“Сэтгэлийн хат – өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх” гэрэл зургийн үзэсгэлэн Улаанбаатар хотод ирлээ
Амстердам хотноо төвтэй Дэлхийн Хэвлэлийн Гэрэл Зургийн Сан болон Нидерландын Хаант Улс хамтран “Сэтгэлийн хат – өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх” гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулж байна. Энэхүү онцгой гэрэл зургийн үзэсгэлэнд 2000-2021 онуудад Дэлхийн Хэвлэлийн Гэрэл Зургийн Тэмцээнээс шагнал хүртэж байсан гэрэл зургууд багтсан бөгөөд дэлхий дахины эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүд, олон нийтэд тулгарч буй сорилтууд, саад бэрхшээлийг хэрхэн давж буйг харуулсан түүхүүдээс сонгон оруулсан болно.
Тус үзэсгэлэнг Улаанбаатар хотын Лхам Галерейд 2024 оны 8 дугаар сарын 22-ноос 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл дэлгэн үзүүлэх юм.
Жендерийн тэгш байдал, шударга ёс бол хүний үндсэн эрх бөгөөд нийгмийн бүлгүүд хоорондын харилцан уялдааг бий болгоход чухал үүрэгтэй. Хэдий тийм боловч дэлхийн өнцөг булан бүрд эмэгтэйчүүдэд тэгш бус хандах хандлага амь бөхтэй оршсоор, тэдний төлөөлөл улс төр болон эдийн засагт хангалтгүй хэвээр байсаар байна. 2021 оны байдлаар дэлхий дахинд эмэгтэйчүүд парламентын нийт 35,500 орчим суудлын дөнгөж 26.1%-ийг, 3,400 орчим сайдуудын 22.1%-ийг, бүх удирдах албан тушаалуудын 27%-ийг бүрдүүлж байна. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл дэлхий дахины эрүүл мэнд, аюулгүй байдлын ноцтой асуудал хэвээр байгаа ба гурван эмэгтэй тутмын нэг нь бие махбодын эсвэл бэлгийн халдлагад өртдөг гэсэн тооцоо бий.
Энэ үзэсгэлэнгээр дамжуулан Нидерланд улс эмэгтэйчүүдийн эрх, жендерийн тэгш байдал, шударга ёсыг хангахын төлөө үүрэг хүлээсэн гэдгээ харуулж байгаа билээ. Энэ чиглэлээр 13 улсын 17 гэрэл зурагчны буулгасан гэрэл зургууд хүйсээр ялгаварлан гадуурхах үзэл, жендерт суурилсан хүчирхийлэл, нөхөн үржихүйн эрх, тэгш боломжоор хангагдах эрх зэрэг асуудлуудын талаар гүнзгий ойлголтыг олон янзын дуу хоолойгоор дамжуулан хүргэнэ. Бидний сонгож авсан эдгээр түүхүүд 21-р зуунд эмэгтэйчүүдийн болон жендерийн асуудлууд хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг, гэрэл зургийн сэтгүүл зүйд эдгээр асуудлуудыг дэлгэн харуулах арга замууд хэрхэн хөгжсөнийг харуулах юм.
Анна Бойазисын Усанд олсон эрх чөлөө гэрэл зурагт Занзибарын Муюуни далайн эргээс зайтай, Энэтхэгийн далайд усанд сэлж, аврах ажиллагаа явуулж сурч буй Кижини Бага Сургуулийн сурагчдын түүхийг харуулна. Занзибарын Архипелаго арлын охидыг усанд сэлж сурахыг хүмүүс эртнээс дэмждэггүй байсан нь голчлон тэдний биеийг бүрэн халхлах усны хувцас байхгүй гэх шалтгаантай холбоотой байв. Хойд Занзибарт их тохиолддог усанд живж осолдох тохиолдлын тоог бууруулах зорилгоор Панже Төслийн хүрээнд нутгийн охид эмэгтэйчүүдэд усанд сэлэх ур чадвар эзэмшүүлдэг.
Гэрэл зураг | Анна Бойазис | Пулитцер Төв
Форо Алаейн Эрх чөлөөний төлөө гэрэл зурагт Иран улсын хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгүүдэд орох эрхээ хасуулсан эмэгтэй хөгжөөн дэмжигчдийг харуулсан ба тэд хэрхэн эрэгтэй хүмүүс болж цэнгэлдэх хүрээлэнгүүдэд орж, мөн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үйл ажиллагаа явуулж байгааг харуулжээ.
