Онцгой дэглэмийн журам эцэг эхчүүдийг бухимдуулж байна
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хувьд энэ хичээлийн жил хамгийн удаан хүлээсэн онцгой жил байлаа. Цар тахлын улмаас нэгдүгээр сарын 27-ноос эхлэн сургалтын байгууллага хаагдаж хүүхдүүд гэртээ теле байдлаар хичээлээ үзсэн. Харин Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу сурагчид энэ сарын 1-нээс танхимаар хичээллэж эхлээд байна. Гэхдээ сургууль руугаа орохдоо халуунаа хэмжүүлж, нэг ширээнд нэг сурагч хичээлийн турш масктай суухын сацуу гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар хичээллэх зохицуулалттай.
Энэ жил улсын хэмжээнд 834 ерөнхий боловсролын сургуульд 690 мянга орчим хүүхэд суралцаж байгаа нь өмнөх оныхоос 40 орчим мянган сурагчаар нэмэгджээ. Тухайлбал, нэгдүгээр ангид 83200 хүүхэд шинээр элссэн бол цэцэрлэгт 3-5 насны 230 гаруй мянган хүүхэд суралцаж эхэллээ. Ийн онцгой байдлын дэглэмийн үед сургууль, цэцэрлэгүүд хэрхэн хичээллэж байгааг сурвалжиллаа.
Хамгийн эхэнд бид байгуулагдаад 20 жил болж байгаа “Жүржхэн” хувийн цэцэрлэг рүү 11:00 цагийн үед очлоо. Биднийг ороход сурагчид хичээллэж буй учир нам гүм орчин угтав. Тус цэцэрлэг үүдэндээ зай барих тэмдэглэгээ байршуулсан байх агаад угтах ширээн дээр гар ариутгагч байршуулжээ. Энэ жил хоёр настнууд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй. Тиймээс бид цэцэрлэгийн эрхлэгч Ч.Энхээтэй уулзаж зарим зүйлийг тодруулсан юм. Тэрээр “Энэ хичээлийн жилд манай цэцэрлэгт 56 хүүхэд суралцаж байна. Өглөө 08:00 цагаас хүүхдээ хүлээж аваад 16:00 цагт тарна. Нэг ангид 10 гаруй хүүхэд хичээллэдэг. Хоёр настнуудаа аваагүй учраас нэг анги хаагдсан. Эцэг эхчүүдээс хоёр настай хүүхдээ өгье, орчин чинь тохилог юм гэсэн хүсэлт их ирж байна. Гэтэл яамны журмаас болоод авч болохгүй гээд буцааж байгаа. Хувийн цэцэрлэгийг битгий ав гэчихээд хүүхэд харах үйлчилгээний төвд өгнө гээд байх юм. Хувийн цэцэрлэг хүүхэд харах үйлчилгээнээс багш, боловсон хүчин, орчноороо хамаагүй илүү. Манайд нэг бүлэгтээ хоёр настай 20 хүүхэд авах нөөц байна” гэсэн юм.
Харин дараа нь бид Нийслэлийн 16 дугаар цэцэрлэгт 17:00 цагийн үед очиход эцэг эхчүүд хүүхдээ авч байлаа. Тус цэцэрлэгийн хувьд долоо хоногийн таван өдөр 08:00-17:00 цаг хүртэл хичээллэж байгаа юм. Эцэг эхчүүд үүдний жижүүрт хүүхдийнхээ анги, нэрийг хэлээд хүүхдүүд нь өөрсдөө гарч ирнэ. Эцэг эхчүүдийг анги танхим руу оруулахгүй гэсэн журам үйлчилж байгаа аж. Угтах багш, эцэг эхчүүд, хүүхдүүд бүгд маск зүүсэн байв. Мөн цэцэрлэгийн эмч хүүхдүүдийн халууныг нь үзээд бичиж тэмдэглээд явуулж байлаа. Учир нь хүүхдийг өглөө хүлээж авах болон орой тараахдаа халууныг заавал үзэж бичиж тэмдэглэхээр дүрмэнд тусгасан аж. Харин хүүхэд, эцэг эхчүүд цэцэрлэгийн байранд орж гарахдаа нэг дор олноороо цугларахгүй 1-1.5 метр зай барих гэсэн журам үйлчлэхгүй байв. Дээрх дурьдсан зайг баримтална гэвэл эхний ээлжинд нэг дор хоёр ээж л дотогш орж, хүүхдээ аваад гарсны дараа дараагийн ээлжний хоёр ээж орно гэж зохицуулагдахаар байгаа юм.
