УИХ-ын түүхэн дэх анхны цахим хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн онцлох 10 ишлэл

Ц.Анударь / Улстөр

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Хаврын чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлсэн. Түүний хэлсэн үгнээс онцлон хүргэж байна.

“Х.БАТТУЛГА: Иргэний болон улс төрийн зориг гаргаж, УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаасаа татгалзан шалгуулах шаардлагыг ГИШҮҮДЭД хандан хэлье”

Ишлэл 1. Титэмт вирусын халдвар тархалтаас үүдээд нефтийн үнийн уналт, санхүүгийн зах зээлийн уналтууд дараалж, дэлхийн эдийн засагт даяар хямрал нүүрлэжээ. Үйлдвэрлэл, үйлчилгээ зогссоноос орлогын хомсдол, ажилгүйдэл, ажлын байрны цомхотгол эрс өсөж, ядуурал, өлсгөлөнг даллаж байгааг эдийн засагчид анхааруулж, улс орнуудын Засгийн газрууд даяар хямралын давалгааны цохилтыг зөөлрүүлэх, хүнээ, иргэдээ хамгаалж, эрсдэл багатай даван туулахад бүхий л хүч чадал, анхаарлаа чиглүүлэх боллоо.

Ишлэл 2. Манай улсад одоогоор арван мянган хүн ажлын байраа алдаад байна. Энэ бол арван мянган өрх, 40 орчим мянган хүн орлогогүй боллоо гэсэн том дохио юм! Энэ цар тахал, хямрал Монголыг тойрохгүй, дайрах нь маш тодорхой болж байна. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд төрөөс хямралыг сөрөх, эрсдэл багатайгаар даван туулах цогц арга хэмжээг яаралтай урьдчилан төлөвлөж, хэрэгжүүлэхийг уриалсан юм. Монголчууд бид эдийн засгаа хямралын нөхцөлд зохицуулан зөв зохион байгуулж, иргэдээ хамгаалах зохист бодлогыг хэрэгжүүлж, гарз хохирол, эрсдэл багатайгаар даван туулах баялаг, хүн хүч, хөрөнгийн нөөц хангалттай байгаа гэдгийг онцлон дурдах хэрэгтэй байна.

Ишлэл 3. Нийт 15 нам, дөрвөн эвслийн аудитын байгууллагад дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдийн зарим заалт нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглосон зургаан заалтыг илт зөрчсөн байна. Энэ нь намууд сонгогчдын саналыг тооцоо судалгаагүй ямар ч хамаагүй аргаар татах, ард нийтийг басамжлан доромжилсон үйлдэл боллоо. Хямрал хаалга тогшиж байхад Монголын улс төрийн намууд, улс төрчид сонгогчдод оноо авах уралдаанд орж, сонгуулийн том том дүнтэй мөнгөн амлалтуудыг хууль зөрчин өгч байгаа нь цаг үеэ мэдрэхгүй байгаагийн баттай шинж мөнөөс мөн.

image

“Төсөвт тодотгол хийхээс татгалзах ямар ч боломж сэтгэл зүйн хувьд ч, хууль эрх зүйн хувьд ч байхгүй”

Ишлэл 4. Яаралтай улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танах, улсын мөнгө, санхүүг иргэдийнхээ орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, өвчний тархалтыг хязгаарлах, эрүүл мэндийн тогтолцоог нураачихгүй байлгахын төлөөх арга хэмжээнүүдэд чиглүүлэх, зарцуулах. Төсөвт тодотгол хийхээс татгалзах ямар ч боломж сэтгэл зүйн хувьд ч, хууль эрх зүйн хувьд ч байхгүй. Улсын төсвийн тавин хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө гаргах, зарцуулах тухай ярьж байгаа бол төсвийг тодотгохоос өөр зам байхгүй. Цар тахлыг түр зуурын зүйл хэмээн санаж, улс төрийн эрх мэдэл, сонгууль зэргийг улс үндэстэн, ард нийтийг хамарсан аюул заналаас дээгүүр тавьж, чухалчлан үзэх нь хатуухан хэлэхэд Үндэсний эрх ашгаас урвасан хэрэг юм.

