Д.Нямхүү: Сиэттл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнд коронавирус илэрсэн
Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хийлээ.
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинаа 9,510,000 хүн өвчилж, 483,000 хүн эндсэн байна. Сүүлийн 24 цагт 160,000 хүн шинээр халдвар авжээ. Өмнөх өдөртэй харьцуулбал өвчлөл нэмэгдэж, нас баралт буурсан байна.
ОХУ-д сүүлийн 24 цагт 7,176 хүн шинээр халдвар авсан. Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл тасралтгүй, хурдтай нэмэгдсээр байна. Өчигдөр Сиэттл-Улаанбаатарын онгоцоор 262 зорчигч ирснээс нэг хүнийг ХӨСҮТ-д, хоёр хүнийг Цэргийн төв эмнэлэгт, бусад хүнийг зочид буудлуудад байрлууллаа.
Мөн өчигдөр 338 хүн ажиглалтад шинээр орж, 22 хүн гэрийн тусгаарлалтад шилжин одоогоор 2,458 хүн ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 93 хүн байгаагаас 16 хүн эрчимт эмчилгээнд байна. Тэдний зургаагийн биеийн байдал хүнд байгаа" гэв.
ХӨСҮТ-ийн захирал Д. Нямхүү: "Зургаадугаар сарын 24-ний өдөр дөрвөн лабораторид нийт 333 сорьцод шинжилгээ хийхэд 332-т нь коронавирус илрээгүй. Харин Сиэттл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнд коронавирус илэрсэн бөгөөд халдвар илэрсэн иргэн 64 настай эмэгтэй.
Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байгаа бол мөн нэг хүн эргэж халдвартай оношлогдоод халдвартын эмчилгээ рүү орлоо" гэлээ.
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Юн Сок Ёлийг онц байдал тогтоосон хэргээр баривчиллаа
Энэ онд 35 хүртэлх насны иргэдийг ипотекийн зээлд шуурхай хамруулна
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй тооны гарын үсэг зуруулах тухай заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ
Нүүрсний үнэ 30 гаруй хувиар буурав
"Насны хишиг" тэтгэмжид анх удаа хамрагдах ахмадуудыг бүртгэж байна
ЦЕГ: Иргэн Б.Цацралын биед халдсан хэргийг шалгаж байна
Өнөөдрийн УИХ-ын чуулганыг 8 гишүүн тасалжээ
Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна
Орон сууцны мкв “ордер” дээрх хэмжээндээ хүрдэг үү?