Боловсролын тэгш бус байдлыг тодотгосон “Ковид”-ийн журам
Харин сургуулиуд хэрхэн хичээллэж буйг сурвалжлахаар Сүхбаатар дүүргийн Хоёрдугаар бүрэн дунд сургууль руу 12:00 цагт очлоо. Тус сургуулийн хувьд өнгөрсөн жил 84 бүлэгтэй хичээллэдэг байсан бол нэг ангид 20-25 хүүхэд суралцах ёстой гэсэн журмын дагуу 168 дэд бүлэгтэй болжээ. Энэ нэмэлт дэд бүлгийн улмаас ангийнхаа тоог 44-өөс 56 болгон нэмэгдүүлсэн байна. Ингэхдээ таван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар хичээллэнэ. Энэ талаар тус сургуулийн ахлах сургалтын менежер Н.Чулуун “2020-2021 оны хичээлийн жилд 122 багш, 3600 гаруй сурагчтайгаар сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн. БШУ-ны сайдын А-17 түр журмын дагуу 168 дэд бүлэг үүсгэж 3600 хүүхдээ гурван хэсэгт хуваарилан хичээллэж байна. Нэг ээлжиндээ 620 орчим хүүхэд суралцана. Хичээл 08:00, 11:30, 15:00 гэсэн хуваарийн дагуу нэг анги өдөрт 4-4.5 цаг хичээллэж байна. Ээлж хоорондын 30 минутын завсарлагаанаар цэвэрлэгээ, ариутгалаа хийнэ. Даваа, лхагва, баасан гаригт танхимаар, мягмар, пүрэв гаригт цахимаар хичээллэнэ. Анги руугаа орохоос нь өмнө сурагчдын халууныг хэмжиж, бичиж тэмдэглэх нь цаг их авч байна. Хичээл нь 08:00 цагаас эхлэх учраас 07:00 цагаас эхлэн халууныг нь хэмжиж оруулахгүй бол хичээлээсээ хоцорчихно. Тиймээс халуун хэмжих хүчин чадлаа нэмэгдүүлье гэсэн хүсэлтийг багш нар тавьсан. Бусад журмыг хэрэгжүүлэхэд хүндрэл алга” гэлээ.
Дараа нь бид “Эрдэмтөгс” бүрэн дунд сургуулийг зорилоо. Тус сургуулийн хувьд цөөн хүүхэдтэй учраас таван өдөр танхимаар 6-7 цагаар хичээллэж байгаагаараа онцлог байв. Энэ талаар сургуулийн нийгмийн ухааны багш Т.Одонсувд “Өмнөх хичээлийн жилд 85 өдрийг танхимаар 75 өдрийг теле хичээлээр суралцсан. Боловсролын байгууллагуудын хамтарсан судалгаагаар сурагчдын 46 хувь нь теле хичээлээ тогтмол үзсэн байсан. Харин энэ сарын нэгнээс танхимаар хичээллэсэн нь багш, сурагчдын амьд харилцааг бий болгож, ойлголцоход илүү хялбар байна гэж багш нар баяртай байгаа. Манай сургууль 200 гаруй сурагчтайгаар нэг ээлжээр хичээллэж байна. БШУЯ-наас баталсан тушаалд гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар хичээллэнэ гэсэн боловч манай сургууль цөөн хүүхэдтэй, цомхон бүтэцтэй учраас дотооддоо зохион байгуулалт хийж таван өдөр танхимаар хичээллэж байна. Нэг бүлэгт 20 орчим хүүхэд суралцдаг. Ахлах, дунд ангийн сурагчид 08:00 цагаас эхлэн хуучин хуваарийн дагуу 6-7 цаг хичээллэж байна. ЭМЯ-наас гаргасан халдвар хамгааллын дэглэмийг нарийн баримталж байгаа. Эцэг эхчүүд хүүхдээ гар ариутгагч, солих масктай нь явуулж байна. Сургуулийн эмч өдөр бүр хүүхдүүдээ бүртгээд, халууныг нь хэмжиж тэмдэглэнэ, багш нар хүүхдүүдээ өдрийн турш ажиглахаас эхлээд багш, ажилчдын ачаалал өмнөх жилүүдээс нэмэгдсэн. Харин эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдийнх нь хичээлийн цаг зөрсөн тохиолдолд алийг нь хэзээ нь авах уу, ажлаа яаж зохицуулах уу гэсэн асуудал үүсч байгаа” гэж ярилаа. Сурагчид энэ сард 75 хоног телевизээр үзсэн хичээлээ бататгаж аравдугаар сараас шинэ хичээлээ үзэх юм байна. Улсын болон хувийн сургуулийн хичээллэж буй хуваариас харахад “Ковид-19”-ийн журам боловсролын тэгш бус байдлыг илтгэсэн томоохон баримт болов. Учир нь угаас нэг ангид 20 орчим хүүхэд суралцдаг хувийн сургуулиуд долоо хоногийн таван өдөр танхимаар 6-7 цаг хичээллэж, хичээлийн шинэ жилийн хугацаанд үзэх ёстой хичээлээ бүгдийг нь үзэх, улсын сургуулийн хүүхдүүд гурван өдөр танхимаар 3-4 цаг хичээллэх хоёрын хооронд асар их ялгаа гарч байгаа юм. Байнга ярьдаг ч шийдвэрлэх арга зам эрэлхийлдэггүй боловсролын тэгш бус байдлын сөрөг нөлөөг “Ковид-19”-ийн үед сурагчид улам их хүртэх нь.
Дан ганц манай улс биш дэлхий нийтээрээ хүнд цаг үетэй тулгарсан учраас халдвар хамгааллын дэглэмийг сахин, дасан зохицож ажиллана гэдгийг сургалтын байгууллагын удирдлагууд хэлж байлаа. Зарим нэг анги танхимыг ажиглахад сурагчид бүгд масктай, нэг ширээнд нэг сурагч сууж харин багш нар нүүрний хаалт зүүсэн байлаа. Учир нь маск зүүхээр яриа нь сурагчдад сайн ойлгогдохгүй байгааг багш нар хэлж байв. Зарим сурагчдаас халдвар хамгааллын энэ нарийн дэглэм ямар санагдаж буй эсэхийг тодруулахад “Цонхоо нээчихвэл масктай ангид суухад ямар нэгэн хүндрэл үүсэхгүй байгаа. Гэхдээ нүдний шилтэй хүүхдүүдийн хувьд шил нь цантаад хэцүүхэн юм. Цахим хичээлийг ангийн группт байршуулаад түүнийгээ судалж байгаа” гэж ярилаа.
