Ж.Сүхбаатар: Микрофон асаагүй байхад намайг гутааж доромжилсныг нь би тэвчээгүй
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараас тодруулга авлаа.
-Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр Ж.Ганбаатар гишүүн та хоёр бие бие рүүгээ хатуу үг шидэлцэж, барилцаж авах дээрээ тулсан. Ямар асуудлаар ингэж айхавтар зөрөлдөв?
-Байнгын хорооны хуралдаанаар ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус тав, таван гишүүн буюу УИХ-аас 10 гишүүнийг энэ хоёр байгууллагад сонгон шалгаруулж томилох ажиллагаа явуулах, сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай асуудал хэлэлцсэн. Шүүхийн тухай шинэ хуульд зааснаар ажлын хэсэг нь 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. УИХ-ын даргын захирамжаар томилогдсон УИХ-ын нэг гишүүн ажлын хэсгийг ахална гэж заасан. Яагаад ингэж заасан гэхээр өмнө нь Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүдийн сонгон шалгаруулалтыг явуулах явцад гарсан нөхцөл байдлаас үнэлэлт дүгнэлт хийж үзээд асуултад хариулах, хариуцлага хүлээх бодлогын түвшинд асуудлыг парламентад танилцуулаад зангидаад явах нэг хүн нь УИХ-ын нэг гишүүн байя гэж үзсэн.
Үлдсэн 10 гишүүнийг нь холбогдох байгууллагын төлөөллөөс санал болгохоор заасан. Үүнд, Мэргэжлийн холбоо, Төрийн байгууллага, Засгийн газар, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, Хүний эрхийн үндэсний комисс, Хууль зүйн хүрээлэн, Хууль зүйн их сургууль, Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ дахь олонх, цөөнх гээд олон талт хяналт тэнцвэрийг хангах зарчмаар олон талын төлөөлөлтэй бүрдүүлэхээр хуульчилсан. Зарим гишүүд юу гэж мушгиж ярьж байна гэхээр ажлын хэсэгт нэг УИХ-ын гишүүн байна, харин бусад төлөөллийн гишүүдийг УИХ-ын гишүүд биш байна гэж бичээгүй гэж ярьж байна лээ. Ажлын хэсгийн шатанд 11 гишүүн дотор УИХ-ын гишүүн 1-ээс илүү орохгүй гэж тусгасан.
-Тэгэхээр нэг л гишүүн ажлын хэсгийг ахалж ажиллахаар хуульдаа заасан байхад хоёр гишүүн болгож оруулж ирсэн гэсэн үг үү?
-Өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал хийж Өмгөөлөгчдийн холбоо, УИХ-ын даргын захирамжаар томилогдох хоёр гишүүнээс бусад есөн гишүүний санал ирчихсэн байна гэж танилцуулсан. Энэ есөн гишүүн дотор УИХ дахь олонх, цөөнхөөс УИХ-ын гишүүн биш хоёр хүнийг явуулсан. Албан бусаар ажлын хэсэгт Засгийн газар, УИХ дахь олонх, цөөнхөөс УИХ-ын гишүүд орох сонирхол байгаа юм байна гэх ойлголтыг би авсан. Бусад орны жишгээр шүүхэд хариуцлага тооцоход парламентын гишүүн ордоггүй. Бид онцлог байдлаа харж үзээд нэг л гишүүнээр хязгаарлуулсан. УИХ-ын даргын захирамжаар томилогдсон С.