Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ

Aдмин / Нүүр

Өчигдөр орой Бага тэнгэрийн аманд Kia Bongo-3, Mercedes Benz G500 загварын машин мөргөлдсөн осол гарч, таван хүн гэмтжээ.

Энэ талаар ОБЕГ-аас “Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хорооны Богдхан уулын Бага тэнгэрийн ам, Дүнжингаравын гудамжны замд ачааны автомашин, суудлын автомашинтай мөргөлдөж, ачааны автомашины төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өчигдөр 16:59 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын Kia Bongo-3 загварын ачааны автомашин, иргэн Б-ийн Mercedes Benz G500 загварын суудлын автомашинтай мөргөлдөж, ачааны автомашины жолооч 39 настай, эрэгтэй төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж, нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нарт хүлээлгэн өгсөн. Улмаар иргэн Б-ийн суудлын автомашинд зорчиж явсан 7-38 насны дөрвөн хүн гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн” гэж мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2024-04-29 13:30:37

хар АВС мэт машинуудыг том тэрэг зогсоодог шигээ байнга зогсоож шалгаж бай.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.