Гэхдээ сургалтын байгууллагуудад баримтлах халдвараас сэргийлэх зарим журамдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Тухайлбал, сургууль, цэцэрлэгүүдийн хувьд өглөө, оройдоо сурагчдын халууныг хэмжиж, бичиж тэмдэглэх нь цаг их авч, багш, эмч, ажилчдын ачааллыг нэмэгдүүлж, зарим тохиолдолд сурагчид хичээлийн цагтаа амжихгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгааг хэлж байв. Мөн биднийг хэд хэдэн сургуулиар очих үед гадаа нь сурагчид урьдын адил олноороо нэг дор бөөгнөрч, маскгүйгээр хоорондоо ярилцаж, гудамжинд, автобусны буудлын ойролцоо гээд сургуулиас бусад орчинд халдвар хамгааллын дэглэм үйлчлэхгүй байлаа. Ийм журам дагаж мөрд гэсэн тушаал цаасан дээр буулгачихаад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа гэж ярихын оронд хэрэгжилтэд нь анхаармаар байна. Түүнчлэн нэгэнт дотроо халдвар тархаагүй, сургуулиас бусад орчинд дэглэм үйлчлэхгүй байгаа юм чинь сурагчдаа хуучин хуваариар нь таван өдөр танхимаар нь хичээлүүлвэл боловсролын тэгш бус байдлаас эхлээд эцэг эхчүүд, багш нарын ачаалал, бухимдлыг бууруулна гээд бүх хүнд үр өгөөжтэй байхсан.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.ДОЛЖИНЖАВ
2020.9.4 БААСАН № 171 (6396)
Сэтгэгдэл
ggrovvor [60.219.253.196] 2023-05-01 09:23:29
Мэдээ.МН ggrovvor http://www.g5e3417q60vk503qzd8ynfy4a49g90vxs.org/ [url=http://www.g5e3417q60vk503qzd8ynfy4a49g90vxs.org/]uggrovvor[/url] aggrovvor
gqkbrfyco [123.110.178.12] 2023-03-17 08:50:26
Мэдээ.МН gqkbrfyco http://www.g0im2i60v1avw0xp4799va3ea0551o3zs.org/ agqkbrfyco [url=http://www.g0im2i60v1avw0xp4799va3ea0551o3zs.org/]ugqkbrfyco[/url]
spdwpxswib [123.110.178.12] 2023-03-17 08:50:05
Мэдээ.МН [url=http://www.gamd6b35f78h7r0cjd1774h3su418a0ts.org/]uspdwpxswib[/url] spdwpxswib http://www.gamd6b35f78h7r0cjd1774h3su418a0ts.org/ aspdwpxswib
ttgqehfm [49.67.5.151] 2023-03-12 01:47:37
Мэдээ.МН ttgqehfm http://www.goiqk898t7jdt85334b55ln361voxh48s.org/ attgqehfm [url=http://www.goiqk898t7jdt85334b55ln361voxh48s.org/]uttgqehfm[/url]
brrbyvtmj [49.67.5.151] 2023-03-12 01:46:06
Мэдээ.МН brrbyvtmj http://www.g647r61ua0eiv38isx033qcs680ie4h7s.org/ [url=http://www.g647r61ua0eiv38isx033qcs680ie4h7s.org/]ubrrbyvtmj[/url] abrrbyvtmj
qltgsmrfnv [113.227.204.14] 2023-02-20 11:50:17
Мэдээ.МН aqltgsmrfnv [url=http://www.givb8fck90k145rli92o9110nkcj5260s.org/]uqltgsmrfnv[/url] qltgsmrfnv http://www.givb8fck90k145rli92o9110nkcj5260s.org/
disyfhszpc [113.227.204.14] 2023-02-20 11:50:14
Мэдээ.МН [url=http://www.g4u83e899kryat0u9a2j54w7n78yb0f7s.org/]udisyfhszpc[/url] disyfhszpc http://www.g4u83e899kryat0u9a2j54w7n78yb0f7s.org/ adisyfhszpc
rxsttlzfc [218.27.231.252] 2023-01-10 13:36:44
Мэдээ.МН [url=http://www.g66878psv2kn49q57h37f6u1ed9wb5fos.org/]urxsttlzfc[/url] arxsttlzfc rxsttlzfc http://www.g66878psv2kn49q57h37f6u1ed9wb5fos.org/
xspcwwjnc [218.27.231.252] 2023-01-10 13:36:44
Мэдээ.МН [url=http://www.g8kdp21pjh2u6016w96729g9eb6wtcx4s.org/]uxspcwwjnc[/url] axspcwwjnc xspcwwjnc http://www.g8kdp21pjh2u6016w96729g9eb6wtcx4s.org/
exharge [37.139.53.40] 2022-12-18 06:40:40
Procter H, Singh L, Baum M, Brinkley D Response of multicentric desmoid tumours to tamoxifen buy cialis online forum
Зочин [5.180.208.4] 2022-11-25 12:36:23
Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны дараа би баяртай байна, миний бөөрийг ($600,000USD) үнээр худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. Имэйл: [email protected] whatsapp дугаар: +19099134258
lokymrlplpkd [178.158.22.30] 2022-06-18 11:10:15
http://images.google.co.zw/url?q=http://netstate.ru/
lxqywtlqsfsz [178.158.22.30] 2022-06-18 05:49:58
http://tinyurl.com/2c2ccvl4
laujfblxdflx [178.158.22.30] 2022-06-17 18:06:03
http://tinyurl.com/24m48cjp
lmjxayliyflt [178.158.22.30] 2022-06-17 13:07:33
http://tinyurl.com/2b3d7f2b
lowmdhlbuljh [178.158.22.30] 2022-06-16 16:52:16
Ривердэйл 1,2,3,4,5,6 сезон Ривердэйл 1,2,3,4,5,6 сезон Riverdale: наконец-то новый качественный молодежный сериал. Ривердэйл - сериал, которого мы так ждали от CW. Ривердэйл хранит немало секретов и мистических тайн. Нашим неуемным искателям развлечений будет вовсе не до улыбок. «Ривердейл» (англ. Riverdale) — американская телевизионная подростковая драма, основанная на комиксах Арчи. Все серии подряд доступны бесплатно, в хорошем качестве HD 720p и FullHD 1080p на русском языке.