Бямбацогт гишүүн дээр УИХ дахь олонх, цөөнхөөс ирсэн хүмүүсийг өөрчлөөд УИХ-ын хоёр гишүүнийг олонх цөөнхөөс оруулж байгаа гэдэг тайлбарыг Хууль зүйн байнгын хорооны хурал дээр гэнэт хэлсэн. Урьдчилж бид үүнтэй танилцаагүй байсан. Шүүхийн хуульд улстөрчдийн нөлөө орох вий гэсэн болгоомжлолыг олон нийтийн цахим сүлжээгээр би байнга хэлж байсан. Иргэд, олон нийтийн байгууллагууд хуулийн хэлэлцүүлгийн үеэр ч санаа зовж байсан. Энэ оролцоог бий болгохгүйн үүднээс нэг гишүүнийг хоёр гишүүн болгож байгаа чинь эргээд Шүүхийн хуулийг хийсэн үзэл санаа, шударга шүүхийг бий болгох алхмуудад сөрөг нөлөөлөхөөр байдал бий болно. Ингээд би Б.Энхбаяр гишүүний саналыг дэмжиж хэлсэн. Ж.Ганбаатар гишүүн надад итгэхгүй байна уу, үгүй юү гэсэн дээрэнгүй өнгө аясаар, намайг доромжлох заналхийлэх байдлаар хэлсэн. Микрофон асаагүй байхад намайг улс төрийнх нь үзэл бодол зарчмынх нь дагуу явж ирсэн замнал түүхээр минь гутааж доромжилсныг нь би тэвчээгүй. Тэвчээгүй нь миний буруу. Би УИХ-ын гишүүн ч гэсэн хүн шүү дээ. Ж.Ганбаатар гишүүнийг би муугүй мэднэ. Хоёрдугаарт, Ж.Ганбаатар гишүүн Хууль зүйн байнгын хорооны гишүүн биш. Гуравдугаарт, МАН-ын бүлгээс ч юм уу, Хууль зүйн байнгын хорооноос гишүүд өөрсдийгөө санал болгож болно. Ингээд ороод ирэхээр хууль шүүхэд улс төрийн сонирхол орох гээд байна. Тиймээс наадахаа боль гэж би хэлсэн. УИХ гэдэг олон түмний нүдэн дээр байдаг учир маргаан гарах нь зүй ёсных. Би улс төрд байх хугацаандаа цөөн хэдэн хүнтэй маргалдсан тохиолдлын нэг нь энэ боллоо. Миний өнгөрсөн зам мөр зарчимтай, зорилготой хатуу тэмцэгч байсныг илтгэх биз ээ. Зөв байсныг улс төрийн үйл явц харуулсан, харуулж ч байгаа. Хувийн эрх ашигдаа хөтлөгдөж, хэн нэгэнтэй шөргөөцөлдсөн нэг ч үйлдэл байгаагүй. Цаашид ч үгээр бус үйлдэл маань нотлох байх.
-Ажлын хэсэгт Хууль зүйн байнгын хороодын гишүүд орох ёстой юм уу. Бүхэлд нь 76 гишүүний хэн нь ч орох боломжтой юм уу?
-Зарчмын хувьд өөр гишүүд орж болно. Гэхдээ мэргэшсэн байнгын хороо нь ажиллаж байхад тодорхой гишүүд нь, хуульч гишүүд нь байхад өөр гишүүн орно гэдэг парламентын соёл заншлын хувьд зохимжгүй. Би эдийн засгийн байнгын хороон дээр тодорхой эдийн засгийн асуудлаар ажлын хэсэг гаргаад явж байхад нь гэнэт гүйж ороод би тэр ажлын хэсгийг ахалъя гэвэл тэр хүн дуугай байх болов уу. Бодох ёстой л юм. Тэрнээс худалдаа наймаа эрхэлдэг, бизнес эрхэлж байгаа хүмүүсийн нэр төрд би халдах гэсэнгүй.
-Яагаад Ж.Ганбаатар гишүүн ажлын хэсэгт орохоор болсноо тайлбарласан уу?
-Өөрөө намын бүлэг даалгавар өгөөд намайг оруулж байгаа гэж хэлсэн. Би тэрийг нь үндэслэлтэй тайлбар гэж хүлээж аваагүй. Манай бүлгээс ямар даалгавар аваад хэн үүрэг өгчихсөн юм мэдэхгүй. Тийм байлаа гэхэд хууль зарчимдаа нийцэхгүй. Хууль зөрчиж болохгүй гэх байр сууринаас би хандсан. Шүүхийн хуулийг олон түмэн харж байна. Сайн хууль гаргачихаад завхруулж, гажуудуулдаг гэсэн өнгөрсөн он жилүүдийн үл итгэсэн байдал өдийг хүртэл хүчтэй байна. Хамгийн гол нь хоёр гишүүний яриан дээр хэний, юуны төлөө дуугарч байгааг нь хүмүүс анхаараасай. Би энэ хуулийн ажлын хэсэгт ажилласныхаа хувьд цаашдын хуульдаа санаа зовж байна.
