УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг суллажээ

Aдмин / Нүүр

Монполимет компанийг үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг өнөөдрийн 17:00 цагийн орчимд суллажээ. АТГ-аас тавдугаар сарын 28-ны орой түүний гэр, ажлын байранд нэгжлэг хийн, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаатай баривчлан, Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан юм.

АТГ-аас өгсөн мэдээллээр Ц.Гарамжавыг Хөгжлийн Банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж, гадаад оронд үл хөдлөх хөрөнгө худалдан авсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.


Сэтгэгдэл

иргэн [202.21.126.195] 2024-05-31 13:32:42

Ингэж нэр төрөө унагаах шаардалага энэ хууль хяналтынханд байдаг л юм байх даа.Энэ эмэгтэй буруу зүйл хийсэн бол ялаа үүрээд явна юундаа ингэж чичирж дайраад хориод байдаг юм бол.Хэнд хэрэгтэй юм бол.Ингэлээ гээд төрийн ажил сайжраад ,ард иргэдийн амьдрал сайжраад, үнэ ханш буураад л хууль хяналтын ажил, нэр хүнд нь өсөөд л байгаа юм байхдаа.Үүнийг дөвийлгээд алга ташаад л бүр бах нь ханаад баярлаад байгаа хүмүүсийн амьдралд том хувь нэмэр болсон юм байхдаа,Жаахан жудагтай ,өөрсдөдөө хэрэгтэй зүйлдээ санаа тавьдаг болоосой хэсэг бүлэг бусдын сул болон алдааг байнга хянаж харж хуулийнханд мэдээлэл өгдөг хүмүүс, сайд, намын дарга нарын гар хөл бологсод.Хэзээ юманд хүндлэлтэй зөв шударга ханддаг соёл бий болох юм болдоо.Ажиллаж амьдрах хүнд болжээ Монголд.

Зочин [66.181.171.98] 2024-05-31 13:25:22

Орчин цагийн хэлмэгдүүлэлт хамаатуулж энгийн иргэнийг хохриож явагддаг болсон доо.

Зочин [202.9.40.33] 2024-05-31 10:24:50

Зээ хүүгийн тарни хүчтэй гэж хэлээ биз дэээээ

Иргэн [59.153.86.144] 2024-05-31 08:52:10

За ашгүй дээ. Хүн нь их зарчимч хөдөлмөрч, дайичн бүсгүй байдаг юм билээ. Баяр хүргэе, баярлалаа.

ЗОЧИН [59.153.112.217] 2024-05-31 06:13:51

ХБ-аас АВСАН ЗЭЭЛИЙНХЭЭ НИЛЭЭДИЙГ ӨӨРТӨӨ ХУВЬДАА АВЧИХААД МӨНГӨ УГААСАН, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ХУДАЛДАЖ АВСАН ГЭСЭН ЯРИА БАЙДАГ. ЭНЭ ХУДЛАА БОЛЖ ТААРАВ УУ ЯАВ.

Zochin [176.189.88.83] 2024-05-31 00:54:10

Хммм зээлээ төлөөд барагдуулсан гэсэн биз дээ,зориулалтын бусаар ашигласан гэнэ үү ???огт төлөөгүй нөхдөө барьж шалгаач.эмэгтэйчүүд хүүхдэд ээлгүй муухай эрчүүдтэй улс.

Зөв шийдвэр [59.153.114.76] 2024-05-31 00:46:03

Овоо доо. Сулласан нь болж. Гэмгүй хүнийг хорьж бж сонгочдын уурыг хүргэх дөхлөө дөө

Зочин [172.59.184.104] 2024-05-30 22:14:27

Богдын эмээг болохгүй шт..

Unshigch [66.181.189.241] 2024-05-30 22:03:07

Boli boli.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.