Хээр булсан 25 төгрөгийн дэвсгэртүүд гэмт хэрэгтнийг гэрчилж өгчээ
Монголын эрүүгийн нөхцөл байдал амаргүй байсан цаг үе бий. Тухайн үед онц ноцтой гэмт хэрэг гардаг байсан ч нууцалж, олон нийтэд ил болгодоггүй байсан юм. Цагдаагийн ахмад ажилтнууд, шилдэг чекистүүд гэмт хэргийг хэрхэн илрүүлж байсан болон хамгийн эгзэгтэй, анхаарал татсан хэргийг та бүхэн цувралаар сонирхуулах болно.
Завхан аймгийн Шилүүстэй сумын захиргаанаас хөдөлмөр өдрийн хөлс 12 мянган төгрөг хулгайд алдагдсан хэрэг 1972 оны наадмын өмнөх өдөр гарлаа. Тухайн үеийн 12 мянган төгрөг гэдэг одоогийн 12 сая түүнээс ч илүү ханштай байсан учир төвөөс төлөөлөгч томилсон нь мөрдөн байцаагч н.Батсүх байв.
Үүрэг авсан тэрбээр 1972 оны долдугаар сарын 13-нд Шилүүстэй суманд очиж, мөрдөн шалгах ажлаа эхлүүлжээ. Наадмын өмнө хөдөлмөр өдрийн хөлсийг нь сумынханд өгөх ёстой ч мөнгө нь оройтож ирсэн учир захиргааны үүдэнд нягтлан бодогч “Маргааш тараана” гэсэн зар наагаад, 12 мянган төгрөгөө том төмөр авдранд хийж, лацдаад манаачдаа хүлээлгэн өгчээ. Наадмын өмнөх өдөр учир тус сумынхан хөл хөөрцөг болж, өргөн дэлгэцээр “Сэрэлт” киног үзэж байв. Том багагүй шимтэн үзэхийг харсан манаач Мажин үе үе тэр зүгт харан зогсоно. Өмнөөс нь харахсан гэсэн хүсэлдээ хөтлөгдөн 12 мянган төгрөг хадгалж байгаагаа мартан, кино үзэж буй хүмүүс алхлаа. Хэсэг үзэж сууснаа захиргаагаа эргэж очив.
Лац, түгжээ яг хэвээр, өөрчлөгдсөн зүйл, захиргааны ойр орчмоор явах хүн ч алга. Хариуцлагаа ухамсарлаж байсан ч киноны үйл явдалд автсан Мажин гурван удаа эргээд дахин очсонгүй. Үйл явдал эд өрнөж, киноны гол дүр Сүрэн илүү гэрээс арай ядан гарч ирснийг сэтгэлт залуу Жамц аварч байгааг харан суухдаа гэнэт ажлаа санав. “Одоо нэг очоод ирье” гээд захиргааны үүдэнд иртэл Содов хажуугаар нь харвасан сум мэт гүйгээд өнгөрөв. “Хөөе, хүн дайрлаа, моньд минь ” гээд захиргаа руу ортол төмөр авдрын хаалгийг нь нээгээд нэг ч төгрөг үлдээлгүй аваад явжээ. Айж сандарсан Мажин сандран кино үзэж буй сумынхан руугаа гүйж, “Мөнгө алга болжээ” хэмээн орилоход киноныхоо үйл явдалд орсон хүмүүс, ах ламын хясаан дээрээс морь нисгэх гэж орилдог хэсэгтээ таараад хэн ч түүнийг сонссонгүй. Удаа дараа орилж хэлсний эцэст түүнээс “Яасан гэнэ ээ” хэмээн асуужээ. Учрыг сонссон сумын дарга “Хэн авсан бэ” гэж түүнээс асуухад Мажин захиргааны үүдэнд зөрсөн Содовыг санаж шууд л түүний нэргийг хэлчихэв.