Улстөрчдийн цаана нэг хүн ганцаараа байдаггүй юм аа. Байнгын хорооны хурал дээр зохисгүй үг хэлснийхээ төлөө Байнгын хорооны гишүүдээсээ уучлал хүссэн. Бусад хүмүүсээс ч уучлал хүсье. Гэхдээ шударга шүүхийн төлөө тэмцэл танхимд хэлж байгаа хатуу ширүүхэн үгнээс илүү хүчтэй дуугарч явах ёстой байх. Бусад нийгэм ч тэгж явдаг. Бид дэлхийн шүүхийн хараат бус байдлаараа 140 улсаас 120-д дордчихсон шүүхтэй. Улс төрийн нөлөөлөл шүүхэд маш өндөр гарчихсан. Улстөрчиддөө итгэхгүй байна. Улстөрчиддөө итгэх итгэлийг яаж сэргээх вэ гэхээр эхнээсээ мордохын хазгай байхгүй, үйл явц нь ил тод нээлттэй л байх ёстой.
-УИХ дахь олигархи гэж яригддаг Ж.Ганбаатар, С.Амарсайхан нарын гишүүд шүүх засаглалд нөлөөлөлтэй болох гэж үзэж байгаа талаар зарим нэг эх сурвалж ярих болсон.Таныг үүний эсрэг дуугарлаа гэж харах хэсэг байна?
-Би энэ талаар хамаа намаагүй хариулж болохгүй л дээ. Тодорхой нэр бүхий улстөрчдийн эрх ашигт садаа болж, зам дээр нь хөндөлсөж байж магадгүй ээ, би.
ӨДРИЙН СОНИН БАЗАРРАГЧААГИЙН НОМИН-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:04:45
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:04:45
Зочин [202.179.21.243] 2021-04-04 13:25:51
Сүхбаатарын зөвшдээ.Ганбаатартгэж наймаачин хулгайч юу хийсийн УИХ д гараад ашиг хонжоо л шиншилж суусан бна.Автобус 3 р баазын өчнөөн том газрын албан тушаал эрх мэдлээ ашиглаад тахилтын үеоийн жалганд шилжүүлж байгаал маш нарийн зохион байгуулалтиайгаар дуудоага худалдаагаар гэсэн гэмгүй мэт халхавчаар маш хямдхаан хотын төвийн аймар том газрыг 20 хон тэрбумаар луйвардаал авчихсан ажилчид нь амиа хорлох гээд эсэргүүцээд бна.Энэ зохион байгыулалттай дуудоага худалдаагаар халхавчилсан бүлэг онц ноциой нэмт хэрэгтнийг АТГ жинхэнэ шалгаж шударга шүүхээх яллах ёстой
зочин [64.119.21.24] 2021-04-04 07:59:19
Их ,ярих ,өөрт ,цөвтэй. Бүглийг ,хүн ,мэдэхгүй. МАН-ын бүлгийн ажилтан ,хүн ,орлог ,нь ,захиалгатай ,л ,гэж ,харагдаж ,байна. Хариуцлага ,хүлээхгүй.
Зочин [103.229.178.26] 2021-04-03 03:18:29
доромжилсон хүн болгоны өөдөөс ингэж асаж, босож, барьцалдаж аваад байвал яаж улс төрч болох вэ дээ
Зочин [59.153.115.92] 2021-04-02 15:22:15
Мэдэг юмаа л ярь л даа . Хууль мэддэг нь хуулиа . Эдийн засагч нь түүнээ л ярь . Мэдэхгүй чадахгүй байж юм юм руу бүү оролцоод их мэдэх царайлаад бай.....
