Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй, тэд олигархиудынхаа нам руу явж болно

Aдмин / Улстөр

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Маргааш нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ЭЗБХ-нд шилжүүлсэн. Тэгээд таг болчихоод байгаа юм.

Уг нь Үндэсний баялгийн сангийн хуулийг батлан гаргах хийгээд Үндэсний баялгийн сантай болох хэрэгцээ, шаардлага нэгэнт үүссэн гэдгийг хууль санаачлагчид УИХ-д танилцуулсан. Ингэхдээ “Сүүлийн 30 орчим жилийн хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засаг нь байгалийн баялаг, түүний дотор газрын хэвлийн баялаг, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын нөөц ашигласны үр өгөөжөөс бүрэн хараат явж ирсэн. Гэсэн хэдий ч байгалийн баялгийн орлогоос өнөө ба ирээдүйн иргэдэд тэгш хүртээх зарчмыг төдийлөн зохистой хэрэгжүүлж чадаагүй өнөөг хүрсэн.

Харин 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2-т оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр байгалийн баялаг, түүний дотор газрын хэвлийн баялгийг ашиглах суурь зарчим, нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас бий болсон үр өгөөжийг өнөө ба хойч үеийн иргэн бүрд тэнцвэртэй хуваарилах үзэл санааны суурийг илүү тодорхой болгон баталгаажуулсан. Ингэснээр Үндэсний баялгийн сан хэмээх Үндсэн хуулийн шинэ ойлголт бий болж, түүнийг хэрхэн бүрдүүлэх, хуваарилах, удирдах болон эдгээртэй холбоотой бусад нарийвчилсан харилцааг зохицуулах зайлшгүй шаардлага бий болсон. Тэр дагуу энэ хуулийн төслийг боловсруулсан. Монгол Улсын Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн энэхүү анхдагч төсөл нь таван бүлэг, 16 зүйлээс бүрдэх юм байна.

Энэ хуулийн төсөл батлагдсанаар Үндэсний баялгийн сангаар дамжуулан байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн суурь зарчим хангагдана. Хөгжлийн сангаар дамжуулан хөгжлийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлснээр олон тулгуурт эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах суурь бүтцийг бий болгож, түүний үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүр тэгш хүртэх боломж бүрдэнэ. Хуримтлалын сангаар дамжуулан одоо үеийн иргэн бүрийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны суурь хэрэгцээг хангах хөтөлбөрүүд хэрэгжүүлснээр иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлнэ.

Ирээдүйн өв сангаар дамжуулан ирээдүй үеийн иргэн бүрд тэгш хүртэх хуримтлалыг бий болгоно. Ирээдүйн өв сангийн хуримтлалын зарим хэсгийг өндөр өгөөжтэй, эрсдэл багатай гадаад санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, хөрөнгийн зах зээлээс өгөөж хүртэж, санг арвижуулах боломжийг бүрдүүлнэ” гэж Засгийн газар “тайлбарласан” байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч УИХ-ын чуулганд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг танилцуулахдаа “Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна хэмээн хуульчилсан боловч нийт стратегийн 16 ордын долоо нь “Эрдэнэс Монгол”-ын харьяанд, мөн стратегийн нөөцөд бүртгүүлэхгүйн тулд нөөцийн суурь мэдээллийг нь өөрчилж, АМНАТ, татвараас нуугдсан их хэмжээний баялаг бүртгэлгүйгээр далд эдийн засгийг бүрдүүлэн оршиж байгааг УИХ удахгүй болох нийтийн сонсголоор ил тод болгоно гэдэгт итгэлтэй байна. Энэ үйл явц мөн л нийгмийг нэлээдгүй бухимдуулах боловч 30 жилийг зөвөөр дүгнэхийн тулд иргэд, олон нийт зайлшгүй үүнийг мэдэх ёстой.

Өнгөрсөн хугацаанд энэ бүлэглэлтэй мөргөлдсөн улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд учир битүүлгээр амь насаа алдаж, эсвэл улс төрийн тавцангаас шахагдан зайлуулагдсаар ирснийг түүхэн баримтууд нотолно.

Ордон дотор хүч мөхөствөл олон нийтийн дэмжлэг авч тэмцлээ үргэлжлүүлнэ гэж Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа хэлж байсныг Та бүхэн санаж байгаа биз ээ.

