Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 25 /VOA/. Сансар огторгуйн гэрээний тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ-ын эрх баригчид шүүмжилсэн байна.
“ОХУ цөмийн зэвсэг тээгч шинэ хиймэл дагуул бүтээж байна гэж бид үзэж байна. Ерөнхийлөгч Путин сансарт цөмийн зэвсэг байрлуулахаар төлөвлөж байгаагаа хэрхэн ил тодоор мэдэгдсэнийг бид сонссон. Хэрэв тийм биш бол Оросын тал энэ тогтоолд хориг тавихгүй байх байсан” гэж Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мэдэгджээ.
АНУ, Япон улсуудын өргөн барьсан тогтоолын төслөөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд лхагва гарагт санал хураахад ОХУ хориг тавьсан байна. Тогтоолын төслийг баталснаар сансар огторгуйн тухай гэрээнд оролцогч улсууд дэлхийн тойрог замд цөмийн зэвсэг байрлуулахгүй байх үндсэн үүргээ дахин нотлох байв.
Тогтоолд мөн НҮБ-ын гишүүн орнуудад хандан, тойрог замд байрлуулах зорилгоор цөмийн зэвсэг бүтээхгүй байхыг уриалжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл
Болд [202.126.90.190] 2024-05-03 00:05:01
ОРОС ХОЦРОГДСОН БАЙГАА ГЭДГЭЭ МЭДЭЭСЭЭ!
Зочин [66.181.176.245] 2024-04-29 16:01:15
Зөв
Зочин [122.201.31.106] 2024-04-28 11:19:54
Оросын зөв.
Ganbold [202.126.89.180] 2024-04-28 08:50:17
Orosuud xuchtei
Зочин [202.21.109.1] 2024-04-28 00:40:53
Япон юу вэ Хирошима Нагасакиг мартэээ
Зочин [202.21.109.1] 2024-04-28 00:35:19
Оросын зөв Нато бүгдээрээ нийлээд дийлэхгүй болохоор сансраас дайрвал үхлийн муухайгаар сөнөнө гэдгээ мэдэж.Юм бүрд Ану зөв дэлхийг захирна гэдэг дээоэнгүй бодлогоосоо болж дэлхийг сүйрүүлчихээ тоохгүй зэрлэгүүд шүү
Юманд ээлж ирнээ гэж. [66.181.184.209] 2024-04-26 19:02:31
АНУ ч урьд өмнө Орос, Хятадын энх тайвнч өчнөөн санал санаачлагад ийнхүү хориг тавьж л байсан. "Үгүй" гээч.
Зочин [66.181.182.188] 2024-04-26 12:20:37
Энэ Путин амбицаа дарж чадахгүй