийн өмнө, одоогийн 100 айл хавиар хужаа нар монголчуудын жорлонгийн баасыг цуглуулж цэвэрлэж өгдөг байсан гээд боддоо. Бусдаар бөгсөө арчуулж явдагаас ялгаагүй, бүх юмаа даатгачихсан, аймшигтай

Бяраа [64.119.24.52] 2022-06-11 01:20:23

Маш үнэн. Үүний ар талд монгол хүн, тэр тусмаа төрийн өндөр алба хашдаг хүмүүс л байгаа гэж дуулдах болсон. Баярхүү зөв хэлж байна. Монгол хүний ходоодоор мөнгө хүүлдэг хүмүүсээс салах цаг болжээ.

Зочин [202.126.89.91] 2022-06-11 00:33:19

монгол улс 2 их гүрний дунд хавчуулагдаад ядуу зүдүү болсон юм биш ерөөсөө эрт дээрээс үүдэлтэй нүүдэлчний амиа хоохойлсон хуурдаг хулгайлдаг зүв зүгээр сууж байгаад асар их баяжих өөрөөл болж байвал хөршийг алж байсан ч нүдээ аниад сууж байдаг, сэтгэлгээнээс үүдэлтэй

Зочин [202.126.89.12] 2022-06-11 15:53:57

Үнэхээр үнэн шүү

зочин [192.82.81.128] 2022-06-10 16:37:48

Хүнсний аюулгүй байдал аль хэдийн алдагдчихжээ, одоо Монголчууд яах вэ? Хэнээс юу асуугаад байгаа юм бэ? Эрх баригчид ба МАН-ыг та дэмжээд байгаа юмуу? Гарц шийдэл гаргалгаагаа санал болгооч ээ. Ийм асуудлыг олон улсад яадаг юм бэ?

Олон улс нь асуудлыг хаана ч шийдэж өгч чадаагүй. [103.57.93.169] 2022-06-10 16:46:56

Олон улсад үүнийг 75 жил буюу Дэлхийн 2-р дайнаас хойш одоо хүртэл шийдэж чадаагүй. Африкийн орнуудыг хар, түүхийг нь судал. Дагнан араар нь тавьчихдаг. Сүүлийн жишээ бол Афганистан.

Монголын БОДИТ байдал, хэрэгцээ. [103.57.93.169] 2022-06-10 16:01:51

Монгол бол Орос, Хятад хоёоын хооронд хавчуулагдсан ядуу, технологийн хувьд хоцрогдсон, аж үйлдвэржээгүй, хүн ам цөөтэй, шашны хөгжил дорой тийм улс. Иймд Япон, Солонгос шиг болохын тулд Монгол нь өшөө 100 жил дайн дажинГҮЙ хөгжиж, хүн амаа ядахдаа 40 сая хүртэл өсгөх шаардлагатай. Эс тэгвэл ...

Зочин [203.98.76.176] 2022-06-11 05:22:37

Хүн амыг чинь өсгөхгүй өвчлүүлэх бодлого явагдаад байна

Зочин [192.82.81.47] 2022-06-10 13:15:41

Хятадтай нмйлсэн, монголчуудынхаа эсрэг хор хутгасан МОНГОЛЧУУДЫГ ОЛЖ БҮГДИЙГ ЦААЗАЛ МОНГОЛ ХҮН МОНГОЛ .УГСААГАА.УСТГАХ ЗОРИЛГО ӨВРӨЛСӨН БОЛ ТЭД НАРТ ЯМАРЧ ХӨНГӨЛӨЛТ БАЙХГҮЙ ШУУД ЦААЗАЛ

зрчин [150.129.143.101] 2022-06-10 13:14:18

Ямарч өөдрөг зүйл яридаггүй БӨӨН ХАР ЭНЕРГИ.

Зочин [150.129.143.218] 2022-06-10 12:31:46

Энэ үнэн. Эмээлтийн гол зохиогчид нь угтаа Монголчууд мөн ажээ.... Тэгээд өөртөө тэгээд буруу өгнө гэж ёстой үгүй шүү дээ.

Зочин [202.126.88.71] 2022-06-10 08:14:16

Ene hool hunseer ustgah mongol humuusiig doromjilson oi gutam , Hyatdad yls ooroo 175 say orchim mal surgetei baij Mongol ruu orj urej mahiig beldej ogno gedeg bol ene buhnii tsaan ni mash tom ystgah bodlogo olon um yrigui shuud haagaad eruu huuliar avah heregtei

Гаа [202.126.90.109] 2022-06-10 07:46:49

Үнэн үнэн


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.