ӨНӨӨДӨР: Эрүүл мэндийн даатгалтай холбоотой журмын өөрчлөлтөөс болж хорт хавдартай хүмүүс хохирч эхэлсэн талаар "Наран ижий заяа" ТББ-аас мэдээлнэ

Aдмин / Нүүр

Зургадугаар сарын 4-ний мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:

10:00-13:00 цагт: УИХ-ын байнгын хороод хуралдана.

09:00 цагт: “Шангри-Ла”-д: Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам)-ын зургадугаар сарын хурлыг “Сонгуулийн дараах Монгол Улсын эдийн засаг-нийгмийн дүр зураг” сэдвээр зохион байгуулна.

11:30 цагт: "ЗМ"-ний мэдээллийн төвд: Дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүл мэндийн даатгалтай холбоотой журмын өөрчлөлтөөс болж хорт хавдартай хүмүүс хохирч эхэлсэн талаар хорт хавдрыг даван туулагчдын "Наран ижий заяа" ТББ-аас мэдээлнэ.

-"Новотел" зочид буудалд: Улсын дээд шүүх “Захиргааны эрх зүйн системчлэл, хэрэглээ: Харилцан хамаарал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна. Утас: 8828-8818.

-Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.


Сэтгэгдэл

Иргэн [59.153.86.144] 2024-06-04 12:39:43

төрд насаараа ажиллачихаад харвалтын дараахь нөхөн сэргээх эмчилгээг ЭМД-ын төлбөрөөрөө хийлгэж чадахгүй хүнд юм аа. Яагаад өөрийнхөө даатгалын мөнгөөр эмчилгээгээ авч болдоггүй юм бэ. Харвалтын дараахь нөхөн сэргээх эмчилгээг үргэлжлүүлэн хийдэг. Хэдэн жилээр ч үргэлжилдэг. Харавсан хүмүүсийн ЭМД-ыг хүссэн үед нь хүссэн эмнэлэгт нь шилжүүлдэг тогтолцоонд шилжих хэрэгтэй байна аа. Ямар хүнд юм бэ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.