Дэлбэртлээ уурласан Содов “Чамайг ална, хэн гүжирдэнэ гэнэ ээ” гэж хутга барин түүн рүү дайрлаа. Баттай хараагүй атлаа Содов гэж хэлсэндээ бантсан Мажин хэсэг бодолхийснээ “Би сайн мэдэхгүй байна” гэж хэлээд нам болов. Сумынхан наадмаар мөнгөгүй болж, Мажин сэтгэлийн түмэн зовлонтой үлдлээ. Хотоос очсон хурандаа н.Батсүх хэргийн газрын үзлэгийг эхэлж, захиргаа кино гаргаж байсан газрын хоорондох зайг хэмжин, сэжигтэй гэх залуус тухайн үед хаана байсныг олж мэдэв. Мөнгөтэй авдрыг хэр баргийн хүн тэврээд явах боломжгүй учир хөшиж онгойлгосон нь илт. Манаач Мажин мөрдөн байцаагчид захиргааны үүдэнд Содовтой таарсан гэдгээ үнэнээр нь хэлжээ. Ингээд Содовын хувийн байдлын талаарх мэдээллийг цуглуулав. Содов өмнө нь хулгайн гэмт хэрэгт холбогдон ял эдэлж байсан, тодорхой эрхэлсэн ажилгүйгээс гадна наадмаар гуанз ажиллуулж чамгүй мөнгө олсон байв.
Энэ хүн ажилгүй, малгүй, цалин мөнгө гэж байхгүй хэрнээ хаанаас мөнгө олов гэсэн бодол байцаагчийн толгойд буулаа. Кино гарах үеэр Содов Очирхуягийнд байсан бөгөөд “Морь хараад ирье” гээд гарсныг гэрийн эзэн мэдүүлэв. Энэ мэт байдлаас үүдэн түүнийг мөрдөн байцаагч сэжигтнээр татан Улиастайд саатуулаад хотод иржээ. Хэргийн нөхцөл байдлыг дарга нартаа танилцуулахад эгээтэй л арга хэмжээ авахуулсангүй. “Нотлох баримт хангалттай цуглуулж чадаагүй байж хүн хорилоо” гэж загнуулж, тусгай бичиг Улиастай руу явуулснаар Содов ч суллагдлаа. Өдөр хоног өнгөрсөөр хэрэг гарснаас хойш нэг жил болжээ. Наадмын өмнөхөн Содов чийг даасан 25-тын дэвсгэрт хэтэвчиндээ хийж, хүссэн бүхнээ худалдан авч буй талаар мэдээлэл хурандаад ирлээ. Мэдээллийн мөрөөр очиж шалгаад Содов сумынхныхаа халаасыг хоосруулсныг олж тогтоожээ. Содов хулгайлсан 12 мянган төгрөгөө даавуунд боож, хээр газар булж орхиод жилийн дараа гаргаж ирснийг мөрдөн байцаагч хөдлөшгүй нотлох баримтаар тогтоож чадсан аж.
Ирэх онд тээврийн хэрэгслийн албан татварыг 3, авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмнэ
Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярыг Хонконгод суух Ерөнхий консулаар томилов
Б.Жаргалсайхан: Би Оюун-Эрдэнийг дэмжиж байна, энэ миний эрхийн асуудал
С.Цэнгүүн: Нэг намд байгаа хүмүүс өөр өөр шаардлага тавьж, хагарал үүсгэж байна
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Осорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Politico: Байден Киевт цэргийн нэмэлт тусламж үзүүлэхээр Конгрессоос 24 тэрбум доллар хүсчээ
Утааны сонсгол хийхээр гарын үсэг цуглуулж эхэлжээ
Хамба З.Санждоржийн эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хурал хойшиллоо
Д.Трампад үүсгэсэн эрүүгийн хэргийг хаажээ
Халтиргаатай үед "Пингвин" алхалтаар алхахыг зөвлөлөө