Д.Нямхүү: Монголд коронавирусын 13 тохиолдол нэмж бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар 213 оронд тархаж, 1.9 сая хүн уг халдвараар өвчилсөн. Үүний улмаас 119,686 хүн нас барж, 404,000 хүн эдгэрсэн байна.
Тархалт АНУ, Итали, Иран, Испани, Турк улсад эрчимтэй тархсан хэвээр байна. Ялангуяа, ОХУ анхаарал татаж байна. Тус улсад 18,386 хүн өвчилсөн. Сүүлийн 24 цагт 2,186 хүн шинээр өвчилж, 18 хүн нас барсан. Улан-Үдэд 86 тохиолдол бүртгэгдсэн байгаа.
Эрхүүд 40 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Тархалтын эрч суларч байгаагаас хөл хорионы дэглэмийг аажмаар сулруулж байна. Тухайлбал, үсчний газрыг тодорхой шаардлагуудыг хангаж ажиллуулахыг зөвшөөрчээ. ОХУ-д өвчлөл их байгаагаас батлан хамгаалах салбарын эмнэлгийг халдварын үед ашиглах шийдвэр гаргасан. Казахстанд өвчлөл мөн тархаж байна. Алмата, Нур-Султан хотод голомтлон тархаж байна.
Сингапур улсад коронавирусийн халдварын 386 тохиолдол бүртгэгдлээ. Огцом нэмэгдсэн шалтгаан нь гадаадаас ирсэн хүмүүсийг 14 хоног гэрээр нь тусгаарлах шийидвэрийг иргэд биелүүлээгүйгээс болсон гэж эрдэмтэд үзсэн. Мөн Москва хотод өвчлөл нэмэгдсэн шалтгаан нь 14 хоног тусгаарлалтын дэглэм сахиагүйгээс болсон гэж үзсэн бөгөөд тэд шинж тэмдэг илрээгүй иргэд байжээ.
Манай оронд 21 хоног тусгаарлаж байгаа нь үр дүнтэй, зөв зүйтэй арга юм. Харин 21 хоногийн тусгаарлалтаас гараад гэртээ 14 хоног тусгаарлалтын дэглэмээ сайтар баримтлах нь зүйтэй юм.Сингапурт бүх хүн оршин суугаа газартаа байрлаж, гарахгүй байх, зай барихыг шаардаж, олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцалжээ" гэв.
ДАРХАН-УУЛ АЙМАГТ НЭГ ТОХИОЛДЛЫГ ӨНӨӨДӨР ӨГЛӨӨ ТУСГАЙ БАГ ЯВЖ, ДАРХАН-УУЛ АЙМГААС ХӨСҮТ-Д АВЧИРЧ, ТУСГААРЛАХ, ЭМЧЛЭХ АЖИЛДАА ОРСОН
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү " Өчигдөр нэг өвчтөн эдгэрч эмнэлгээс гарлаа. Эдгэрч хүний тоо таван болсон. Эмнэлгээс гарсан хүмүүсээс давтан шинжилгээ хийж байгаа. Өчигдөр ХӨСҮТ-д 502 хүний шинжилгээ хийгдсэн.Сөүл-Улаанбаатар онгоцоор ирсэн 260 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн 19 хүний хариу мөн сөрөг гарсан.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүн, ОХУ-аас ирж тусгаарлагдсан 149 хүн, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 44 хүн уг шинжилгээнд хамрагдсан. Дөрөвдүгээр сарын 13-нд хийсэн шинжилгээнээс 13 тохиолдол шинээр илэрлээ. Дархан-Уул аймагт нэг тохиолдол бий. Түүнийг өнөөдөр өглөө тусгай баг явж, Дархан-Уул аймгаас ХӨСҮТ-д авчирч, тусгаарлах, эмчлэх ажилдаа орсон. Бусад нь Улаанбаатарт тусгаарлагдсан байсан. Тэднийг бүгдийг нь тусдаа өрөөнд оруулсан. Одоо илэрсэн хүмүүсээ эмчилж, биеийн байдал дээр нь онцгойлон анхаарч ажиллана. Мөн Давтан шинжилгээг үргэлжлүүлэн хийнэ. Ингэснээр нийт 25 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна" гэв.
ХАЛДВАР АВСАН ИРГЭДИЙН БИЕ ХЭВИЙН БАЙНА. ЗАРИМ ХҮНЭЭС ХАЛДВАРЫН ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭЭГҮЙ, ЗАРИМААС 2-3 ШИНЖ ИЛЭРСЭН
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Өчигдөр ОХУ-аас ирсэн сэжигтэй тохиолдол болох 20 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан тухай мэдээлсэн. Энэ хүмүүсийн ойрын хавьтал 31 хүнийг илрүүлсэн. Москвагаас Улаан-Үд рүү нислэгээр, Эрхүүгээс Улаан-Үд рүү автобусаар ирсэн 282 иргэнийг Алтанбулагийн боомтоор оруулж, тусгаарласан. ОХУ-аас ирж халдвартай нь батлагдсан иргэний ойрын хавьтал болох Москвад сурч байсан 30 иргэнээс шинжилгээ авахад COVID-19 халдварын 12 тохиолдол бүртгэгдлээ. 12 хүний ойрын хавьтал нь энэ хүмүүс өөрсдөө. 19-23 насны оюутнууд. Дархан-Уул аймагт батлагдсан нэг иргэн өчигдөр халдвар авсан нь тогтоогдсон иргэнтэй нэг сургуулийн оюутнууд.
Халдвар авсан иргэдийн бие хэвийн байна. Зарим хүнээс халдварын шинж тэмдэг илрээгүй, заримаас 2-3 шинж илэрсэн. Шинж тэмдэггүй далд үед нь илрүүлсэн нь өвчин уушгины хатгаа болж хүндрэхээс өмнө эмчилгээг эрт эхлүүлэх сайн талтай. ХӨСҮТ халдвар авсан иргэдийг эмчлэх бүрэн чадамжтай. Монгол Улс халдварын өндөр эрсдэлтэй орон хэвээр байгаа. Монгол Улс халдварын өндөр эрсдэлтэй орон хэвээр байгаа" гэлээ.
ТЦА: Татвараа төлөөгүй 408.684 тээврийн хэрэгсэл байна
Ирэх онд тээврийн хэрэгслийн албан татварыг 3, авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмнэ
Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярыг Хонконгод суух Ерөнхий консулаар томилов
С.Цэнгүүн: Нэг намд байгаа хүмүүс өөр өөр шаардлага тавьж, хагарал үүсгэж байна
Б.Жаргалсайхан: Би Оюун-Эрдэнийг дэмжиж байна, энэ миний эрхийн асуудал
Хамба З.Санждоржийн эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хурал хойшиллоо
Politico: Байден Киевт цэргийн нэмэлт тусламж үзүүлэхээр Конгрессоос 24 тэрбум доллар хүсчээ
Халтиргаатай үед "Пингвин" алхалтаар алхахыг зөвлөлөө
МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг цагдан хорьжээ
Утааны сонсгол хийхээр гарын үсэг цуглуулж эхэлжээ