ljixaglufflq [178.158.1.238] 2022-06-16 06:47:57
http://tinyurl.com/229635mf
lxybwdllptpi [178.158.34.53] 2022-06-13 14:53:42
Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 9178868 29588292 292335657246 8165659588320597106 4955684 94326695 434345923260 93466641818785267045 6758201 76764563 423325991937 65222213798343168944
lqilbblnoxxy [178.158.34.53] 2022-06-13 11:45:22
Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 96539314 18012749 662964391656 63919365334174925720 49935638 90262213 581379208091 85331140948952405637 17968745 81418857 649826415990 3627867132549658420
lzyxmnlrlufw [178.158.34.53] 2022-06-13 01:24:43
https://bit.ly/Shkala-tonov 1856314 876858 55089058587 4506782717432981519 88707854 26632597 939939339147 52672555712342603995 70804551 12865979 761763118015 2417572282356845721
usepbeexY [46.161.11.8] 2022-06-12 13:07:36
Acheter Du Viagra En Allemagne https://newfasttadalafil.com/ - Cialis Syylih Priligy Peru buy cialis online united states Ngmhgw Amoxicillin In Cats Btxnii https://newfasttadalafil.com/ - Cialis Vstcci Vitamin K replacement oral or subcutaneousIt may take a few days for PT to return to normal.
ms-marvelxptkk [178.158.1.48] 2022-06-04 02:16:45
Смотреть фильм онлайн - список всех старых фильмов, фильмография. Звёздные Войны 9 Скайуокер Восход просмотр фильма онлайн Смотреть онлайн бесплатно в качестве HD. 27616287 17305094 995349788705 91727371817385347984 60967318 21174294 878167783818 5424588282575276543 46136881 58126065 2209622188 7579605826112370424
ms-marvelkhgvl [178.158.1.48] 2022-06-03 18:43:17
фильмы смотреть онлайн фильмы. Идеальный пациент смотреть фильм Кадры из фильма: Рассказать друзьям: Ваша оценка:. 41475415 16029441 37588888848 92386702617923696089 79394753 87747791 76581136491 9505027295428416164 55813033 10422996 395312266670 9517763939562840420
ms-marvelrgagx [178.158.51.144] 2022-05-29 14:04:11
Большинство аннотаций завершается этой фразой: «фильм не сохранился».
ms-marvelxemyg [178.158.1.69] 2022-05-26 01:24:00
Мисс Марвел смотреть онлайн 1,2,3,4,5,6 серия Мисс Марвел (сериал). Смотреть онлайн Мисс Марвел (мини–сериал 2022). Ms. Marvel.
Abrttib [195.2.67.223] 2022-03-15 08:06:56
На пятьдесят оттенков темнее
Aberttib [195.2.67.223] 2022-03-05 12:52:16
скільки буде тривати війна в україні коли почалась друга світова війна війна в україні 2022 пророцтва
АААdjnzsjp [178.158.70.35] 2021-11-02 05:06:15
Некероване кохання 14 серія Некероване кохання 14 серія yunb ddnznz Смотреть онлайн сериал Некероване кохання / Любовь без тормозов 14 серия Некероване кохання / Любовь без тормозов: 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16 СЕРИЯ (украина)
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:03:05
uXBHAL http://pills2sale.com/ levitra nizagara
зочин [49.0.212.59] 2020-09-07 10:42:46
Талх чихэр 1500 байсан талх 1700 болгож нэмсэн байна. Болиочээ торгоочээ.
Зочин [202.179.21.241] 2020-09-07 08:59:18
Huuchnaar ni hicheelluulmeer bna. Zugeer l mask mash sain zuulgecheed angiar ni hicheelluulcheech.Covid garaagui bhad surjigneed...Mongoliin ireeduig bolovsrolgui haranhui bolgoloolsh tee. Ontsgoi deglem nereer mongoliin bolovsrold sanaatai horlon suitgeh ajillagaa yawagdaad baih shig sanagdaad bnaa.
zochin [192.82.65.29] 2020-09-07 08:21:58
өвчин гарчихаад хаа хаанаа хэцүү байхад олон юм ярилгүй зохицоод амьдрах цаг ирсэн гэдгийг ойлгох цаг болсон баймаар..
Зочин [202.126.88.43] 2020-09-08 05:39:44
Тэр өвчний чинь голомт монголд байхгүй байхад битгий тот шиг дагаж намираад бай!!! хэтэрхий туйлшрахаа боливол зүгээрсэн дээ...
