Д.Нямхүү: Гадаадаас ирсэн иргэнээс коронавирусийн шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарсан
.jpg)
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Гадаадаас ирсэн иргэний коронавирусийн шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарлаа. Энэ иргэн нь Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн. Бид Төв лабораторийн шинжилгээг хүлээлгүйгээр хүнээ яаралтай оношилж, илрүүлэх зорилгоор түргэвчилсэн оношлуурыг ашиглаж эхлээд байгаа. Төв лабораторид мөн шинжилгээ хийж байгаа. Үдээс хойш хариу нь гарна.
Гуравдугаар сарын 16-нд тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй.
Мөн 17-нд ХӨСҮТ-д 1, Говь-Алтайд нэг, Сэлэнгэ аймагт хоёр нийт 4 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ тандалт судалгаа хийж байна" гэв.
Одоогийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 6 халдвар бүртгэгдэж байна. Гуравдугаар сарын 10-нд Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
Гуравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг гуравдугаар сарын 18-нд ХӨСҮТ-ээс мэдээлсэн байна.
Крым: Зеленскийн улс төрийн карьер гадаадад дүрвэснээр төгсгөл болно
Б.Рагчаа: Цахилгаан, дулааны үнийг нэмснээр ард иргэдийн амьдралыг улам доройтуулж байна
Т.Болормаа: Нэг төгрөг болж унасан койн тэрбум болж өсөөд, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн
ЗГ: Цагаан сарын баяраар шинийн 5-ныг дуустал амарна
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч иргэдээсээ уучлалт хүсэв
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Бахрайны улсад ажлын айлчлал хийж байна
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН СЭТГҮҮЛЧ ПАВЕЛ ЗАРУБИНЫ АСУУЛТАД ХАРИУЛАВ
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Х.Булгантуяа: УИХ зөвхөн хууль баталдаг биш, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг эрх зүйн орчныг бий болголоо
“АТАР-4” аяныг санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлийн гэрээг үзэглэлээ