Зохиолч, сэтгүүлч Бямбын Сарантуяа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

VII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
“Алтан-Өд” шагналт, Зохиолч, сэтгүүлч Б.Сарантуяа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ
Түүнийг уншигчид "Сорхугтани" романы зохиолч гэдгээр нь сайн мэдэх билээ.
Тэрбээр 1973 онд Өвөрхангай аймгийн Арвайхээрт төрсөн бөгөөд 1995 онд УБИС-ийн утга зохиолын ажилтны ангийг зохиолч, утга зохиолын ажилтан мэргэжлээр дүүргэсэн. Монгол телевизийн “Гэрэлтэй цонх” нэвтрүүлгийн сэтгүүлчээр ажиллаж байгаад 1990 оноос уран зохиол бичиж эхэлсэн аж.
2012 онд “Сорхугтани” роман, “2014” онд “Сайн хаан Бат”, 2017 онд “Самар хатан” роман, 2019 онд “Сэтгэл залгигч хот”, 2020 онд “Тогосны цөс” романуудыг хэвлүүлсэн. Одоо Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
Н.Тэгшбаяр: Торийн реактор ирээдүйд цөмийн эрчим хүчний шинэ үеийг нээнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хаа сайгүй л баг хуулагдаж байна…
Трамп АНУ-ын цэргийн ангиудыг Германаас татаж магадгүй
ЦЕГ: Таксинд суусан өсвөр насны эрэгтэй хүүхдийг хүчирхийлэхийг завдсан эмэгтэйг шалгаж байна
АНУ дэлхийн зэвсгийн зах зээлд ноёрхож байна
Шүүх яллагдагч З.Төрмандахад авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ
Д.Амарбаясгалан: УБТЗ-ыг цахилгаанжуулж, хос замтай болгон, дэлхийн хөгжлийн түвшинд хүргэх цаг үе ирснийг зах зээл шаардаж байна
1850 километрийн цаана байгаа станцад гарсан гэмтлийг 5 секундэд илрүүлэн, яаралтай засварладаг боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
"Бүргэдийн баяр"-т Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Архангайн нийт 22 бүргэдчин, Казахстан, Киргизстаны төлөөлөл оролцож байна