Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг маргааш нээнэ
Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор энэ сарын 10-ны 07:00 цагаас эхлэн гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл хөдөлгөөний хязгаарлалт хийсэн.
Тэгвэл хязгаарлалтыг сунгахгүй гэсэн шийдвэр гаргасан талаар Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Ингэснээр орон нутаг, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг маргаашаас нээхээр боллоо.
ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд гадаадаас нутаг буцах иргэдийн өргөдөл мэдээллийг хүлээн авч, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн өнөөдрөөс эхлэн авчрахаар болоод байгаа юм. Өчигдөр Шадар сайд тусгаарлах байрны үйл ажиллагаатай танилцаж, Цэргийн төв эмнэлэг, Энхсаран сувилал, Амар зочид буудалд байрлуулахаар болсон. 16:20 цагт МИАТ-ын нислэгээр ирэх иргэдийг нисэх буудлаас шууд автобусаар тусгаарлах байр руу авч явах тул нисэх буудал угтан авах иргэдэд үйлчлэхгүй" гэлээ.
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: Хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг тогтсон хугацаа буюу нэгдүгээр сарын 16-ны 07:00 цагаас нээхээр болсон.
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Юн Сок Ёлийг онц байдал тогтоосон хэргээр баривчиллаа
Энэ онд 35 хүртэлх насны иргэдийг ипотекийн зээлд шуурхай хамруулна
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй тооны гарын үсэг зуруулах тухай заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ
Нүүрсний үнэ 30 гаруй хувиар буурав
"Насны хишиг" тэтгэмжид анх удаа хамрагдах ахмадуудыг бүртгэж байна
ЦЕГ: Иргэн Б.Цацралын биед халдсан хэргийг шалгаж байна
Өнөөдрийн УИХ-ын чуулганыг 8 гишүүн тасалжээ
Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна
Орон сууцны мкв “ордер” дээрх хэмжээндээ хүрдэг үү?