Дмитрий [185.23.104.76] 2021-04-02 14:24:06
Представьте, что Ваше коммерческое предложение отправлено в формы обратной связи миллиона сайтов. Как считаете, сколько заявок Вы получите? Представьте, что даже всего 1% обратили внимание на Ваше предложение, это 10 000 человек. Даже если 1% из них целевые, это 100 потенциальных клиентов, которые хотят заказать Ваш продукт. Но все зависит от Вашего направления. Например, вряд-ли предпринимателю из Санкт-Петербурга будет интересна доставка пиццы в Сочи. Но если Вашу услугу можно заказать онлайн или у Вас B2B направление (любые услуги, в которых целевая аудитория другие компании/предприниматели), то такая реклама идеально для Вас подойдет. Например, Вы фрилансер, маркетолог, у Вас интернет-магазин или даже продаете мед.маски оптом. Большой плюс рассылки по формам в том, что т.к. львиная доля ЦА владельцы/администраторы сайтов, поэтому средняя платежеспособность ЦА высокая. Конечно, среди миллиона сайтов будут и сайты-блоги, далеко не все получатели будут целевыми. Но из-за очень больших объемов, даже 1% = огромный охат. Теперь перейдем к гарантиям. Мы понимаем, что в интернете встречается всякое, поэтому чтобы Вам было спокойнее: 1)Перед рассылкой мы предоставим скриншот из программы с Вашим проектом, подтверждающий готовность к запуску 2)Во время рассылки у Вас будет доступ к обратному емайлу, чтобы Вы могли отслеживать процесс рассылки в онлайн-режиме 3)По завершении рассылки отправим скриншоты с подробными отчетами о результатах рассылки, подтверждающие выполнение обязательств с нашей стороны. Хотите, составим для Вас коммерческое предложение, согласуем с Вами и запустим рекламу? Свяжитесь с нами в течении суток и в качестве бонуса составление оффера будет бесплатным. Все подробности также отправим в ответном сообщении. Наш E-mail: [email protected] ВАЖНО: Пожалуйста, в сообщении указывайте Ваш контактный ватсап либо телеграм, для удобной и более оперативной связи. Названивать или использовать Ваши контакты для какой-либо другой цели, кроме оперативной связи мы не будем. P.S. Извините за беспокойство, если мы с Вами уже сотрудничаем. С Уважением, руководитель команды Formarketing.
Зочин [207.102.105.166] 2021-04-02 17:44:03
Dimitri I don’t wanna see your bull shit again.Get out of here.
Гай [202.9.46.192] 2021-04-02 14:03:04
Энхбаярын банхар байсан гай зангаа тавихгүй байна шүү чи зайлаа урьд их хуцаж томорч алга болсон гай
зочин [64.119.18.59] 2021-04-02 13:08:53
Хурдхан шиг аль нэг МАН хулгайчаа ерөнхийлөгчид дэвшүүлж нэг мөсөн дарангуйлалаа 100 жил тогтоож үз зүгээр
zochin [39.154.234.158] 2021-04-02 12:59:43
Margaldah, metgeltseh ni parliamentiin gol ajil, gol ni mergejliin yos zuig barihaas oor argagui, manaihan oor metgejliin humuus, alban tushaalaaraa busdiin shinjleh uhaaniig meddeg yum shig medemhiirch orj irdeg, ene ni ergeed hariutslaga huleeh bolomjgui boldog. Ene ni manai niiigmiin buh hureend ilerch bgaa
Anand [37.166.227.129] 2021-04-02 11:09:23
Сүхбаатар гишүүн буруу ярьдаг хүн биш, олон хуулийг маш зөв чиглэлд нь нийтийн эрх ашигт зохицсоноор гаргахад шудрага хандаж байгаа шүү
Зочин [202.70.38.18] 2021-04-02 10:57:06
Налайхын 2 юм үзээгүй бандийг зайлуулаачээ
Зочин [139.5.216.66] 2021-04-02 09:06:56
Ганбаатарын авгайг найзаар нь шаадга
Зочин [122.201.23.219] 2021-04-02 08:54:40
Zuv, zuv. Demjij baina.
