ПАРИС 2024: Олимпын хотхоны ойролцоо ажиллаж байсан хар тамхины бүлэглэлийг илрүүлжээ
Францын цагдаагийн байгууллага баттай эх сурвалжаас авсан мэдээллийн дагуу баривчлах ажиллагаа явуулсны үр дүнд олимпын хотхоны ойролцоо хар тамхи борлуулж байсан бүлэглэлийг илрүүлэв. Сэжигтнүүдийн нэгнийх нь гэрээс 15 хүн саатуулсан бөгөөд цагдаа нар нотлох баримт болгож 10 кг каннабис болон каннабисын ургамлаар хийдэг хашиш, 20,000 евро, 48 гар утас хураажээ.
"Парис 2024" олимпод зориулсан хамгийн том бүтээн байгуулалт нь 14,000 хүн амьдрах боломжтой 82 барилгаас бүтсэн олимпын хотхон юм. Гол төлөв хотын ядуусын хорооллыг шинэчилж буй тул хар тамхи борлуулагчдын хувьд гол цэг нь гэж хэлж болно.
Энэ сарын дундуур Францын сенатын танхимд мэдээлснээр тус улсад хар тамхины худалдаа эрчимжиж байгааг анхааруулсан. Тодруулбал Франц даяар хар тамхины борлуулалтаас эргэлдэж буй мөнгөний тоог ойролцоогоор 3.2 тэрбум ам.доллароос 6.5 тэрбум хүрдэг гэж таамаглаж буй аж.
Үүнтэй холбоотойгоор Парис хотын прокурор Лауре Беккуау "Franceinfo radio"-д өгсөн ярилцлагадаа "Олимпын үеэр жуулчдын тоо өснө. Тэр хэрээр их гэмт хэрэг гарах магадлалтай. Ялангуяа халаасны хулгайчдаас болгоомжлох хэрэгтэй" гэж ярьжээ.
Сэтгэгдэл