БНСУ-д амьдарч байгаа монгол иргэдийн анхааралд

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас БНСУ-д оршин сууж байгаа иргэдээс утас, фэйсбүүк, мэйлээр ирүүлсэн нутаг буцах тухай хүсэлтийг Гадаад харилцааны яамаар дамжуулан Улсын Онцгой Комисст тухай бүр танилцуулж ирсэн. Энэ дагуу эхний тусгай үүргийн нислэг 3 дугаар сарын 15-нд хийгдсэн.
Цаашид нутаг буцах хүсэлтэй олон хүмүүс байгаа тул эдгээр иргэдийн тодорхой тоо, судалгааг гаргаж, Улсын Онцгой Комисст хүргүүлэхээр төлөвлөж байна. Иймд иргэд дараах холбоосоор орж судалгаанд хамрагдана уу. Судалгааг үнэн зөв, тодорхой бөглөж ирүүлэхийг хүсье.
Судалгаанд хамрагдах холбоос: https://forms.gle/wv1AbXT4RPrB2SY7A
Цаашид нутаг буцах хүсэлтэй иргэдийн судалгааг нэгдсэн мэдээллийн санд төвлөрүүлэх тул нутаг буцах асуудалтай холбоотой хүсэлтийг иргэдээс биеэр, утсаар, цахим шуудан, фэйсбүк, цахим хуудсаар дамжуулан хүлээж авахгүй болохыг мэдэгдье!
Сануулахад, гуравдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд бүртгэлд хамрагдсан иргэд судалгаанд хамрагдах шаардлагагүй юм байна.
Улсын Онцгой Комисс нь тусгай үүргийн нислэгтэй холбоотой бүх асуудлыг шийдвэрлэдэг. Иймд хоёрдахь удаагийн нислэг хийх шийдвэр гарахаар Улсын Онцгой Комиссоос хэвлэл мэдээллийн хэрэгслээр, ЭСЯ-наас фэйсбүүк, цахим хуудсаар иргэдэд тухайн үед мэдэгдэх болно хэмээн Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас мэдээллээ.
Крым: Зеленскийн улс төрийн карьер гадаадад дүрвэснээр төгсгөл болно
Б.Рагчаа: Цахилгаан, дулааны үнийг нэмснээр ард иргэдийн амьдралыг улам доройтуулж байна
Т.Болормаа: Нэг төгрөг болж унасан койн тэрбум болж өсөөд, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн
ЗГ: Цагаан сарын баяраар шинийн 5-ныг дуустал амарна
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч иргэдээсээ уучлалт хүсэв
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Бахрайны улсад ажлын айлчлал хийж байна
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН СЭТГҮҮЛЧ ПАВЕЛ ЗАРУБИНЫ АСУУЛТАД ХАРИУЛАВ
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Х.Булгантуяа: УИХ зөвхөн хууль баталдаг биш, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг эрх зүйн орчныг бий болголоо
“АТАР-4” аяныг санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлийн гэрээг үзэглэлээ