“Халдварын тархалтыг хяналтаас алдвал манай эрүүл мэндийн тогтолцоо, хүний нөөц, эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ дийлэхгүй, нуран унах эрсдэл маш өндөр”

Ишлэл 5. УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулахаас өөр арга зам алга байна. Сонгуулийн сурталчилгаа болон санал өгөх явцад иргэд олноороо бөөгнөрөх, цуглах нөхцөл үүсэх нь гарцаагүй. Энэ нь арайхийн, хамаг хүч, хөрөнгөө шавхан тогтоон барьж байгаа цар тахлын тархалтыг гааруулж, хяналтаас гаргахад хүрэх эрсдэлтэйг улс төрийн намуудын удирдлагад хатуу анхааруулж байна! Титэмт вирусын халдварын тархалтыг хяналтаас алдаж, өвчлөлийн тоог огцом өсгөх юм бол манай эрүүл мэндийн тогтолцоо, хүний нөөц, эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ дийлэхгүй, нуран унах эрсдэл маш өндөр болохыг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага бидэнд мөн дэлхийн улс орнуудад удаа дараа анхааруулсаар байна. Үндэсний аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлын үүднээс УИХ-ын ээлжит сонгуулийн товыг царцааж, сонгуулийг хойшлуулах нь хамгийн эрүүл, ухаалаг шийдвэр байх болно.

image

“Боломж байгаа, боломжийг бий болгох ч ёстой. Энэ бол УИХ-ын хэнтэй ч хуваалцах ёсгүй үүрэг юм”

Ишлэл 6. Засгийн газраас санал болгосон арга хэмжээнүүдийн ихэнх нь байгаа онохгүй хэмээн шүүмжлэгдэж байна. Компаниуд, бизнес эрхлэгчид орлого, ашиг олохгүй нь нэгэнт тодорхой байгаа тул тэдэнд дарамт болж байгаа Нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын хэмжээг бууруулах, эсвэл тодорхой хугацаанд царцаах зэргээр бодитой нөлөөлөл үзүүлэхүйц шийдлүүдийг гаргах хэрэгтэй болоод байна. Одоо санал болгож байгаа долоон зүйл нь аж ахуйн нэгжүүдэд жигд, тэгшээр бодит дэмжлэг үзүүлэх бус тодорхой шүүлтүүрт тэнцсэн 10 хувийг л дэмжих хөтөлбөр болох нь гэсэн шүүмжлэл гарч байна. Аж ахуйн нэгжүүдийг ялгаварлах, тэгш бус хандах нь өнөөгийн нөхцөлд хэрхэвч байж болохгүй зүйл.

Ишлэл 7. Дэлхийн улс орнууд эм болон хүнсний нэн чухал нөөцүүдээ хамгаалах үүднээс экспортоо зогсоох, хумих байдалд шилжиж байгаа нь эмийн болон эмнэлгийн хэрэгслийн импортоос ихээхэн хамааралтай манай улсын хувьд хүндрэл учрах төлөв үүслээ. Улаан буудай болон нэн шаардлагатай эмийн хангамжийн нөөц бүрдүүлэх шийдэл, шийдвэрүүдийг УИХ, Засгийн газраас гаргаасай хэмээн уриалж байна. Бүхний түрүүнд, бүхний төвд монгол хүнийг тавьж, улс төрийн хийрхэл, сөргөлдөөнөө хойш тавьж ажиллахыг дахин уриалж байна.

“Эрсдэлт нөхцөлд улс төрийн ашиг хонжоог урьтал болгох гэж оролдвол үүнээс үүдэн гарах хохирол, эрсдэл нь хэмжээлшгүй хүнд тусах болно”

Ишлэл 8. Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг оновчлох, төвлөрүүлэх нь түүхийн урт хугацаанд шалгарсан арга болохоос дарангуйлал тогтоох хэрэгсэл огтхон ч биш юм. Хямралыг эрсдэл багатайгаар даван туулах цорын ганц арга нь эв нэгдэлтэй, зохион байгуулалттай, сахилга хариуцлагатай, төвлөрсөн удирдлагатай байж, нийт нэгэн хүчийг нийлүүлэн, гүн бат ойлголцолтойгоор хамтран ажиллах явдал мөн. Эрсдэлт нөхцөлд хардлага сэрдлэгийг гол болгон, эсэргүүцэл тэмцлээр түрий барих, улс төрийн ашиг хонжоог урьтал болгох гэж оролдвол үүнээс үүдэн гарах хохирол, эрсдэл нь хэмжээлшгүй хүнд тусах болно.

