''БСБ СЕРВИС'' ХХК-ийн ерөнхий захирал Банзарын Жаргалсайхан Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан цолоор шагнагдлаа
Зах зээлийн нийгэмд шилжсэн он жилүүдэд анхны хувиараа бизнес эрхлэгчид ганзагын наймаанд мордож, өнөөгийн олон компани хөл дээрээ босох эхлэлээ тавьсан. Тэр үед “БСБ” ХХК банк, санхүү бүртгэлийн программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлж байлаа. Өдгөө электрон бараа, компьютер, албан оффис, болон мебелийн худалдаа эрхэлдэг Монголын худалдааны салбарын тэргүүлэгч компани болжээ. Одоогийн “БСБ” ХХК нь Улаанбаатар, Эрдэнэт, Дархан , Өмнөговь аймагт нийт 12 салбар дэлгүүр, 10 гэрээт борлуулагч болон интернэт дэлгүүрээр дамжуулан 350 гаруй ажилтантайгаар эх орныхоо өнцөг булан бүрт хүрч үйлчилж байна. Мөн тус компани нь 30 гаран дэлхийд танигдсан брэндийн бүх төрлийн цахилгаан бараа, компьютер, гар утас, гэрийн болон офиссын тавилгыг “БСБ Финанс” ББСБ-ын хэрэглээний зээл олгох үйлчилгээ, хүргэлт, угсралт, баталгаат засвар гэх мэт борлуулалтын дараах үйлчилгээний хамт цогцоор хэрэглэгчдэд санал болгон ажиллаж байна.
Худалдааны эдийн засагч мэргэжилтэй Б.Жаргалсайхан захирал 1996 онд үүсгэн байгуулагдаад таван жил болсон тус компанид хувьцаа эзэмшигчээр орсноор үйл ажиллагаа нь улам тэлжээ. Группийн ерөнхий захирал Б.Жаргалсайханы зарчимч, хөдөлмөрч, уйгагүй зүтгэл, дэвшилд зорьсон алсын хараатай энэ бүхэн салшгүй холбоотой. Манай улс зах зээлд шилжсэн эгзэгтэй үед өөрийн хувь нэмрээ оруулсан Б.Жаргалсайхан тууштай шаргуу ажиллан “БСБ” компаниа салбартаа тэргүүлэгч болгохын тулд багагүй бэрхшээл, даваа, нугачааг туулан “БСБ” группийг өдий зэрэгтэй болгосон юм.
Тус компанийн алсын хараа анхнаасаа салбартаа тэргүүлэгч байхыг зорьдогоос гадна тэргүүлэгч байхын тулд шаардлагатай хөрөнгө оруулалтыг цаг алдалгүй хийж ирсэн. Аль болох салбар дэлгүүрийнхээ тоог нэмэгдүүлэх, хэрэглэгч бүрт ойр хүрч ажиллах зорилттой. Электрон бараа, компьютер, оффис мебель, гэрийн мебелийн бараа бүтээгдэхүүнийг газар дээрээс нь зээлээр худалдан авалт хийх боломжийг хангах үүднээс "БСБ Финанс" ББСБ-ыг байгуулсан.
Энэ мэтчилэн аль болох хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагаас улбаалан ашгийг урьтал болголгүй орлогоо компанидаа 100 хувь хөрөнгө оруулалт болгон оруулдаг. Хэн байр сууриа бэхжүүлсэн нь өрсөлдөөний шуурганд тэсч үлдэх зарчмын дагуу компанийн хөрөнгө оруулалтад анхаарч ажилладаг.
"БСБ сервис” ХХК-ийн ерөнхий захирал Банзарын Жаргалсайханы хөдөлмөрч, тууштай, шаргуу, хэрэглэгчддээ чанартай, шинэлэг бараа бүтээгдэхүүнийг хүргэхийг зорьдог түүнийг Үндэсний үйлдвэрлэлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, чөлөөт зах зээлийг дэмжих, Монгол Улсын эдийн засаг, уул уурхай, хүнс, худалдаа, аж үйлдвэр, агаарын тээврийн салбарыг шинэ төвшинд гаргах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан цолоор шагнажээ. Тус шагналыг Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, баялаг бүтээгчдийн төлөөлөлд төрийн дээд одон, медалийг гардуулсан билээ.
ТЦА: Татвараа төлөөгүй 408.684 тээврийн хэрэгсэл байна
УИХ анх удаа баталсан төсвөө хүчингүй болгож, Засгийн газар шинээр төсөв өргөн мэдүүлэхээр болов
ТОЙМ: “Банталт”-тай, баривчилгаатай долоо хоног
Татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлалаа
С.Амарсайхан: Цас их орж, 2024-2025 оны өвөл, хавар хүндэрч болзошгүй байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
"Монгол Улсын төсвийн зардал давж, инфляцын дарамт нэмэгдэж, төсөв болон урсгал дансны алдагдал тэлж болзошгүй"
Хотын агаарын бохирдлын эх үүсвэрийн 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин бүрдүүлж байна
Өнөөдрөөс татвар, торгуультай автомашинууд хөдөлгөөнд оролцохгүй
ЧУУЛГАН: "Шинээр дэг оруулж ирэх хэрэггүй байсан"