МАНАН хэмээн томьёологдсон энэхүү системийг задлахын төлөө хатуу зогссон магадгүй сүүлчийн Засгийн газар ч байж магадгүйг нэрэлхэлгүй үнэнээр хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Шүүхийн шатанд бүлэглэлийн томилсон шүүгчдийн өмнө хүч мөхөстөж байгаагаа ч нуугаад яахав.

Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө зарчмын шийдэл гаргах Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн батлагдах үйл явц хялбар биш, ард түмэн Та бүхнийг анхаарлаа хандуулж, хэн нь хаана байгааг нарийвчлан дүгнэхийг, энэ хууль батлагдахад Ерөнхий сайдад олон нийтийн дэмжлэг одоо л хэрэгтэй байгааг, нам харгалзалгүй суурь зарчим дээр нэгдэхийг ард түмнээсээ Ерөнхий сайдын хувьд хичээнгүйлэн хүсэж байна” гэж байсан юм.

Гэвч Үндэсний баялгийн сангийн хуулийг зогсоох далд үйл ажиллагаа сүүлийн үед эрчимтэй явагдаж байгаа бололтой. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр болсон МАН-ын удидах ажилтнуудын чуулганы үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намынхандаа хандаж нэлээд “сонирхолтой үг” хэлсэн байна. Тэрээр “Баялгийн сангийн хуулийг унагах гэсэн ажиллагаа нэлээд явж байна. Би Баялгийн сангийн хууль дээр эсрэг байр суурь барьсан гишүүдийг нэр дэвшүүлэхгүй шүү. Тэд олигархиудынхаа нам руу явж болно. Бид бол Социал демократууд” гэсэн байна. Тодруулж хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ “Үндэсний баялгийн сангийн хууль бол баялаг иргэн бүрд шууд хүртэх суурь зарчим. Үүнийг ажил хэрэг болгохын тулд стратегийн ордуудыг хууль бусаар хувьчилж авсан гэр бүлүүдтэй мөргөлдөнө. Манайх бол баялгийн тэгш бус байдлын эсрэг, нийт нийгмийн талд зогсох ёстой Социал демократ нам шүү. Баялгийн сангийн хууль дээр эсрэг байр суурьтай гишүүдийг би нэр дэвшүүлэхгүй гэдгээ хэлье. Намын гишүүд Та бүхэн миний бодлогыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Эндээс үзвэл Үндэсний баялгийн сангийн хууль тойрсон үйл явдал сонгуулийн өмнөх улс төрийг улам халаах бололтой.

П.ХУЯГ

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

иргэн [66.181.160.105] 2024-04-20 14:01:16

Бид цөөхөн билээ. Бүх шатандаа хэн нь баян хэн нь ядууг мэднэ. Бизнес хийгээд баяжсан хүмүүс бол тусдаа. Дарга бараадаад даахын аргагүй хөрөнгөжсөн хүмүүсийг мэднэ. Нэг л өрөөсгөл дайсан хаясан маягтай үр дүн муутай, гудамжинд байгаа ардчилалынхан хамаг муу муухайг эхлүүлдэг гэсэн уриатайгаар тэмцээд байна. Өөрөөр хэлбэл даргадаа үнэнчүүдийг өршөөгөөд байхаар яаж сайн болох билээ. Таны сайн мэддэг авилгач намдаа үнэнч бол тэсээд байгааг харж л байгаа. Ингэж үр дүнд хүрэхгүй ээ. Өмнөд хөршийн ах нараасаа сайн судлах.

Ltn Led [146.70.111.146] 2024-04-19 00:19:32

Светодиодные светильники от производителя! Экономия от 30% при гарантии 5лет! с 2012 года осуществляем производство и продажу светильников. Промышленное, уличное, офисное и взрывозащищенное направление. Заменяем дорогие брендовые светильники именитых заводов. Сэкономили 82млн руб клиентам в 2022 заменив светильники в проектах, наш ассортимент и возможности Ltn-Led.ru почта для обсчета смет - [email protected]

ЗОЧИН [103.10.22.170] 2024-04-18 16:41:59

ЭРГҮҮ ДАГЗАА, НААД ХУУЛИЙН ТӨСӨЛ ЧИНЬ, ЗАРИМ ЗААЛТ НЬ ЧИНИЙ УСАН ТЭНЭГ УХААНААР САЙН БОДОЖ БОЛОВСРУУЛАГДААГҮЙ, АШИГГҮЙ, БҮР Ч ХОР УРШИГ ДАГУУЛАХААР ТӨСӨЛ БАЙВАЛ ЯАХАВ. ЧИНИЙ ХООСОН ТОЛГОЙ, УХААНААР ХЭЛСЭН, БОДСОН, БОЛОВСРУУЛСАН БҮГД ЧАНХ ҮНЭН ЗӨВ БАЙХ ЁСТОЙ ЮМУУ. БҮҮ ГОРЬД, БҮҮ ТЭНЭГТ ХОГОО.

