Их Британид оршин суугаа Монгол иргэдийн анхааралд

Их Британийн Ерөнхий сайд Б.Жонсон 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 20:30 цагт мэдэгдэл хийж, ИБУИНХУ-д коронавируст халдварын тархалт хурдацтай нэмэгдэж байгаа явдлыг сааруулах үүднээс улс даяар хөл хорио тогтоосноо зарлав.
Хөл хорио гурван долоо үргэлжлэх бөгөөд иргэдийг дараах дөрвөн тохиолдлоос бусад үед гэрээсээ гарахыг хориглолоо.
- Хүнсний дэлгүүр, эмийн сан орох
- Өдөрт нэг удаа биеийн тамирын дасгал хийхээр гарах
- Эмнэлэгийн тусламж эрэх, бусдыг асрахаар гарах
- Гэрээсээ ажиллах боломжгүй бөгөөд зайлшгүй ажлын байрнаасаа ажил үүргээ гүйцэтгэх шаардлагатай хүмүүс ажилдаа явах.
Мөн уг захирамжийн хүрээнд хүнснээс бусад бүх төрлийн дэлгүүр, номын сан, тоглоомын болон спортын задгай талбай, сүм, мөргөлийн газруудын үйл ажиллагааг хааж, нэг өрхийн биш хоёроос олон хүн нэг дор цугларах, оршуулгаас бусад бүх төрлийн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглов.
Хөл хорионы хэрэгжилтэд цагдаагийн алба хаагчид хяналт тавих бөгөөд илэрсэн зөрчилд торгууль ногдуулах ажээ. Хөл хориог сунгах эсэх асуудлыг гурван долоо хоногийн дараа тухай үеийн нөхцөл байдлаас хамаарч шийдвэрлэх юм байна.
Иймд Их Британид оршин суугаа Монгол Улсын иргэн Та өнөөдрөөс тогтоосон энэ түр журмыг чанд мөрдөхийг уриалж байна.
Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайдын яам
Крым: Зеленскийн улс төрийн карьер гадаадад дүрвэснээр төгсгөл болно
Б.Рагчаа: Цахилгаан, дулааны үнийг нэмснээр ард иргэдийн амьдралыг улам доройтуулж байна
Т.Болормаа: Нэг төгрөг болж унасан койн тэрбум болж өсөөд, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн
ЗГ: Цагаан сарын баяраар шинийн 5-ныг дуустал амарна
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч иргэдээсээ уучлалт хүсэв
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Бахрайны улсад ажлын айлчлал хийж байна
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН СЭТГҮҮЛЧ ПАВЕЛ ЗАРУБИНЫ АСУУЛТАД ХАРИУЛАВ
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Х.Булгантуяа: УИХ зөвхөн хууль баталдаг биш, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг эрх зүйн орчныг бий болголоо
“АТАР-4” аяныг санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлийн гэрээг үзэглэлээ