Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд албан хэргийг хос бичгээр хөтлөх чадварыг заавал тусгах үүрэг өгчээ
Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд албан хэргийг хос бичгээр хөтлөх чадварыг заавал тусгах үүрэг өгсөн байна.
Тодруулбал Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөхөөр болсон.
Энэ хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, төрийн албан хаагчийн үндэсний бичгээр албан хэрэг хөтлөх ур чадвар, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Төрийн албаны зөвлөл “Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” 165 дугаар тогтоол гаргажээ.
Тус тогтоолд байгууллага бүр албан хаагчдаа монгол бичгийн сургалтад заавал хамруулах, “Монгол бичгийн цахим гарын авлага”-ыг таниулж, хэрэглээнд нэвтрүүлэх, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд монгол бичгээр хөтлөн явуулах ур чадварыг тусгасан байх зэрэг үүрэг даалгавар, зөвлөмжийг төрийн байгууллагын удирдлага, төсвийн захирагч нарт өгсөн талаар Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөлөөс мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [202.55.191.194] 2024-06-05 14:02:31
тэнэгтэхээ л больчих
Иргэн [66.181.182.155] 2024-06-04 01:13:52
Энэ хогийн ажлаа зонсооа аэрэгтэй