зочин [66.181.168.8] 2020-09-07 03:37:09
хичээлээ хэвийн зүгээр л танхимаар нь ангиар нь суулгаад оруул худал бүү сүржигнээд ажил хийсэн дүр эсгээд бай гайнууд аа эх эцэг аүүхдүүдэд лай болж байна.
Зочин [202.126.89.13] 2020-09-07 05:50:48
Үнэн шүү дэмжиж бна
zochin [66.181.168.8] 2020-09-07 03:34:07
хүүхдүүд цаг богино цөөн цөөнөөр оруулж бгаа чинь үнэн дарамт болж байна ялгаагүй хүүхдүүд цуглаад бгаа газарт тэр тоо чинь үр дүн алга харин гай болж байн
Зочин [202.9.46.157] 2020-09-07 01:26:10
цахим хичээл гэж оромдохоо болиочээ гаднаас ирж байгаа хүмүүсээ энэ чигээр нь сайн хянаад байхад вирус алдагдахгүй гэдэг нь тодорхой байхад хичээлийг хэвийн явуулах хэрэгтэй байнаа
Зочин [202.126.88.37] 2020-09-07 02:35:59
зөв шүү ...Дотооддоо вирус нь байхгүй нь батлагдаад байхад онцгой байдал зарлаж ажил хийсэн дүр эсгэж хэлбэртэхээ болимоор юм.Халдвартай улс орнууд хүртэл онцгой дэглэмээ сулруулж танхимаар хичээллэхийг зорьж бна шүү дээ!!!Коронавирусын хорио цээр эхний 1-3 сар зөв бсан .Одоо бол хэрэггүй гэдгийг сайд түшмэдүүд ойлгомоор юм даа. Харин гаднаас оруулахгүй чанга бх хэрэгтэй.Оюутан, сурагчдынхаа хичээлийг хэвийн явуулмааар бна шадар сайдаа...!!!
би [202.70.44.46] 2020-09-07 00:34:15
амьд явбал алтан аяганаас ус ууна, хичээл мичээл яадаг юм
Зочин [192.82.75.155] 2020-09-06 12:04:53
Сүржигнэхээ болиод бүтэн цагаар хичээллэх хэрэгтэй. Тэгэхгүй бол коронагаас доор боловсролгүй үе бий болж магадгүй.
Багий [202.126.89.13] 2020-09-07 03:35:23
Яг үнэн дэмжиж бна.Хүүхэд залуучууд оюуны хомсдолд орох аюул ойрхон бнав
Зочин [66.181.161.88] 2020-09-06 10:00:52
44r surguuli yroosoo haluun uzehgui bsn
nymaa [59.153.85.117] 2020-09-06 02:24:45
eruul baihad uchir ni oldonoooo. uuniig magadlay taiwan amgalan baitcgaa
Зочин [202.179.21.241] 2020-09-06 02:13:16
Mongold neg ch tohioldol baihgui bhad ingej yadag bnaa. Arai l denduu surjignej huuhduudiig ballaj bnaa. Angiudad huuhduudiin dund amid haritsaa baihgui bna.Ajil hiij bgaa humuus bolj aldar ner gorilogsdiin hiij bgaa ajliig zogsoogoochee. Zugeer l mask nuurevch zuulgeed l tuund ni mash hatuu hyanalm tavihad l bolno sh de.Haa hol khil, tiv damnasan mongold garagui uwchnuur inghej shoudaj bolohguiee. Tiim l yum bol Tosontsengeld tahal garchlaa. Tegeheer Dornod Hentiid hul horio togtoochooch
bar [59.153.87.214] 2020-09-05 13:39:15
bar tcengeenii gazar sogtuu gulugnuud ni buunuuruu bujignaj boldog huuhduud ni bolohoor iim baidaltai argagui dee bar savnuud ni bugd turiin daisnuud avilgachid
Зочин [202.126.89.13] 2020-09-07 03:44:14
Үнэн шүү.3-н өдөр хичээллэж болдог 2 өдөр нь болдоггүй тун хачирхалтай шийдвэр шүү
Zavhan [66.181.161.93] 2020-09-05 12:26:14
Завханд ямарч дүрэм журам алга цэцэрлэгт хүүхэд хүргэж өгөхөд халууныгнь үзэх байтугай маск зүүж байгаа хүнч алга багш нарнь хүртэл зүүдэггүй шүү
Зочин [202.126.89.13] 2020-09-07 03:50:55
Халдвар тээгч голомтгүй юм чинь яахав дээ. Хоосон дүр эсгэж байснаас шулуун нь дээр..Айвал бүү хий ,хийвэл бүү ай гэдэг дээ зөв зөв...
