Э.Амарбаясгалан эмчийн зөвлөгөө : Тулай өвчний үед баримтлах хоолны дэглэм
Энэ өвчний талаар эргээд нэг сануулахад товчхондоо цусан дахь шээсний хүчил ихсэж натритай нэгдэн үе болон үений ойролцоох эдүүдэд талст /уратын давс/ үүсгэж үений үрэвсэл үүсгэдэг өвчин юм. Шээсний хүчил нь пурины хамгийн эцсийн бүтээгдэхүүн гэдгийг сайн бодох хэрэгтэй. Иймд хоол хүнсэндээ пурины агууламж багатай хүнсний бүтээгдэхүүн сонгох нь зөв юм.
Зөвхөн хоолний дэглэмээр тус өвчнийг эмчилнэ гэдэг өрөөсгөл ойлголт боловч сэдрэлийн тоог бууруулж цаашид хүндрэлээс сэргийлэх ач тустай. Хоолны дэглэмийн хамт стероид бус үрэвслийн эсрэг эм/loxoprofen / болон цусан дахь шээсний хүчлийн түвшинг бууруулах эмтэй/lanpurin,allopurinol/ хавсарвал илүү үр дүнтэй.
Хамгийн түрээнд хэвийн жинтэй байх хэрэгтэй ба илүүдэл жин нь тулай үүсэх эрсдлийг нэмэгдүүлж өгдөг. Мөн согтууруулах ундаа/айраг,нэрмэл,шар айраг,коктейл,архи,виски,коняк...гэх мэт/, улаан мах,дотор гэдэс болон далайн гаралтай хоол хүнсийг хязгаарлах шаардлагатай. Дээрх зүйлсийг бүр мөсөн хоригохгүй ба яг сайхан тохируулан хэрэглэх хэрэгтэй. Аливаа зүйл хэмжээ хязгаартай байх хэрэгтэй яг л хууль дүрэм сахиулдагтай ижил.
Жишиг хоолны дэглэмийн менюг хүргье.
Өглөөний цай
Ямар нэг хольцгүй элсэн чихэргүй бүхэл үрийн талх 100гр
Тослог багатай сүү эсвэл хар кофе эсвэл ус 250мл
1 аяга шинэ гүзээлзгэнэ 200 грамм
Үдийн хоол
Тахианы цээж мах 60 грамм ямар ч байдлаар бэлгэж болно
Бүхэл үрийн гурил/хуумигны гурил/
Ногоон ногооны салат
1 амны халбага самар
Оливийн тосоор амталж хооллох
Өөх тос багатай сүү эсвэл ус 250мл
Үдээс хойш
1 аяга шинэ интоор 200грамм
1 аяга ус
Оройн хоол
Үхрийн бараан мах 60 грамм/бэлгэхдээ чанах ба шөл асган дахин усанд угааж шарах юмуу дахин чанаж хэрэглэнэ/
Шарсан эсвэл чанасан ногоон шош
Бүхэл үр тарианы гоймон эсвэл гурил
Өөх тос багатай 1 аяга тараг
Амтат гуй 200 грамм
Энэ мэтчилэн хоолны дэглэмийг багадаа 6н сар цаашлаад 1 жилийн хугацаанд барих хэрэгтэй.
Ирэх онд тээврийн хэрэгслийн албан татварыг 3, авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмнэ
ТЦА: Татвараа төлөөгүй 408.684 тээврийн хэрэгсэл байна
Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярыг Хонконгод суух Ерөнхий консулаар томилов
С.Цэнгүүн: Нэг намд байгаа хүмүүс өөр өөр шаардлага тавьж, хагарал үүсгэж байна
Б.Жаргалсайхан: Би Оюун-Эрдэнийг дэмжиж байна, энэ миний эрхийн асуудал
Хамба З.Санждоржийн эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хурал хойшиллоо
Politico: Байден Киевт цэргийн нэмэлт тусламж үзүүлэхээр Конгрессоос 24 тэрбум доллар хүсчээ
Халтиргаатай үед "Пингвин" алхалтаар алхахыг зөвлөлөө
МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг цагдан хорьжээ
Утааны сонсгол хийхээр гарын үсэг цуглуулж эхэлжээ