Ишлэл 9. УИХ-ын хаврын чуулганы өмнөхөн УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ хожимдсон ч гэсэн чөлөөлөгдөх өргөдөл гаргажээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийн жишгээр иргэний болон улс төрийн зориг гаргаж, УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаасаа татгалзан шалгуулах шаардлагыг хаврын чуулганы нээлтийн үеэр энэ танхимд олноор сууж байгаа гишүүдэд хандан хэлье. Энэ бол шударга ёсыг сахиулах хууль баталдаг танхим. Шударга ёс эндээс эх авч байх ёстой. Та бүхэн иргэдэд шударга байх амлалт өгч сонгогдсон, хууль сахих тангараг өргөсөн учраас шударга ёсыг өөрсдөөсөө хожимдсон ч гэсэн хэрэгжүүлж, ард иргэд, сонгогчдод итгэл найдвар, үлгэр дуурайл болох ёстой гэдгийг индэр дээрээс хэлье.

image

“Бид аюул, хямралыг тойроод гарч чадахгүй. Хамтдаа даван туулах, сөрөн шийдэхээс өөр гарц үгүй. Бид чадна аа”

Ишлэл 10. Нэг ч Монгол хүн аюулт тахалд амиа алдах ёсгүй, үүний төлөө үндэстнээрээ нэгдэн нягтрах, эв санааны хүчээр даван туулах цаг бидний өмнө тулгаран ирлээ. Эрүүл саруул байхад бусад бүх зүйл бүтэх, дэвших хөгжихийн үндэс бидэнд бий. Энэхүү цар тахалтай нүүр тулан өдөр, шөнөгүй ажиллаж байгаа Улсын онцгой комисс, бусад албад, мөн эрүүл мэндийн салбарын нийт ажилтан, албан хаагчиддаа талархал илэрхийлье.


Сэтгэгдэл

newsa [194.156.136.37] 2023-01-25 20:53:57

Миний бөөрийг 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баяртай байна. [email protected]

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:53:44

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:53:44

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:55:44

jZrCwt http://pills2sale.com/ levitra nizagara

bayr-Bat [202.21.108.36] 2020-04-11 15:27:54

Bat-Tulga bolon tednii ger bul bol Mongoliin ard tumnii horongiig ezemshij tancag amidardag 30 ger buliin chini neg dee , ardcilaliin neriig bariad ulciin hed heden tom' ashig orlogo oloh baiguulamj omchilj avaad danalzaj yavaa nohor dee. Elbegee ene 2- niilj ih horongo idcen humuuc Ene 2- bie, bie uzen yddag gedeg zugeer l jujig shuu dee Zaliin horongo.

Зочин [202.179.31.48] 2020-04-13 17:39:26

Elbegdorj Mie Enkhbold hulgaich Badamjunai terguuten mafi-g nen darui ustgah heregtei!!!!!!!!!!!!!!!!!!! Ed bol MONGOL ULS-n zanalt daisan ium!!!!!!!!!!!!!!!!1

Хуульч [192.82.68.99] 2020-04-09 10:11:27

Үндсэн хуулиа үндсээр нь зөрчсөн ерөнхийлөгчөө яах вэ, та минь ээ

Зочин [66.181.161.123] 2020-04-08 15:42:52

хошйншог

Зочин [192.82.73.153] 2020-04-07 08:07:45

УИХ гишүүдийг сүрдүүлж байна гэж ойлголоо. Сонгуулийг хойшлуулж, эрх мэдлийг өгөхгүй бол Батзоригийн араас дээлээ нөмөрнө шүү гээд л хэлчихлээдээ

зочин [192.82.73.17] 2020-04-07 10:00:13

Дээлээ нөмөрхөнө тодорхой шүүдээ

зочин [202.179.31.24] 2020-04-07 07:21:20

Баттулга төсөвт тодотгол хийх хэрэгтэй гэсэн атлаа тусгай бүтэц бий болгоно гэхээр нөгөө төсөв чинь түүнд зарцуулагдах бус уу? Эсвэл тэр бүтэц чинь мөнгөгүй ажилладаг бүтэц байх юм уу гм-ээр ишлэл бүрт л сайтар тунгаавал асуудал байх юм.Сонгууль хойшлуулбал дахиад хэзээч сонгууль хийхгүй гэсэн үг үү эсвэл хугацаа нь дууссан чадамжгүй гээд өөрөө бүх эрх мэдлээ төвлөрүүлж авьяа гэсэн үг үү? Сонгууль хийхээр бол мөнгө зарцуулахгүй сонгууль хийх үү гм Батзоригыг эр хүн гэжээ гэтэл өөрөө тэр их Монголын сор болсон томоохон компаниудын орлого,мөнгөнөөсөө Ковид-д хандив өргөчихвөл бусдад ялангуяа ЖДҮ-чдэд,оффшорчдод үлгэр болохсон.