Гэрэл зураг | Форо Алаей | Пулитцер Төв
Ирина Вернингийн Амлалт гэрэл зурагт Аргентин улсын Буэнос Айрес хотод амьдардаг 12 настай Антонелла охины талаар өгүүлжээ. Урт ургуулсан үсээрээ алдартай тэрээр КОВИД-19 цар тахлын улмаас зайнаас үйл ажиллагаа явуулах болсон сургуульдаа буцаж очиж хичээлээ хийх боломжтой болсон үедээ үсээ тайруулах амлалт өгсөн байна. Антонелла сургуулийн амьдралдаа буцаж очихын тулд өөрийн хамгийн үнэт эрдэнэ болсон үсээ оронд нь өгч байна гэж хэлж байсан юм.
Гэрэл зураг | Форо Алаей | Пулитцер Төв
Тэрээр 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр буюу хичээлдээ буцаж очихын өмнөх амралтын өдөр үсээ тайрсан юм.
Энэхүү үзэсгэлэнд Финбарр О’Рейлли, Майка Элан, Каталина Мартин-Чико, Пабло Тоско, Оливиа Харрис, Террел Гроггинс, Жонатан Бахман, Хеба Хамис, Даниель Берехулак, Робин Хаммонд, Диана Маркосиан, Йан Граруп, Магнус Веннман, Фулвио Бугани зэрэг бусад гэрэл зурагчдын бүтээлийг мөн дэлгэн толилуулсан болно.
Үзэсгэлэн Улаанбаатар хотын Лхам Галерейд нээгдэнэ.
Хаяг:
Монгол Улс 14240 Улаанбаатар, Централ Парк Оффис, 10-р давхар.
Ажиллах цаг:
Даваа – Баасан 10:00-19:00 цаг.
Бямба – Ням 11:30-19:00 цаг.
Үзэсгэлэн үнэ төлбөргүй.
Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Нидерландын Хаант Улсаас Монгол Улсад суугаа Өргөмжит Консул Бямбасүрэнгийн Дэлгэрмаатай ([email protected]) холбогдоно уу.
Дэлхийн Хэвлэлийн Гэрэл Зургийн Сангийн тухай
Дэлхийн Хэвлэлийн Гэрэл Зургийн Сан нь гэрэл зургийн сурвалжлагчид, баримтат гэрэл зурагчид болон дэлхий дахины үзэгчдийг найдвартай, үнэн бодит мэдээллээр дамжуулан холбодог глобал платформ юм.
Нидерландын хэсэг гэрэл зурагчид 1955 онд өөрсдийн гэрэл зургийг олон улсын үзэгчдэд хүргэх үүднээс Дэлхийн Хэвлэлийн Гэрэл Зураг гэх тэмцээнийг зохион байгуулснаар Дэлхийн Хэвлэлийн Гэрэл Зураг гэх байгууллага үүсгэн байгуулагджээ. Тэр цагаас хойш тэдний зорилго улам бүр өргөжин тэлсэн байна. Энэхүү тэмцээн нь дэлхий дахинд жил бүр зохион байгуулагддаг хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болсон ба шилдэг гэрэл зургийн сэтгүүл зүй, баримтат гэрэл зургийг шагнах болсон юм. Дэлхий дахинд гэрэл зургуудыг амжилттай дэлгэн үзүүлж, үзэсгэлэн гаргах хөтөлбөр хэрэгжүүлэх замаар тус байгууллага олон сая хүмүүст хэрэгтэй, чухал түүхүүдийг танилцуулах болсон байна.
Дэлхийн Хэвлэлийн Гэрэл Зургийн Сан бол Нидерланд улсын Амстердам хотод төвтэй бүтээлч, хараат бус, ашгийн бус байгууллага юм. Дэлхийн Хэвлэлийн Гэрэл Зургийн глобал түнш Нидерландын Шуудангийн Кодын Лоттерей (the Dutch Postcode Lottery) болон түнш ПрайсУотерхаусКуперс (PwC)-ын дэмжлэгт талархсанаа илэрхийлье.
Нэмэлт мэдээллийг дараах вэбсайтаас авна уу: worldpressphoto.org.
ЭХ СУРВАЛЖ: IKON.MN
Сэтгэгдэл
yktxnzudvh [103.251.167.20] 2024-10-24 18:46:50
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
rgxrbvtxxb [103.251.167.20] 2024-10-24 18:46:48
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?