Naraa [202.126.88.235] 2020-09-05 08:47:22
Ene haraal idsen shiidweree tsytsal heg bol surguulaa haa 1r angid orj bga 6han nastsai hvvhdig 11,30s tarna ged 11 35 bolj bhad bagsh ni etseg eh ni iregv bhad orhij ywaad 2in 2 hvvged alga bolson vas neg eej sandarsan hvvhdw hsij bsan 2tsag garui haij bgad gudmanaas olson shawarluu untsan uiltsan ywj bhad ni olson harin ch aztai bn gej bodoj bga nohoinii hoool bolchuul yaana surguul bitgii l tsetserlegin hvvhdvcdiv etsdg ehed ni hashani gada hvleelgej igch bgaa howsgol aimag ydaj 1,2in hvvgdvvdee angiaas nu etseg ehed nj hvleelgej ogj bokdgv ymuu arai dendvv end jinhen hvvhed alga bolno yu nedhew de zailuul eej aawig orhiood ywchla gj bodood geree haisan ged uilaad bgaa hvvgee olood oorin erhgv nulumas urssan haraal idsdn shiudwere oorchil neg bol haa
Зочин [202.126.89.13] 2020-09-07 03:53:12
Зөв дэмжиж бна
Зочин [202.70.33.242] 2020-09-05 07:36:36
Үхсэндээ бухимддаг юм бэ дэлхий нийтээрээ зовж байна манай улсад харин ч дотоодод алдаагүй байна маск хамгаалалтын хувцас өмсөөд ажиллаад үз дээ энэ бухимдаад байгаа нөхдүүд
Зочин [202.126.89.13] 2020-09-07 04:36:02
Айх зүйл байна уу? үгүй юу? .Биеийн хүчний ажил хийдэггүй.Химийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн түлхүү хэрэглэдэг өндөр хөгжилттэй, хөгжингүй орнуудын иргэд өвчлөл үхлээрээ тэргүүлж байгааг бодох л хэрэгтэй.Яагаад буурай хөгжилтэй ядуу улс орнууд эхний 10-т орохгүй бна.Монголд гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн 306 хүнээс нэг ч хүн эндсэнгүй.Эмч сувилагч нарын ур чадвар сайн байж бно үгүйсгэхгүй ...Гэхдээ л өндөр хөгжилтэй улс орнуудын эмч нарын хэрэглэж бгаа тоног төхөөрөмж эм тариа ямар билээ гэтэл үхэл их бгаа нь хүний бие организм,дархлаанаас их хамаарч бна.Тухайлбал Өвөр монгол, Буриад,Халимаг монголоос хэд өвчилж хэд үхэв гэдгийг судалж үзэх л хэрэгтэй юм шиг..Ийм учраас бидний хойч үе болсон үр хүүхдээ бодохоор бухимдахгүй яаж байх билээ...
Зочин [202.9.40.88] 2020-09-05 13:26:33
Тийшдээ
Зочин [192.82.69.192] 2020-09-05 08:50:53
Yag zuv hen 1-g uhuulj bj uhaan oroh humuus uu
zochin [202.9.46.178] 2020-09-05 05:22:47
hutsaad bga etseg ehchuud ve awah hurgeh ni taa narin uureg tged 5 udruur hichelluleed tsar tahal tarchwal ta nar dra ni hudlaa ulsruu dairn bzde btgi hudla tom hutsd bai buh uls iim bgaa virus gdg ugeecydj oilgorooi malnuud min
Зочин [202.126.89.13] 2020-09-07 04:51:57
Тэгвэл 3-н өдөрт нь цар тахал тусахгүй гэсэн баталгаа хаана бна ??? ухаантан минь ... Тэр цар тахалын вирус чинь салхинд хийсч .агаар мандлаар зугаалж явдаг зүйл биш .Заавал халдвар тээгч голомт нь байж тархдаг...Ухаантан минь бодоод нэг үз. тунгаа..
Зочин [66.181.161.56] 2020-09-05 05:47:21
Тийм шүү
Зочин [103.10.23.68] 2020-09-05 04:46:49
Үхсэндээн бухамдаад уурлаад байгаа юм Дэлхий нийтээр нийм байхад тэвчээртэй ухаантэй байж амь насаан хамгаал 8настай 1 ангид суугаад 10 жилээр төгсөөд болоод байсан юм 1 ,2 дугаар ангийн багш нар ангийг хүүхэдүүдээн бэх эцүүдтэй зөвлөж ойролцоо гэртэй хүүхэдийг 10 аас хэтэрүүлэлгүй нэг дор цуглуулаж цагын хөлөсгүй нэмэт хэчээл заах хэрэтэй байна Өнөөдөр 1,2 агнийн хүүхэдүүд хувийн багшаар андар үнтэй хэчээл аргагүйн эрхээр заалгаж байна тэнд мөн л арваас илүү хүүхэд цуглаж 2 цагаар 12 - 10 аар нэг дор сууж ээлжлэн хэчээл заалгаж байна
Зочин [202.126.89.13] 2020-09-07 05:04:08
Харин чи бухимдах хэрэггүй Уул үзээгүй хормой шууна ,Ус үзээгүй гутал тайлна гэдэг болов доо. андар үнэтэй биш өндөр үнэтэй юм биш үү? Эхлээд зөв бич яагаад сандраад бгаа...тайван битгий бухимд...
халиунаа [103.10.23.87] 2020-09-05 02:51:35
bitgii huts heden henheg awgai usl oron daiyar tahal garchhaad baihad hvvhedee surgii geel hicjeel orj nulsii bna ulsiin shiidweree dagaach
Зочин [202.126.89.13] 2020-09-07 05:08:01
Хамгийн гол нь тайван ..эд эсээ хайрла үхүүлээд яахав
Зочин [37.191.56.64] 2020-09-05 00:21:00
Одоо яаая гэхэв дээ. Дэлхий даяараа л бухимдаж байна
Зочин [64.119.19.20] 2020-09-04 23:39:15
Bagsh nar ch gesen hohirch bn.ajliin bairnii todorhoiloltond tusgaagui so so ajil hiilgeed hicheelee beltgeh zAv alga
Zochin [64.119.20.156] 2020-09-04 15:32:47
2 настай хүүхэд цэцэрлэгт явбал өвдөнө хүүхэд харах үйлчилгээнд явуулбал өвчин тусахгүй гэдгийг гишүүн нэртэй эм гишүүд судласан байна ккк
Зочин [202.126.89.13] 2020-09-07 05:12:58
Яг үнэн юм хэлчихлээ..Хэтэрхий туйлшрах өвчин цар тахлаас аюултай!!!!!
