Д.Энхбадрах: Томилгоот үүрэг гүйцэтгэж байсан хугацаат цэргийн алба хаагч зам тээврийн осолд өртөн амь насаа алдсан

Aдмин / Нүүр

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч тавдугаар сарын 30-ны 21:40 цагийн үед нас барсан талаар мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Энхбадрах мэдээлэл өглөө.

Тэрбээр "Төв аймгийн Цээ суманд томилгоот үүрэг гүйцэтгэж байсан 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч харамсалтайгаар зам тээврийн осолд өртөн амь насаа алдсан асуудал гарсан. Үүнд дотоодын цэргийн байгууллагын хамт олон маш их харамсаж байгаагаа илэрхийлж байна. Зам тээврийн осолтой холбогдуулан нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Дотоодын цэргийн байгууллагын албаны зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдолтой асуудалд ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын албанаас шалгалт явуулж байна. Цахим орчинд маш олон илт худал мэдээлэл явж байна. Дотоодын цэргийн ангиуд өөрсдийн туслах аж ахуйг дэмжих зорилгоор хугацаат цэргийн алба хаагчийг тусгай ажилд томилуулан ажиллуулдаг. Энэ ажлын хүрээнд явсан.

Түүнээс биш дотоодын цэргийн штабын дарга, удирдлагын зүгээс ямар нэгэн хувийн ашиг сонирхол хөөж, хувийн ажилдаа хугацаат цэргийн алба хаагчийг ажиллуулсан тохиолдол байхгүй. Дотоодын цэргийн байгууллага зөвхөн хууль тогтоомжийг чанд мөрдлөг болгодог. Дахин хэлэхэд хувьдаа ажиллуулсан гэх асуудал илт худал мэдээлэл.

Хугацаат цэргийн алба хаагчийг бригадын генерал, дотоодын цэргийн штабын дарга томилж ажилд явуулаагүй. Энэ бол тухайн анги байгууллагынхаа дотоод аж ахуйн ажлыг хийж явсан. Тухайн цэргийн ангид өөрсдийн гэсэн туслах байгууллага байдаг. Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Үүнээс цааш мэдээлэл өгөх боломжгүй. Дотоодын цэргийн байгууллагаас нууж хаасан юм байхгүй. Хугацаат цэргийн алба хаагч хэзээ ч өөрөө машин барьж явахгүй.

Хэн нэгэн хүний хувийн ажлыг хийх үйл ажиллагаа байхгүй. Тэр компанитай тухай ангийнхаа туслах ажлыг дэмжих зорилгоор ажиллаж байсан. 05 дугаар ангийн нэг ахлагч, найман хугацаат цэргийн алба хаагч ажил гүйцэтгэж байсан. Нас барсан цэрэг 2023 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан. Ар гэрийн төлөөлөлтэй уулзаж, бүх боломжит үйл ажиллагаагаар дэмжиж, Монгол ёс заншлын дагуу талийгаачийг хөдөөлүүлэхэд цэргийн байгууллага оролцож байгаа.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай заасны дагуу ахлагчийн таван жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж, оршуулгын зардлыг ар гэрт нь олгоно. Дотоодын цэргийн байгууллага, хувь хүний нэр төрд халдсан, илт худлаа мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд явж байна. Хугацаат цэргийн алба хаагч замын ажил хийх боломжгүй.

Цахим сүлжээнд ойлголтын зөрүүтэй мэдүүллүүд явж буйгаас миний хамгийн онцолж ярих гээд байгаа зүйл нь хэн нэгэн этгээдийг нотолгоогүйгээр, дотоодын цэргийн байгууллагын нэр төрд халдсан зүйл ярьж байна. Дотоодын цэргийн ангийн даргын хувийн ашиг сонирхлын зүйл байхгүй. 05 дугаар анги улсын онцгой объектыг хамгаалах чиг үүрэгтэй" хэмээн ярилаа.


Сэтгэгдэл

Zovhin [202.126.89.241] 2024-06-05 02:09:37

Gun emegnel ilerhiiley um sain amgalan boltugai

Зочин [202.179.26.24] 2024-06-04 16:59:49

Хүрэлсүхтэйгээ зайл новшнуудаа Эд нараас ар гэр нь тэтгэмжээс гадна амь насны, сэтгэл санааны хохирол нэхэх хэрэгтэй

зочин [66.181.178.54] 2024-06-04 17:35:27

Хүрэлсүх гэдэг хүн энд ямар хамаа байхаа? Жаахан хамжааргатай байцгаая л даа, Эвтэй бол хүчтэй гэж уриалдаг атлаа ингэж донгосогч бас байх юмаа

Зочин [202.9.40.44] 2024-06-04 11:28:57

Арьсаа хамгаалаад байгаа хөрөнгөжсөн хурандаа л бн чёрт

Зочин [202.9.46.32] 2024-06-04 10:37:09

Нэгэн даргын жорлон ухаж байгаад дарагджээ.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.