НОБГ-ыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
Нийслэлийн иргэдийг гамшгийн аюулаас авран хамгаалах, аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж байгаа нийслэлийн Онцгой байдлын газрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, “Эх орны зүрх, гал голомт болсон нийслэлээрээ овоглож, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлж байгаа нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид сүүлийн 20 жилийн хугацаанд нийт 48,803 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 20 гаруй мянган эрдэнэт хүний амь нас, нэг их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.
Өргөсөн тангарагтаа үнэнч байж, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэдэг алба хаагчдаа ард түмэн хайрлан хүндэлдэг билээ. Эх орон, ард түмнийхээ төлөө алтан амиа өргөсөн аврагчдын баатарлаг үйлс, гэгээн дурсгал ард түмэн, хамт олных нь зүрх, сэтгэлд мөнх оршиж, үүрд дурсагдах болно. Онцгой байдлын байгууллагын үйл хэрэг өргөжин тэлж, үйлс зорилго нь биелэн төгөлдөржиж сүлд хийморь нь өөдөө байж, сүр хүч нь улам мандан бадрах болтугай” гэлээ.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, “Онцгой байдлын байгууллагын цөм болсон НОБГ өнөөдөр төрдөө үнэлэгдэж, түмэн олондоо ажил, үйлсээ тайлагнаж байгаад баяртай байна. Үе, үеийн алба хаагчдын манлайлал, ур чадвар, аврагчдын сэтгэл, зүрх бүхэнд талархаж байгаагаа илэрхийлье” хэмээн онцолсон юм.
Нийслэлийн Онцгой байдлын газар нь 20 жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын нийт 48.803 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гамшгийн аюулаас 20 гаруй мянган эрдэнэт хүний амь нас, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Энэ нь улсын хэмжээний гал түймэр, аюулт үзэгдэл ослын нийт дуудлагын 35.9 хувь, хүний амь аварсан тоон үзүүлэлтийн 47.3 хувь, авран хамгаалсан эд хөрөнгийн 80 гаруй хувийг эзэлж байна.
Сэтгэгдэл
Зочин [82.144.201.2] 2024-05-25 12:18:24
Энэ хуучин арга барилаасаа хэзээ салах юм бэ. Албан, газар байгууллагуудыг одон мёдиалаар шагнахаа болиочээ, ёстой хэрэггүй зүйл шүү лээ
ТӨР МИХЬ [66.181.177.73] 2024-05-25 08:06:03
У.ХҮРЭЛСҮХ СОНГУУЛЬ ЗАРЛАСНААС ХОЙШ ОДОН ТАРААЖ БАЙГАА НЬ ҮНДСЭН ХУУЛЬ , СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ БҮДҮҮЛГЭЭР ЗӨРЖ БАЙНА . ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛДЭГ ХҮМҮҮС Л БАТАЛСАН ХУУЛИАСАА ДАВУУ ЭРХ ЭДЛЭДЭГ хуучирсан арга барилаасаа хэзээ салах вэ???ХҮРЭЛСҮХ хууль зөрчсөөр л байна даа Сонгуулийн өмнөх БИ шагналаа. МАН-ыг сонгоорой гэсэнтэй яг адилхан..................
Odon egehd tanaar zaalgahgyi ee!!! [31.32.212.183] 2024-05-25 21:38:33
byy hyzazgaa!!!sagnal egehee esehee hyzsan gelegnyydeer zaalgahgyi ee!!hyyli zyi ,hybi tabilan gej baidag yum aa!!ajil hiisen ard tyemnee hamgaalsan agyy terlehtengyyded egdeg odon ataarhaa yu?abgai gyai ,(alj iddeg honi gobid tantai ganzaaraa taaraldbal ta ch gesen achaan deeree daryylah l baisan)ataarhal gedeg chini yyynees yyseltei ye?abgai mini.............
зочин [139.5.217.99] 2024-05-25 11:49:52
Яг ямар хуулийн ямар заалтыг зөрчсөн юм бол ? Тодорхой үндэслэлтэй шүүмжлэл хэрэгтэй шүү