Зочин [202.179.31.37] 2020-04-07 06:43:21

ЖДҮ-чин новшнууд тэдний гөлөгнүүд коммент бичихээ болиорой. Ерөнхийлөгч мундаг зангарагтай байна да. Зи ч бас мундаг хүн дээ

Зочин [176.63.23.116] 2020-04-07 05:46:37

Дарга нар та нар маань энэ цаг үeд л эвтэй найртай байж, хоорондоо сайн хэлэлцэж зөвлөлдөж зөв шийдвэрийг гаргаарай.

Зочин [202.179.31.24] 2020-04-07 04:19:02

5-9 хүртлэх ишлэлүүд тэртээ тэргүй хийгдэж байгаа,хийж байгаа ажлууд гэж үзэж болохоор зүгээр л хэлэхийн тулд л хэлж гэмээр.Сонгууль хойшлуулах ямар сонирхол байна гэдгээч нуусангүй,төсөвт тусгагдсан хөрөнгө оруулалтын ажлаа яаравчлан эхлэ гэхийн оронд тана зогсоо Ковидид зарцуул гэх ухааны юм хэлсэн нь тунч ойлгомжгүй тэгээд хүмүүсийг яаж ажлаар ханга гээд байгаа юм,харин үргүй зардлаа хэмнэж болох зардлаа тана гэвэл болох талтай гм.Ер нь нэг л оновчтой яг барин тавин хийчихмээр зүйлгүй нөгөөл уриа тунхаг яриа төдий зүйл болжээ.Харин өөрөө санаачлага гаргаж Батзоригоос дутах юу байхав эх орондоо тэр их мөнгөнөөсөө хандив өргөчихвөл,амалсан оффшрчдын мөнгийг оруулж ирээд Ковид-доо зарцуулбал Монголчуудад буян болох биз ээ?

Зочин [202.126.89.223] 2020-04-07 10:24:32

Монгол улсын ерөнхийлөгч санл болгож шаардлага хүргүүлэхээс өөр юу хийх эрх зүйн заалт байдагын

Xurelsuxee [64.119.24.237] 2020-04-07 03:07:35

mash zuv. songuui xoishluulj, tosovt oorchlolt oruulj songuulid zoriulsan tenderiin mongo tsavchix gej baigaa bulaig ni ilchilj virusiin esreg arga xemjeend mongo gargaj avax ni tuiliin zuv. tsenzurgui yaraagaar garsan mongo dej baigaa tuxai Uvsiin xulgaichdiin talaar sonsood unexeer zevuu xurch uzen yadaj baina. Naad xulgaich sangiin saidantsar Chmediin gologiig zailuulaach ee. Xotgor shanaga ideed tsadaagui uomuu naad berd chini

Zochin [103.212.119.238] 2020-04-07 02:30:04

Zuv l helsen baina, demjij baina, edgeer sanal sanaachilgiig tsag aldalgui UIH, Zasgiin gazar anhaaraldaa avch heregjuuleh heregtei shuu, gehdee hamtiin udirdlagiin zarchmiig /ardchilliin unet zuilee/ barimtalj zuvlulduj, ard irgedees gargaj bui sanaluudiig hargalzaj baih ni zuitei.

ZOCHIN [59.153.113.17] 2020-04-07 02:18:22

YAMAR CH BAISAN ENE HUN ZUV YUM HIINE.