Зочин [192.82.70.138] 2021-04-02 08:43:26
Энхбаярыг гөхдөг байсан муу гуйлагчин гэсэн гэсэн уул нь үнэнийг л хэлж Ганбаатар
Зочин [49.0.133.57] 2021-04-02 08:19:01
Зөв үнэн л юм ярьж байна,,,,,
зочин [66.181.184.125] 2021-04-02 07:52:57
МАН-наас ,даалгавараар ,улс төрийн ,ажилтан ,орж ,л ,байна. Харин ,гишүүн ,хүн ,байвал ,хариуцлага ,хүлээж ,өөрийнхөөрөө ,байна. Ялгаа ,алга. Өөрийн ,дотоод ,мөн ,чанараа ,мундаг том ,хүн ,болох ,гээд ,илчилэх ,юм ,аа. Одоо ,карьер ,дууслаа.
Зочин [202.126.89.104] 2021-04-02 07:43:28
Энэ Сүхбаатар шударга хүн Ганбаатар Амарсайхан нар бүхэл зүйл рүү орж бн хонгил үүсгэх гээд бна
Зочин [139.5.216.66] 2021-04-02 07:25:24
Цусан өшөө үүсгэ
Зочин [64.119.19.135] 2021-04-02 06:21:29
СҮХБААТАР ГЭЖ НЭГ САГСУУ АМЬТАН ЗҮРХНИЙ ХИЙГЭЭ ДАРЖ ЯВСАН НЬ ДЭЭР ШҮҮ!! ГАНЦ УДАА УИХ ОРЧООД ЮУН Ч ИХ ОМОГТОЙ АМЬТАН БЭ!??
Зочин [43.228.129.20] 2021-04-02 06:10:19
Энэ Сүхбаатар гэж нэг улаан феодал дандаа эсэргүү юм ярьдаг амнаас нь нэгч шудрага талын үг гардаггүй дандаа л муу хүмүүсд үйлчилдэг сайн шудрага хүмүүсийг үзэн яддаг анархист хэв маёгтай этгээд энэ хүн монголын ард түмний сайн сайхны төлөө юуч хийхгүй баталгаатай . өмхийгөө зуусан сонин хүн.
иргэн [66.181.185.43] 2021-04-02 05:16:51
Та нар ард түмэний нүдэн дээр асахад.бэлэн танк шиг ааш гаргах юмаа.үнэнд үнэхээр уур нь буцалах юм.үнэнг чинь хэлсэн хүмүүст тэвчээртэй байж хүлээж хянаж баярлаач !!!!!!!!Танийг сайнруу яваг гээд л хэлж байгааг ойлгооч,!!!!!!"Та нар хартай ч хардагүй.чихтэй ч чихгүй .мэдрэлтэй ч тэрийгээ зөв ашиглахгүй дандаа бурууруу явчих юмаа Хөөрхий!!!!!!!!!буух цаг нь болжээ !!!"Зайгаа тавь !!!!!!!!!!!
yaj yavaad gishuun bolood baina aa neg yum bolno shuu [103.57.95.186] 2021-04-02 04:47:58
er humuus shig jorlon orood zodoldchihooch er n MAH iim neg sagsuu yumnuudiig ih deesh gargaj muu ajiluudaa hiilgeh yumaa ter DARHANII huush DAMDIN bas darga bolson gesen dee
Иргэн [124.158.96.218] 2021-04-02 04:41:54
Тэнэг.дээр нь хирээ мэдэхгүй сагсуу,..УИХ- гишүүд бараг тал нь нэг иймэрхүү дэбилүүд шүү дээ.
Зочин [192.82.72.105] 2021-04-02 04:19:31
Хуцалгүй дуугүй зайлаад огцор! Нам нам рэсч салбагнасан урвагч хулгайч баысан. Хэн чирч МАН ны хаяанд хавчуулсын. Энхбаярын даалгавараар МАН ыг хагалган бутаргах даалгавартай орж ирсэн хүн сүг шүү наад гөлийсөн хулгайч чин!