Зочин [43.242.242.75] 2020-09-04 23:47:26
энд том ялгаа байгаа. толгойгоо жаахан ажлуулбал ойлгоод хүн муулах өвчнөөсөө салж магадгүй юм.
иргэн [66.181.181.35] 2020-09-04 05:48:07
Жаахан дэг журамтай байж сур!!!!!!!!Короноо байхгүйд талархаж үр хүүхдүүд ирээдүйн төлөө тэвчээртэй байж сур!!!!!!!!Юм юмандгонгиноод байхаа боль!!!!!!!!!!!!Эрүүл байгаадаа талархаж амьдарцаа!!!!!!!!!!!!!!!
Зочин [202.126.90.145] 2020-09-04 06:25:29
Дэг журам хорио цээрэндээ бгаа юм биш.Халдвар тээгч голомт нь байвал хорьсон хориогүй хоромхон зуур түймэр шиг тархдаг өвчин .Гэхдээ чиний биеиийн дархлаанаас хамаарна.Хүн бүр өвчлөхгүй байгааг харж бгаа биз дээ.Тухайлбал тарваган тахалтай аймгийн хорио цээрийг тарваган тахлын голомтгүй аймагт хорио цээр тогтоогоод байвал чи яаж бухимдах бол...үүнтэй ялгаа юу бна.Ямарваа нэгэн үйл ажиллагаанд цаг хугацаа хэмжээ хязгаар гэж байх ёстой.
Зочин [203.217.139.242] 2020-09-04 05:36:57
Корона вирус олонд тархаахгүйн төлөө л байцгаая. Олон юм ярьж мөөрөлдөхөө больцгоо
Зочин [43.242.242.75] 2020-09-04 23:43:39
монгол хүнийг үхэр гэсэн улс гүрэн хүртэл устаж бүр ертөнцөд ул мөргүй болсон түүх бий юм шүү !!! Битгий юм болгон дээр биднийг мөөрч байна гээд бай! өөрт чинь муу юм болно шүү!!!!
Ksa [202.126.90.4] 2020-09-04 05:10:53
Угаасаа оркуудад юм болгон тэр дундаа хууль, дүрэм, журам, соёл, боловсрол, эмх цэгц хэзээ л таалагдаж байлаа даа. Болж өгвөл хүүхдүүдээ гэртээ зүгээр суулгаж байгаад л суралцсан болгож анги дэвшүүлээд байх хүсэл санаатай шүү дээ.
h [202.126.89.154] 2020-09-04 04:32:56
hicheeel orj baigaaan ih yum lalaruudaa
hicheel [202.126.89.154] 2020-09-04 04:31:04
hicheel orj naigaaan ih yum lalaruudaaa
Зочин [103.14.36.250] 2020-09-04 03:53:27
zuv bicheech ee, setguulch nertee!! avah uu bish avah ve? zohitsuulah uu bish zohitsuulah ve gej bichne biz dee, oguulberee unshaach!!! fuuuk
Зочин [117.136.0.170] 2020-09-04 04:04:37
fuuuk or fuck or thug.chi hun shuumjileheergui l hun bnaaa
Мөнхөө [202.126.90.145] 2020-09-04 03:48:07
Манай улсад үр ашиг муутай өндөржүүлсэн байдал зарлаад 8-н сар боллоо.Энэ хугацаанд цагаан сар,март, хүүхдийн баяр ,сонгууль, баяр наадам, хурим найр ,зуны амралт зугаалга, буяны ажил гээд нийлж наргиж,цэнгэж,гашуудаж хөдөө гадаагүй бужигналаа.Дотоодоо ганц ч халдвар гарсангүй.Энэ юу хэлээд бна гэхээр халдвар тээгч голомт байхгүй гэсэн үг.Энэ айхтар коруно вирус чинь салхинд хийсч агаар мандлаар хөвж явдаг зүйл биш гэдгийг манай томчууд мэдмээр л юм даа.Ганцхан халдвар тээгч голомт нь байхад цаг хугацаа, хүний олон цөөнөөс үл хамааран хорьсон ч хориогүй ч хоромхон зуур хэдэн зуугаараа өвчилдөг цар тахал.Гэтэл ДЭМБ-аас гаргасан заавар зөвлөмж ,сэрэмжлэгүүдээс халдварын голомт тархсан бүс нутагт зайлшгүй хэрэглах хатуу хорио цээрийг халдварын голомтгүй дотооддоо хэрэглэж хэвшүүлэх гэсэн Онцгой байдал, ЭМЯ -ны шаардлага хэрээс хэтэрч арай л туйлшраад бна уу даа ???Хатуухан хэлхэд хувийн амбиц,албан тушаал нэр хүндээ хамгаалж улс төржхөө болимоор бна.Хангалттай хугацаа өнгөрлөө.Одоо
үнэн [139.5.216.123] 2020-09-05 13:31:45
Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зөв гэдгийг цаг хугацаа, бодит байдал харуулаад л бн даа. Юм болгонд хийснийг буруутгах гэж, хийгээгүйг сан гэж тэнэгтэхээ болилдоо. энэ дэглэм тогтоож ажиллагүй бол бид өдийд байхгүй болсон байх нь үнэн шүүв Сайн мбод.
