АНУ Хятадын компаниудын эсрэг хориг тавьжээ
![](/files/5ajegsncxrqmdjfk8u2t/3/4ff553d8c9ab7917fc7969c069f9a2825b8e19a3.jpg)
АНУ Хятадын компаниудын эсрэг шинэ хориг тавьсан талаар Global Times сонин мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, экспортын хоригт БНХАУ-ын 12 компани багтсан байна.
АНУ-ын Сангийн яамны хар жагсаалтад багтсан Хятадын компаниуд Америкийн компаниудад материал, тоног төхөөрөмж зарах эрхгүй болж байгаа аж. Эдгээр Хятадын компаниуд нь өндөр технологийн цэрэг-аж үйлдвэрийн комплекстой холбоотой гэж АНУ-ын эрх баригчид мэдэгджээ.
Шинэ хоригт квантын тооцоолуур, хагас дамжуулагч боловсруулж үйлдвэрлэдэг компаниуд болон Пакистаны цөмийн боловсруулалтад оролцдог Хятадын байгууллагууд багтсан байна.
Сэтгэгдэл