Зочин [139.5.216.142] 2021-04-02 04:19:14
Ганбаатар ч их хуралд хэрэггүй илүүдсэн хүн, дэлгүүрийн бараагаа л зөөж явбал барав. Гэхдээ энэ Сүхбаатар бас их онгироо ямаан омогтой хэрүүлч хог юмаа. Сүүлийн үeд хүн болгоныг л загнасан нэг хүн болж. Баахан нам дамжиж явж ирчихээд даналзаад
Зочин [202.126.90.26] 2021-04-02 03:52:37
Ganbaatar demii nyhur bn do
Зочин [192.82.71.27] 2021-04-02 03:43:12
Энэ ГАНБААТАР ГЭЖ НӨХӨР ДАНДАА Л ХАГАРАЛДУУЛАХ ЮМАА. АНХ удаа ИХ ийн гишүүн болоод МАН-ыг хагаралдуулсан АНХНЫ ХҮН ШҮҮДЭЭ.
Зочин [192.82.71.27] 2021-04-02 03:40:08
Ямар хөгийн нөхөр вэ 64.119.17.91 чи юу хийж чаддагын чи Аюулт өвчний дайнтай тулалдаж ард түмнийхээ төлөө 2 үгүй сэтгэлээр ажиллаж байгаа хшнийг огцруул нэж хэлдэг чи хэн юм бэ? АМАРСАЙХАН харин ч сайхан ажиллаж байгаа гэдгийг хатуу хэлчихий.Харин чи яасан цөөвөр чоно шиг золиг вэ??????????????
Зочин [64.119.17.91] 2021-04-02 03:25:36
Амарсайханг яаралтай огцоруулах хэрэгтэй дээ
Зочин [202.179.26.154] 2021-04-02 03:24:35
ҮНЭН ХЭЛСЭН БАЙНА ДЭМЖИЖ БАЙГАА.... ганбаатар бол наймаачин хүн хэзээ ч Монголын төлөө бус өөрийн ашигийн төлөө юу ч хийж чадах хүн... Луйварчин шүү
Зочин [66.181.189.180] 2021-04-02 13:18:40
энэ долир ганбаатар бүтэхгүй нөхөр билээдээ. лангуун дээрээ суусан нь дээрдээ. хэдэн мөнгөтэй үүндээ эрэж бардаж сагсуурах гэж л тэр шүүдээ. мэдэх юмаар таг 000000000000000000000000
Зочин [27.123.214.8] 2021-04-02 03:02:03
сүхбаатар гишүүнийг дэмжиж байна.
Зочин [111.199.59.110] 2021-04-02 03:20:17
teneg
Зочин [103.87.255.28] 2021-04-02 02:55:17
ene neg doldoi ikh sehjee. tuts ajilluulj uzeegui suga
Зочин [66.181.179.107] 2021-04-02 02:49:56
djfhty
СОНГОГЧИД [66.181.179.107] 2021-04-02 02:49:42
ХЭРЭЛДЭЖ БАЙХААР ЦАР ТАХЛЫН ЭНЭ ХҮНД ӨДРҮҮДЭД АХМАДУУДЫНХАА ТЭТГЭВЭРИЙГ ХЭДЭН ТӨГРӨГӨӨР НЭМЭЭД ӨГЧИХ СЭТГЭЛ АЛГА УУ
Өвгөн [192.82.72.160] 2021-04-02 04:17:51
Харин тиймээ. Хэдэн төгрөг тэтгэвэр дээр нэмээсэй.
Зочин [202.126.89.91] 2021-04-02 02:41:56
Сүхбаатараа чиний талд 10 хүний 8 нь байгаа.
Зочин [66.181.161.112] 2021-04-02 01:18:20
Аа мундаг амьтан юм аа - шиншилж гүйсээр эдүүрээ олсон л байгаасай ...