Д.Нямхүү: Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол дөрвөөр нэмэгдэж, нийт тохиолдол 140 боллоо
Эрүүл мэндийн яамны COVID-19 халдварын талаарх ээлжит мэдээллийг хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Коронавирусийн халдварын тохиолдол дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, нийт 4.8 сая гаруй хүн өвчилснөөс 316 мянган хүн нас барлаа. Түүнчлэн 1.8 сая хүн эдгэрч, 2.6 сая хүн одоогоор эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт дэлхийн хэмжээнд 95 мянган хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн нас барсан. Энэ нь өмнөх өдрийнхөөс өвчлөл 14 мянгаар, нас баралт 600-аар буурсан үзүүлэлт юм.
Мөн хугацаанд ОХУ-д өвчлөл 9,700-аар нэмэгдсэн. Манай улстай хиллэдэг Буриадад өвчлөл 27-оор нэмэгдсэнээр нийтдээ 892 болжээ. Харин Эрхүүд 36 хүнээр нэмэгдэж, 526, Тувад 17-оор нэмэгдэж 269 хүн өвчлөөд байна. Өвөр байгалийн Читэд 154 хүн өвчилж, халдварын тохиолдлын тоо эрс өсөж байна.
Иймээс хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Дорнод, Увс, Хэнтий аймгийн иргэд бэлэн байдлаа ханган, сэрэмжтэй байж амны хаалтаа тогтмол зүүх, гараа сайтар савандаж угааж, олон нийтийн газраар явахгүй байхыг онцгойлон анхааруулъя.
Улсын хэмжээнд 1,747 хүн ажиглалтад байгаагаас архаг хууч өвчтэй, эмнэлгийн тусламж авч байгаа 133 хүн бий. Өчигдөр орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд төмөр замын 11 эмч ажиллан 4,471 хүнд тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй. 24 цагийн хугацаанд 119 дугаарын утсанд 166 иргэн хандаж зөвлөмж зөвлөгөө авсны зэрэгцээ "Шуурхай" аппликейшнд
БНСУ-аас 1
ОХУ-аас 1
Бельги улсаас 1 иргэн холбогдож, коронавирус халдварын эмнэл зүй, эмчилгээний талаар мэдээлэл, зөвлөгөө авлаа" гэв.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН САЛБАРТ ЛАБОРАТОРИД 22 АЧАА ТЭЭВРИЙН ЖОЛООЧИД ШИНЖИЛГЭЭ ХИЙХЭД КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ
ХӨСҮТ-ын захирал Д. Нямхүү: "Өнөөдөр ХӨСҮТ-ээс гурван хүн эдгэрч, дараагийн шатруу шилжлээ. Ор хоногийн хувьд 30, 34, 45 хоног эмчлэгдэж эдгэрч байна. ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид 87 хүнд шинжилгээ хийлээ. Дархан-Уул аймгийн салбарт лабораторид 22 ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д давтан шинжилгээгээр 43 хүнд давтан шинжилгээ хийхэд 39 хүнд илрээгүй. Харин дөрвөн хүнээс коронавирус илэрсэн. Тухайлбал, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан цэргийн сургуулийн оюутнаас илэрсэн. Мөн Дархан –Уул, Орхон аймагт тусгаарлагдаж байсан иргэнээс коронавирус илэрсэн. Дархан болон Орхон аймагт илэрсэн тохиолдлыг ХӨСҮТ татаж авахаар явсан байгаа. Нийт 140 тохиолдол боллоо. Одоогийн байдлаар 24 тохиолдол эмчлэгдэж гарсан. ХӨСҮТ –д 116 хүн хяналт эмчилгээн хийгдэж байна. Эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал хэлэхэд хөнгөн нэг, дунд зэрэг 91, хүндэвтэр 24 байна.
ХӨСҮТ-д эмчилгээнд хорсон хүмүүсийн тоо нэмэгдсэн. Манай бэлтгэсэн багууд дотор орж ажиллаж байгаа. Бид камер нэмж байгаа. Учир нь эмч сувилагч, үйлчлэгч, асрагч нарыг хувцсаа өмсөж тайлах үед халдвар авч байгаа тохиолдол дэлхийд улс орнуудад гараад байгаа. Иймээс энэ алдааг гаргахгүй тулд эмч нартаа өдөр бүр зөвлөгөө өгч байна. Мөн шар бүс буюу хувцас тайлж гаргах хэсэгт дээр камер ажиллуулдаг. Түүнийхээ тоог нэмэгдүүлсэн" гэв.
Ирэх онд тээврийн хэрэгслийн албан татварыг 3, авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмнэ
ТЦА: Татвараа төлөөгүй 408.684 тээврийн хэрэгсэл байна
Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярыг Хонконгод суух Ерөнхий консулаар томилов
С.Цэнгүүн: Нэг намд байгаа хүмүүс өөр өөр шаардлага тавьж, хагарал үүсгэж байна
Б.Жаргалсайхан: Би Оюун-Эрдэнийг дэмжиж байна, энэ миний эрхийн асуудал
Хамба З.Санждоржийн эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хурал хойшиллоо
Politico: Байден Киевт цэргийн нэмэлт тусламж үзүүлэхээр Конгрессоос 24 тэрбум доллар хүсчээ
Халтиргаатай үед "Пингвин" алхалтаар алхахыг зөвлөлөө
МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг цагдан хорьжээ
Утааны сонсгол хийхээр гарын үсэг цуглуулж эхэлжээ