МЭДЭЭ

Нийт 115071 мэдээ байна
post thumbnail

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар 2025 оны гуравдугаар сарын 9-нөөс 12-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Энэ төрийн айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд, Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах...

post thumbnail

Юн Сог Ёолийг суллажээ

Өмнөд Солонгосын прокурорууд шүүхийн шийдвэрийг давж заалдахгүй байхаар шийдэж, Юн Сог Ёолийг цагдан хорихоос суллахыг зөвшөөрсөн талаар “Ёнхап” агентлаг мэдээлэв. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд буй БНСУ-ын Ерөнхийлөгч урьдчилан хорих байрнаас өчигдөр гарчээ. Цагдан хорих төвийн гол хаалган дээр түүнийг олон дэмжигчид нь угт...

post thumbnail

Трамп АНУ-ын цэргийн ангиудыг Германаас татаж магадгүй

Доналд Трамп Германаас АНУ-ын цэргийн ангиудыг гаргах, Европт америк цэргүүдийг дахин байршуулах боломжийн талаар хэлэлцэж байгаа талаар "DW" мэдээлжээ. "The Telegraph" сонин гуравдугаар сарын 7-ны баасан гарагт эх сурвалжийн мэдээллээс иш татан "Унгарт АНУ-ын 35,000 орчим цэргийг байрлуулж магадгүй" гэж мэдээлсэн б...

post thumbnail

Л.Оюун-Эрдэнэ: Мега төслүүдийг УИХ-д танилцуулж, нээлттэй болгох нь зүйтэй

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын VI хуралдаан болов. Тус хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан а...

post thumbnail

Монголын снөүбоардын тмирчид олон улсын тэмцээнээс анхны медалиа хүртэв

БНХАУ-д снөүбоардын өсвөр үе, насанд хүрэгчдийн олон улсын тэмцээн үргэлжилж байна. Монголын тамирчид одоогийн байдлаар хоёр мөнгө, нэг хүрэл, про ангилалд нэг хүрэл медаль хүртээд буй юм. Тэмцээний параллель слаломын ангилалд 33 тамирчин уралдахад хөвгүүдийн ангилалд М.Тэгшдүүрэн хүрэл, охидын ангилалд М.Есүй, Д.Ууганзаяа нар мөнгөн медаль...

post thumbnail

А.Одонбаатар: Голомт үндэстэн дамнасан банк болох амбицтай

Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатартай ярилцлаа. Тус банкны түүхт 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа юм.  -Юуны өмнө бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа, бас ойн баярын мэнд хүргэе. Та бид хоёр Голомт банкны 30 жилийн ойн босгон дээр ярилцах гэж байна. Одоо эргээд харахад энэ 30 жилийг Та юу гэж тодорхойлох вэ. Эндээс ярилц...

post thumbnail

ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “Lady enterpreneur”-ээс ГРАНПРИ шагнал хүртлээ

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас улс орны эдийн засаг, бизнесийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй эмэгтэй бизнес эрхлэгчид, салбар салбарын эмэгтэй удирдагчдыг тодруулан өргөмжилдөг “Lady enterpreneur” ёслол өнөөдөр болж, энэ үеэр тус арга хэмжээний хамгийн дээд шагнал ГРАНПРИ-г ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнх...

post thumbnail

"Бүргэдийн баяр"-т Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Архангайн нийт 22 бүргэдчин, Казахстан, Киргизстаны төлөөлөл оролцож байна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүргэдийн баяр-2025” наадам “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болж байна. Бүргэдийн баярт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Архангай аймгаас нийт 22 бүргэдчин, Казахстан, Киргизстан улсаас төлөөлөл оролцож байна. Наадмын үйл ажиллагааг нээж, НЗДТГ-ын Нийгмийн бод...

post thumbnail

ЦАГ АГААР: Нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасаар шуурна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Гуравдугаар сарын 9-ний өдөр Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.  Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Энэ сарын 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн баруун хагаст...

post thumbnail

Вулин: Барууныхан сербчүүдийн жагсаалыг Оросын эсрэг ашиглаж байна

Сербийн Шадар сайд Александр Вулин “РИА Новости” агентлагт ярилцлага өгөхдөө “Сербийн оюутнууд болон сөрөг хүчнийг дэмжигчдийн жагсаалыг барууныхан ‘Белградыг Москватай сөргөлдүүлэх’ зорилгоор ашиглаж байна” гэж ярьжээ. Тэрбээр "Энэхүү эсэргүүцлийн жагсаал багш, оюутнуудын санхүүгийн байдлыг сайжруулахын...