УИХ дахь Ардчилсан намын бүлэг, Хувь хүний эрхээ эдлэх боломжийг хуулиар баталгаажуулж өгнө

Aдмин / Хууль

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2020.11.30/ хуралдлаа. Ээлжит хуралдааны эхний асуудал Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар боловсруулсан хуулийн төсөл байв. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй дээрх хуулийн үйлчлэл энэ онд, тодруулбал 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болно. Тиймээс зөвхөн хугацааг сунгах бус, хууль хэрэгжих явцад үүсч байгаа харилцааг улам боловсронгуй болгох, хамгийн гол нь хувь хүний эрхийг хуулиар баталгаажуулж өгөх ёстой гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзэж байна. Мөн шийдвэр гаргагчдын буруу шийдвэрээс учирсан хохирлыг хэрхэн арилгах, хариуцлагын асуудлыг тодорхой болгоно.

Нэмэлт өөрчлөлтийн төсөлд дараах зохицуулалтыг тусгалаа. Тухайлбал, гадаадаас буцах хүсэлт гаргасан иргэдийн эх орондоо ирэх, улсын хилээр нэвтрэх үндсэн эрхийг баталгаатай болгох, короновирусний халдвар авч өвчилсөн иргэдийн хувийн мэдээллийг нууцлах заалт оруулав. Түүнчлэн ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг үндсэн болон хүүгийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хойшлуулах, зээлийн гэрээг сунгах асуудлыг Монголбанк Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ. Өмчийн хэлбэр үл харгалзан сургалтын төлбөрөөс гадна дотуур байрны төлбөрийг хойшлуулах, дараагийн төлбөрт шилжүүлэх нөхцлийг бүрдүүлнэ. Үндэсний цахим мэдээллийн сан бүрдүүлэх, гаднын зээл тусламжийг Засгийн газар тусгай сан байгуулан байршуулж Тусгай сангийн тухай хуулийн дагуу зарцуулж ашигладаг байх талаар хуульчлах шаардлагатай. Түүнчлэн хатуу хөл хорионы үеэр иргэний хууль зүйн туслалцаа авах эрхийг баталгаажуулахаар тусгав. Учир нь хөл хорионы үеэр өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрхээ хангаж чадахгүй, өмгөөлөгчгүй шүүх хуралд оролцох зэрэг эрх нь зөрчигдсөн тохиолдол гарсан. Тиймээс хувь хүн хууль зүйн тусламж авах эрхийг хуулиар баталгаажуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

Үүнээс гадна дээрх хуулийн хэрэгжилтийн талаарх албаны хүмүүсийн мэдээллийг сонсож, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Улсын онцгой комисст өгөх зөвлөмж гаргаснаа албан ёсоор хүргүүлэх боллоо. Мөн Хөл хорионы үеийн бизнесийн нөхцөл байдлын судалгааны үр дүн болон “COVID-19”-ын үед бизнесээ эргэн сэргээх талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин танилцууллаа.

Эцэст нь, Ерөнхийлөгчийн 2021 оны улсын төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийн талаар хэлэлцэн дэмжив. Ерөнхийлөгч хоригтоо төсвийн нийт зардлыг 20 хувь бууруулж, эрсдэлийн сан байгуулах, төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулах талаар тусгасан. Үүнээс гадна өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх, үйлдвэр аж ахуйн нэгж бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө боловсруулах зэрэг санал гаргаад байгаа юм. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцээд зарим нэр томьёог засч хуульд нийцүүлэх, санал өгсөн сонгогчийн хуруунд бэхэн тэмдэглэгээ хийнэ. Сонгуулийн сурталчилгааны үеэр спорт, урлагийн тоглолт бусад бооцоот сугалаат арга хэмжээ явуулахгүй. Сонгогчийн нэрсийн жагсаалт дахь мэдээллээ иргэн шалгаж, өөрийн оршин суугаа хаяг дээрх сонгуулийн насны гэр бүлийн гишүүдийнхээ мэдээллийг хянах боломжоор хангана. Мөн “Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгч байгаа иргэнд энэ хуулийн 57.10 дахь хэсэгт заасан этгээдүүд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэдэг заалт нэмэх зэрэг санал орууллаа.


Сэтгэгдэл

Роберт [185.23.104.41] 2020-12-02 00:57:34

Обеспечим Ваш бизнес клиентами, с оплатой за: ЗАЯВКИ, % ОТ СДЕЛКИ, РЕЗУЛЬТАТ, ПОЭТАПНАЯ ОПЛАТА! Оставьте заявку на https://leadgeneration.moscow/ Для Вас создадим продающие высоко конверсионные квизы, настроим поисковую рекламу и привлечем заявки Лидогенерация.Москва , в интернет-маркетинге более 10-ти лет Заполните заявку: https://leadgeneration.moscow/

MOGEUH [66.181.161.57] 2020-12-01 02:16:56

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

MOGEUH [66.181.161.57] 2020-12-01 02:05:34

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Семен [95.214.41.135] 2020-11-30 21:39:54

Добрый день. Меня зовут Семен Станкевич, я директор компании "Капитал Групп" Выступаю с предложением к Вашей компании об услугах по поставкам пиломатериала. Мы производим широкий спектр пиломатериалов: • Блок хаус, доска пола, имитация бруса, брус, фанера, евровагонка хвоя и осина, мебельный щит. Контролируем качество продукции на всех этапах производства. У нас очень строгие нормы производства и хранения продукции. Работаем с ЕГАИС Доставка: самовывоз или через транспортные компании. Объем поставок: от 1 м3 Гарантируем: • Быструю отгрузку, высокое качество продукции • Любая форма оплаты. Если Вам интересно - дайте мне ответ! в ответ на наше письмо или позвоните по номерам 8 921 348 8387;8 (812) 948 5345 или подайте автоматическую заявку. Либо пишите на наш E-mail: [email protected] Ответим на все вопросы и предложим решение поставленных Вами задачи в короткий срок и на высоком уровне! Capital Group С уважением, директор ООО "Капитал Групп" Семен Станкевич 8 921 348 8387;8 (812) 948 5345 ВСЁ ИЗ ДЕРЕВА В ОДНОМ МЕСТЕ

Зочин [192.82.67.173] 2020-11-30 14:33:30

Энэ луйварчдад бас ямар эрх нь дутцан юм бол? Манай улсыг нурааж хурааж хувааж хувьчилж идэж гудрах бүх эрх нь байсан биздээ!? Арай дуртай үедээ хоорондоо дайн байлдаан хийх эрх гэж баймааргүй юм! Өөр эрх дутаагүй л байлтай!


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.