Их Британийн хөгжмийн салбарын анхны тэрбумтан Пол Маккартни боллоо

Aдмин / Энтертайнмент

Жил бүр Их Британийн хамгийн баян хүмүүсийг нэрлэдэг "Sunday Times Rich List" жагсаалт өчигдөр буюу Баасан гарагт нийтлэгджээ. Тус улсад энэ оны байдлаар нийт 165 тэрбумтан байгаа нь сүүлийн 36 жилийн хамгийн доод үзүүлэлт болсон байна. 2022 онд 177 тэрбумтантай байсан нь түүхэн дээд үзүүлэлт байжээ. Британийн тэрбумтнуудын тоонд домогт Битлз хамтлагийн гишүүн Пол Маккартни анх удаагаа хөгжмийн салбарын уран бүтээлчдээс орсон байна. 81 настай түүний хөрөнгийн хэмжээг нэг тэрбум фунт стерлинг ($1.26 тэрбум) гэж тооцоолжээ. Маккартнийг тэрбумтан болоход түүний уран бүтээлийн баялаг сан, аялан тоглолтуудын орлого, Битлзийн “Blackbird” дууг Америкийн поп од Бэйонсе дуулсан зэрэг нь нөлөөлсөн гэж Rich List жагсаалтыг гаргагчид тайлбарласан байна.

Британийн тэрбумтнуудын тоо буурсан нь тус улсын засгийн газар ирэх оноос “non-dom tax status” хэмээх татварын журмаа цуцлах гэж байгаатай тодорхой хэмжээгээр холбоотой гэнэ. Энэ нь гадаад зах зээлээс олсон орлогоосоо Их Британид татвар төлөхгүй байх журам юм. “Non-dom” татварын журам олон жилийн турш Британийн улс төрд маргааны сэдэв болж байжээ.

Ялангуяа одоогийн ерөнхий сайд Риши Сунакын гэргий Акшата Мурти өөрийн эцгийн Энэтхэгт үүсгэн байгуулсан Infosys мэдээллийн технологийн компаниас олдог орлогодоо татвар төлдөггүй байсан нь үүнд нөлөөлж байв. “Non-dom” татварын журам цуцлагдвал ерөнхий сайдын гэр бүл Их Британийн засгийн газарт гадаад дахь бизнесийн орлогоосоо татвар төлдөг болно.

Гэхдээ энэ өөрчлөлт Сунакын гэр бүлийн хөрөнгийн хэмжээнд төдийлөн их нөлөөлөх шинжгүй байгаа. Энэ жилийн баячуудын жагсаалтад тэдний гэр бүл 615 сая фунт стерлингийн хөрөнгөөр орсон нь сүүлийн нэг жилийн дотор 108.8 саяар өссөн үзүүлэлт болжээ. Жагсаалтад Британийн хаан Гуравдугаар Чарльз 610 сая фунтийн хөрөнгөөр орсон байна. Түүний хөрөнгийн хэмжээ нэг жилийн дотор 10 саяар өссөнийг эзэмшдэг үл хөдлөх хөрөнгүүдийнх нь зах зээлийн үнэлгээтэй холбон тайлбарлажээ.

Британийн хамгийн баян 350 хувь хүн, гэр бүлийн жагсаалтыг Энэтхэгт төрсөн хөрөнгө оруулагч Гопи Хиндужагийн гэр бүл гурав дахь жилдээ дараалан тэргүүлжээ. Hinduja Group-ийн тэргүүний хөрөнгийн хэмжээ 37 тэрбум фунт стерлинг юм байна.

Эх сурвалж: AFP


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:48

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:48

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.