“Супер Марио” төлөвлөгөөтэй, коронавирус халхавчтай УИХ-ын НО-ТОЙ, НОЦТОЙ ГИШҮҮД
НЭГ: КОРОНАВИРУС БА НО-ТОЙ УЛС ТӨРЧДИЙН “ЦЭВЭРХЭН БУЛТАЛТ”
Энэ оны дөрөвдүгээр сарын эхээр парламентын сэтгүүлч, сурвалжлагч, зураглаачид парламентийн үйл ажиллагааг хэвийн сурвалжлах тухай хүсэлтийг УИХ-ын Тамгын газарт хүргүүлсэн байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх, мэдээллэх эрх зөрчигдсөөр байна. Тухайлбал, УИХ-ын Тамгын газраас гаргасан "Түр журам"-ын дагуу зөвшөөрөгдсөн цэгээс хэвлэн нийтлэх үүргээ биелүүлэн ажиллаж байгаа сэтгүүлчид "Хэвлэлийн цэг" нэртэй нэг газраас өөр тийш огт хөдлөх боломжгүй. Өөрөөр хэлбэл хориотой. Уг нөхцөл байдлыг өөрчилж, УИХ, Засгийн газрын гишүүдээс шаардлагатай тохиолдолд хэрэгцээтэй мэдээллээ тодруулж, сурвалжлах боломжийг хангах тухай хүсэлтэд одоог хүртэл тодорхой хариу өгөөгүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллага өөр сэдвийн хүрээнд, олон эх сурвалжаас мэдээлэл бэлтгэдэг. Энэ бол сэтгүүл зүйн үндсэн үүрэг. Гэтэл төрийн түшээд, сайд, дарга нарын хүссэн үед нь зөвхөн тэдний хүссэн яриаг сурвалжлах, олон нийтэд түгээх байдлаар ажиллаж байгаа нь сэтгүүл зүйн үндсэн үүргээс хазайж байгаагийн тод жишээ юм. Нөгөө талаар хэвлэлд өөрсдийн хүссэн зүйлээ ярьж, сэтгүүлчдийн асуултаас бултах нөхцөл байдал энэ хэвээр цаашид удаан үргэлжилвэл УИХ-ын сонгууль болох цаг үе тулсан, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт мөрдөгдөж эхлэх түүнийг дагасан 40 орчим хууль, тогтоомжийг хэлэлцэн батлах ёстой чухал цаг үед мэдээ мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэх, бодит байдлыг сурвалжлах бидний үйл ажиллагаанд саад учраад зогсохгүй олон нийтийн мэдэх эрхийг хязгаарласаар байх болно. Энэ нь коронавирусын цар тахалын үеэр но-той улс төрчдөд “цэвэрхэн булталт” хийх боломжийг олгоод байна.
ХОЁР: ЦАР ТАХЛЫН ҮЕД ИРГЭНИЙ ЭРХ ЧӨЛӨӨГ ХЯЗГААРЛАХ НЬ СОШИАЛ СҮЛЖЭЭГ ХЯНАХ ГЭСЭН ОРОЛДЛОГО
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын өргөн мэдүүлсэн “COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл”-д тусгасан худал, ташаа мэдээлэл тараасан этгээдэд хариуцлага тооцох санкцийн тухайд цахим орчинд олон нийтийг төөрөгдүүлэх зорилгоор худал, ташаа мэдээ тарааж байгааг таслан зогсоох зохицуулалт хийхийг цагдаагийн төв байгууллага, ХХЗХ-нд үүрэг болгожээ. Түүнчлэн энэ үйлдэл, хандлага ихэссэн тохиолдолд ЦАХИМ ХАНДАЛТЫГ БАГАСГАХ ЭРХийг мөн олгосон байна. Энэ бол Сошиал сүлжээг базаж, хянах гэсэн оролдлого.
ХУУЛЬ БОЛ БУЛТАХ ТӨЛӨВЛӨГӨӨ
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хэлэхдээ, “Хуулийн төсөлд, Монгол Улсын иргэний хүлээх үүргийг тодорхой зааж өгсөн. Тус хуульд иргэний тодорхой эрх, эрх чөлөөг хязгаарлаж, төрийн байгууллагаас тавих шаардлагыг чангатгаж байгаа. Цар тахлын нөхцөл байдал эргэн тойронд хүндэрч байна. Нийгэм, эдийн засгийн хямралт нөхцөл байдал үүссэн. Энэ сорилыг зохион байгуулалттай, эмх цэгцтэй байснаар даван туулна. Тиймээс Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар цар тахлын үед иргэний үүрэг, хариуцлагыг тодорхой тусгасан. Дарга ч бай, цэрэг ч бай ялгаагүй, хамгийн дээд талдаа гурав хүртэлх жилээр хорих ялтай байхаар хариуцлагыг чангалсан" гэжээ.
COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх буюу 69.1 нь дэмжжээ.
Үүнийг 2020 оны УИХ-ын сонгууль дуустал цахим сүлжээ ашиглан дайралт хийхийг хориглож байгаа улс төржсөн шийдвэр гэж ойлгох хэрэгтэй юу. ЖДҮ-чид, концессчид, тэнгэрийн зам мөрөөдөгчид, Дарханы замын мөнгө угаалт, ард түмнийг хулхидагч гишүүд коронавируст цар тахлаар далимдуулан амжилттай бултаж байгаагын тод жишээ энэ. Яг л “Супер Марио” шиг бултаж сонгуулийг дуусгахаар шийджээ!
“Супер Марио” төлөвлөгөөтэй УИХ-ын но-той, ноцтой гишүүд ээ, ард түмэн арай сохроогүй байна
Манай улсад коронавирусын халдварын 38 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн эрсдэлтэй энэ цаг үед Төрийн ордонд хязгаарлалт тогтоож, ажилдаа цагтаа ирдэггүй эрхэм гишүүд коронавирусээр далимдуулж, хааяа нэг цахимаар хуралдаж байгаа ч ирсэн хэд нь маскаа зүүхгүй, ярианыхаа 70-80 хувьд амны хаалт зүүх, зүүхгүй тухай л маргаж сууна.
Ирэх онд тээврийн хэрэгслийн албан татварыг 3, авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмнэ
Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярыг Хонконгод суух Ерөнхий консулаар томилов
ТЦА: Татвараа төлөөгүй 408.684 тээврийн хэрэгсэл байна
С.Цэнгүүн: Нэг намд байгаа хүмүүс өөр өөр шаардлага тавьж, хагарал үүсгэж байна
Б.Жаргалсайхан: Би Оюун-Эрдэнийг дэмжиж байна, энэ миний эрхийн асуудал
Хамба З.Санждоржийн эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хурал хойшиллоо
Politico: Байден Киевт цэргийн нэмэлт тусламж үзүүлэхээр Конгрессоос 24 тэрбум доллар хүсчээ
Халтиргаатай үед "Пингвин" алхалтаар алхахыг зөвлөлөө
МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг цагдан хорьжээ
Утааны сонсгол хийхээр гарын үсэг цуглуулж эхэлжээ