Даваа гарагт Үндэсний номын сан шинэ байрандаа үйл ажиллагаагаа эхлүүлнэ
Үндэсний номын сангийн шинэ байрны нээлт ирэх Даваа гарагт буюу тавдугаар сарын 27-ны 11:40 цагт товлогджээ. Хуучин номын сангийн ном, хэвлэлийг шинэ барилгад салбарлан шилжүүлээд байгаа билээ. Тус номын сангийн шинэ барилга нь 11 давхар бүхий 10,000 мк.в талбайтай, 16 уншлагын танхимтай. 530 хүнд нэгэн зэрэг үйлчилнэ. Эдгээр уншлагын танхим нь тусгай хэрэгцээт иргэд, хүүхэд, гэр бүлд зориулагдсан байдлаар тохижуулсан бөгөөд орчин цагийн дэвшилтэд технологид суурилсан дэд бүтэцтэй байхаар төлөвлөгджээ.
Номын сангийн барилга Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан юм. 2014 оноос барилгын ажил эхэлсэн ч газрын маргаан, санхүүжилт зэрэг асуудлаас болж хугацаа алджээ. Тус барилгын гүйцэтгэгчээр “Акмихолдинг” ХХК ажилласан байна. Үндэсний номын сангийн хуучин барилгыг монгол судлалын эрдэм шинжилгээний төв болгох аж.
Сэтгэгдэл
Д.Б [122.201.31.219] 2024-05-26 21:00:48
Хаягаа тодорхой болгоочээ нээлтэнд нь очмоор байна
Зочин [66.181.161.117] 2024-05-26 11:40:54
Юм болгоны мууг нь олж харж муулдагаа болио. Бүх юм нь хүн болгонд таалагдах, төгс сайн байна гэж байхгүй. Ямар ч байсан дууссан нь яамай. Тэгээд одоо хүссэн нь очоод, хүсээгүй нь битгий оч.
Zochin [202.126.89.233] 2024-05-26 08:11:41
Маш сайхан барилга болсон бна, ашгүйдээ барилгаа шинэчилээд, шинэ технологи хөгжүүлээд,хуучин номнуудаа сэргээгээд, шинэ орон байр гэдэг сайхандаа, харин тэр урд талынх нь дуусдаггүй эзэнгүй барилгыг нураачихвал тэнд сайхан талбай гарна даа, СБД ч гэсэн үйлчилгээний байгууллага гэхэд зогсох зогсоол ч өайхгүй хэцүү л харагдах юм. Нямбаатар аа. Зогсоолоо бэлдэж байж дараа нь барилгаа баридаг зарчмыг баримтламаар л бна даа
Зочин [103.57.93.79] 2024-05-25 20:47:42
Хувийнх байх гэсэн төр нь ийм тэнэг юм хийх юм. Газар мундсан биш заавал ингэж их ачаалалтай газар ингэж зам руу шахаж барьж байдаг дүүрчихсэн.
Зочин [66.181.182.140] 2024-05-25 20:25:34
Монгол судлал нэрийн доор чагнуул бэлддэг ажлаа болих хэрэгтэй.
Зочин [66.181.182.140] 2024-05-25 20:23:33
Ёстой утга алга барилга нь.