"Сонгдо" эмнэлэгт хэвтсэн хоёр иргэний шинжилгээний хариу эерэг гарчээ

“Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэнээс коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол өнөөдөр илэрсэн гэх мэдээлэл байна.
ХӨСҮТ-ийн эмч нарын Шуурхай баг тус эмнэлэг дээр ирж ажиллан, тухайн иргэнээс шинжилгээ авчээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр хүнээс хурдавчилсан тестээр шинжилгээ авахад КОВИД 19 эерэг гарсан.
Өндөр настай иргэнийг тусгаарлах өрөөтэй тул эмнэлэгт нь тусгаарласан. Шинжилгээний хариуг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Өндөр настны хувьд өмнө нь ач хүү нь хоёрдугаар сарын 23-27-нд Улаан-Үд явсан. Өвөө дээрээ гуравдугаар сарын 20-доор очсон. Тиймээс хурдавчилсан оношлуураар шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарсан. Нөгөө хүний хувьд мөн адил хурдавчилсан оношлуураар шинжлүүлэхэд бас эерэг гарсан.
Ер нь хурдавчилсан оношлуураар хийсэн шинжилгээг PCR шинжилгээгээр баталгаажуулах ёстой. Тиймээс өвчтөнүүдийг тусгаарлаад дээж авсан байгаа.
"Сонгдо" эмнэлгийг хаасан биш, тухайн өвчтөнийг нэг өрөөнд нь маргааш шинжилгээний хариу гартал тусгаарласан. Түргэвчилсэн оношлуурт ДЭМБ-аас гэрчилгээ олгоогүй бөгөөд ямар ч тохиолдлыг PCR оношлуурыг ашиглан баталгаажуулж байгаа" гэсэн мэдээллийг өглөө.
Крым: Зеленскийн улс төрийн карьер гадаадад дүрвэснээр төгсгөл болно
Б.Рагчаа: Цахилгаан, дулааны үнийг нэмснээр ард иргэдийн амьдралыг улам доройтуулж байна
Т.Болормаа: Нэг төгрөг болж унасан койн тэрбум болж өсөөд, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн
Зеленский: Украины ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцроход бэлэн байна
Монголын эрдэс баялгийн салбарын холбоодоос мэдэгдэл гаргалаа
ЗГ: Цагаан сарын баяраар шинийн 5-ныг дуустал амарна
Австрали ОХУ-ын 70 иргэн, 79 аж ахуйн нэгжийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авчээ
Монгол Улсын зах зээлд газрын тос, байгалийн хий нийлүүлэх боломтой гэв
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч иргэдээсээ уучлалт хүсэв
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Бахрайны улсад ажлын айлчлал хийж байна