Иргэн [202.179.21.216] 2020-09-04 13:12:41
Одоогиин сургууль цэцэрлэгт хэрэглээд байгаа хорио цээриин журам бол халдвар гарсан нөхцөлд маш олон хүнд нэг зэрэг тараачихгүй халдварын голомтыг бага дээр нь олж тогтоох зорилгоор хииж байгааг бид ойлгомоор юм Вирус агаарт байх хугацаандаа аль ойр байгаа хүмүүст халдах нь ойлгомжтой Тэгээд нэг өрөөнд олон хүн баых тусам агаар вирусаар бохирдож улам олон хүнд халдах нь мэдээж Ж нь японы хөлөг онгоцон дээр байсан хэдэн мянган хүн ганцхан хүнээс халдсан нь тогтоогдсон Учир нь хөлөг онгоцонд зай барих цөөхүүлээ байх өрөөнии боломж муу учраас нэг дор олуулаа байснаас тэгж их халдварласан. Бид гадаадад байгаа иргэдээ маш олноор нь татаж байгаа болохоор гадагш алдахгүй гэсэн баталгаа байхгүй Иим нөхцөлд хэрэв алдчихвал аль болох эрсдэлииг бага байлгах арга үүнээс өөр баыхгүй шүүдээ Юм бүхнииг өөриин санаанд тааруулах гэж боддог хүмүүс олон байх юм. Ниитиин эрх ашиг гэж байхгүй бол болохгүы биздээ
Мөнхөө [202.126.90.145] 2020-09-04 05:14:31
Одоо бол оо юм биш үү???Манай гэрэлт ирээдүй болсон үр хүүхэд,сурагч, оюутан залуус,ЭЗ-аа бодож хорио цээрээ сулруулж айдас хүйдэсгүй хичээл сургуулиа хэвийн явуулмаар бна.Ер нь энэ вирусээс айж бэргээд байх нь зөв үү? буруу юу гэдэгт ШУ-ны үүднээс дүгнэж цэгнэх цаг болсон юм биш үү? Энэ цар тахалын тархалт өвчлөлт ,үхлийг харахад биеийн хүчний ажил бага хийдэг ,химийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн түлхүү хэрэглэдэг өндөр хөгжилтэй улс орнууд тэргүүлж , Аз,Африкийн буурай хөгжилтэй улс орнуудад тархалт үхэл харьцангуй бага байгааг бодох л хэрэгтэй.Ялангуяа Өвөр монгол ,Буриад,Халимаг ,Монголд өвчлөлт үхэл байхгүйтай адил бна.БНСУ-д халдварын голомттой ганцхан эмэгтэй нэг өдрийн Сүмийн цуглаанд оролцоод хэдэн мянган хүнд халдвар тараав.Гэтэл халдварын голомттой Франц иргэн Монголд орж ирээд 5-6 хоноход ойрын хавьтагчдаас нь нэг ч хүнд халдвар илрээгүй,Гадаадын улс оронд ажиллаж амьдарч бгаа 200-д мянган Монгол иргэдээс хэд нь өвчилж,хэд нь үхэв,Моголд гаднаас халдвар тээсэн 306 хүнээс 296 хүн бүрэн эдгэрээд бна.Монгол эмч нарын чадвараас гадна Монгол хүний бие организм.дархлаа сайн байгааг харууулж бна.Манай эмч сувилагч нарын ур чадвар сайн ч өндөр хөнжилтэй улс орны эмч нарын хэрэглэж бгаа тоног төхөөрөмж,багаж хэрэгсэл эм тариа ямар билээ гэтэл үхэл эндэгдэл ямар бгааг бас л харьцуулж бодох л зүйл!!! "Уул үзээгүй хормой шууна,Ус үзээгүй гутал тайлна" гэдэг Монгол ардын сайхан сургаалыг бодолцож нэгийг бодож хоёрыг тунгаамаар бна шүү төрийн түшээд сайд нар минь....!!!!
Зочин [122.201.21.151] 2020-09-04 02:59:04
ug n ter zuv shu de.gaduur tarhsan tarhaaguig hen ch medehgui b.gaa.tiimd hatuu deglemtei baih n zuv.gehdee ajillah hun olon bol udaan huleelgehgui l de
Зочин [202.126.90.145] 2020-09-04 06:02:21
Энэ цар тахал чинь чимээгүй нуугдаж байгаад гэнэт гараад ирдэг зүйл биш.заавал халдвар тээгч голомт байж гэмээнэ тарна .Халдвар тархах бол хоромхон зуурын үйл явдал
Иобө [202.126.89.1] 2020-09-04 02:34:52
Тэгш байдлын хангана гээд нийтээрээ өвчилвөл тэгээд болох юм уу?
Зочин [202.126.90.145] 2020-09-04 05:38:15
Энэ 8-н сарын хугацаанд халдвар тараагч голомт нь байхгүй нь батлагдаад байхад юунаасаа өвчин авах гээд бгаа юм бэ??? Тэр вирус чинь хүлээгээд отож бдаг зүйл биш
A [103.212.118.38] 2020-09-04 01:44:03
5udur tsahim ywuulmaar bn hetsuu aidastai bn
Зочин [202.126.90.145] 2020-09-04 05:26:38
Та хүүхдүүдийнхээ энэ зунжингаа заалгасан цахим хичээлийн тэмдэглэлиийг шалгаад нэг үзээрэй??? Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм угтах вий