Зочин [202.131.227.30] 2020-04-07 02:17:19

Энэ хүн бол яавч Монголд олигтой юм хийх хүн биш гэдэг нь тодорхой хийж ч байсангүй хийхгүй нь тодорхой дандаа хорлон сүйтгэх ажиллагаа алийн болгон үнэнийг хэлж ч чадахгүй худлаа ярьж байх билээ

Зочин [66.181.181.142] 2020-04-07 05:09:43

олны сэтгэлийг хямраасан хагарал тэмцэлд өдөөсөн зүйлийг эрээ цээргүй бичиж нийтэд цацаж байнаа гэдэг чинь онцгой сэжигтэй байна . Энийг зүгээр нэг Элбэгдоржийн хүн 30 гэр бүл МАНАНгийн улаан хамгаал агч энэ тэр гэж өнгөцхөн гэнэн бодож болохгүй .Энэ бол баялагт нь эзэн суух гэсэн гадныхны зориудаар маш нарийн төлөвлөж урт удаан хугацаанд тасралтгүй явуулдаг улс үндэстнийг туйлдуулж үгүйрэн хоосруулж тэсэх аргагүй зовлонд нэрвүүлдэг хорлон сүйтгэх тагнан турших баримт мэдээлэл цуглуулах урвагчдыг олж элсүүлэх мэдээллийн хэрэгслүүдээр дайралт хийх тархи угаах үймээн самуунд өдөөн турхирах гэх мэт олон башир аргуудынх нь нэг .Тэдний арга барагдахгүй.Тэд монголчууд хагаралдаасай эв нэгдэлгүй байгаасай болж өгвөл цар тахалд нэрвэгдээсэй тэгвэл

Зочин [66.181.181.142] 2020-04-07 04:25:28

Чи энэ ерөнхийлөгчийн хэлсэн зүйлийн яг эсрэг юм хийхнээ дээ Нэг ч монгол аюулт тахалд амий алдах ёсгүй , улс үндэстнээрээ нэгдэн нягтарая , эрүүл саруул байхад хөгжих дэвжихийн үндэс бидэнд бий гэснийг нь хорлон сүйтгэх ажиллагаа худлаа зүйл гэх юм ,эрх баригчид төрийн түшээд шударга ёсыг өөрсдөөсөө эхэл гэсэн нь бас л буруу гэнэ иймэрхүү гайхаш тасрам гэхэд багадах хүмүүсийг бухимдуулсан нийхэми

Зочин [122.201.23.201] 2020-04-07 00:44:24

Чи Элбэгдоржийн хүн байна тэ Чам шиг хашалсан толгойтой хүн юүч ойлгохгүй.

Зочин [66.181.181.169] 2020-04-07 00:34:37

Ерөнхийлөгчийн санаатай санал нэг байна Дэмжиж байна.

Иргэн [192.82.68.99] 2020-04-07 00:14:33

Ийм ч ерөнхийлөгч байх гэж дээ. Зи зайлснаас хойш харин албан бичиг баримтын боловсруулалт, үг хэллэг нь арай дээрджээ. Хулгайч бол хулгайч л байдаг юм байна. Харин одоо хэн яаж сэвэхийг харцгаая. Бүх асуудал үндсэн хуулийн хүрээнд шийдэгдэнэ. Үнэхээр нөхцөл байдал хүндэрвэл юун сонгууль. Харин царцааж болох, тэвчиж болох зардлуудаа танах замаар нөөцөө бүрдүүлж байх нь зөв. Тэгэхдээ барилгын олон компани барилгаа барьж, орлоготой болж байх нь бэлэн мөнгө тараахаас хамаагүй үр өгөөжтэй байх болно. Удирдлагыг төвлөрүүлэх гэж юуг хэлж байгааг нь дахин тодруулж, УИХ-ын танхимаас олон нийтэд тайлбарлуулах нь зөв. Бүхнийг гартаа авах санаархлаа ил тод зарлаад удлаа.

Зочин [202.179.31.48] 2020-04-13 17:41:03

ELBEGDORJ-g ENKHBOLD-toin hamt horij shalga!!!

Зочин [66.181.181.142] 2020-04-07 05:20:46

Битгий эргүүт дандаа л мушгиж байх юм ганц өөдтэй тархи толгойноос нь гарахгүй шүү яаж унагахав яаж баалахав шантаажлахав яаж буруутгахав яаж мэдэмхийрэхэв л гэдэгтээ л хамаг ухаан нервээ барна . Өарөө оронд байсан бол ямар шийдэл гаргах хүн юм бол доо

Зочин [192.82.78.93] 2020-04-07 04:58:22

99


27 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.