зочин [202.55.191.194] 2024-04-18 11:06:39

сайн бна манай улсад нэг чанга удирдагч хэрэгтэй олон урвалч хэрэггүй нийгэм өөр болсон шүү

Зочин [103.57.95.155] 2024-04-18 10:48:36

Зээээ ер нь манай хонь тархитай монголчуудын хүсэмжлээд байдан удирдагч гарч ирэх гээд л шоволзоод халаалт хийгээд байгаа юм биш үү дээ? Бараг шулуухан энэ нт дээр биз дээ, монголчууд угаасаа л ганц мундан хүнээр загнуулаад, заалгаад, бишрээд дагаж амьдрах л юм хүсээд байгаа юм биш үү? Удирдагч алга алга гээд л шогшроод. Олдож байгаа, дундаас чинь гарч байгаа удирдагчид чинь иймэрхүү. Олдсон дээр нь барьж аваад сайн шүтэж ав. бүх юмыг агуу ард түмэн хотол олны төлөө хийсээр насыг барах байх, шүт шүт.

зочин [66.181.183.185] 2024-04-18 10:03:25

ЗӨВ ҮЗЭЛ БОДОЛ, ТУЙЛШИРАХГҮЙ ЗӨВ БОДОЛ САНААТАЙ ЕРӨНХИЙ САЙД ОЮУНЭРДЭНИЙГЭЭ ДЭМЖИЖ БАЙНА. ТУУШТАЙ БАЙГААРАЙ. АРД ЧИНЬ АРД ТҮМЭН ЧИНЬ ӨӨРЧЛӨЛТ ХИЙГДЭЖ УЛС НЬ ХӨГЖИНӨ ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА.

Иргэн [59.153.86.144] 2024-04-18 08:50:06

Сайн байна. Ирээдүй хойч үеэ бодох л чухал. Дэмжиж байна.

Зочин [66.181.161.190] 2024-04-18 08:36:47

Өөрийн гэх үзэл бодолгүй болгох гээд байдгымуу . Коммунист засаглал болждээ

зочин [103.212.116.244] 2024-04-19 12:10:19

Одоо ямар засаглал Монголд байгааг чи хэлж чапах уу? Анархизм ноёлчихоод байна. Ардчилал гэдэг чинь хаа очиж хатуу хуулийн дор амьдрахыг хэлдэг юм гэсэн. Чи коммунизмыг мэдэхгүй. Би ч мэдэхгүй. Тийм нийгэм хэзээ ч байгаагүй юм, тэнэгээ. Социализм бол байсан. Харин ч тэр үед ядуу ч гэсэн жаргалтай, айх айдасгүй, сурч боловсроод, хүмүүжээд байсан юм даа. Соц-змд дутагдал байсан. Гэхдээ хүний төлөө нийгэм байж. Чи өөрийн гэх үзэлтэй байгаа нь сайн хэрэг. Гэхдээ ухаангйү, мэдлэггүй, боловсролгүй, төлөвшөөгүй чам мэтэд байгаа үзэл бодол чинь зөвхөн өөртөө зориулагдсан гэдгийг санаж яв. Нийгэмд тархвал бөөн аюул гэсэн үг.

зочин [202.9.47.0] 2024-04-18 08:26:02

хулгайчууд чинь доороо биш дээрээ тохой залгаад сууц байгаа шүү тэдний толгойд эх орон байхгүй ард түмэн байхгүй шуналт дэвнүүд өөрийг чинь тоироод сууж байгаа

зочин [66.181.171.37] 2024-04-18 08:24:37

Дэмжинээ, амжилт хүсье

Зочин [120.17.8.41] 2024-04-18 01:20:27

Huuliig bol daramtalj bgaad ingej Batlana gedgee zarlaj bnshde

Зочин [202.55.188.104] 2024-04-17 23:40:25

Оюунэрдэнээ чиний туйлын зөв гэдгийг хэн нотлохын дараа нь буруудвал хэн хариуцлага хүлээх үү

Г.Норов [103.212.117.63] 2024-04-17 22:07:58

Энэ хуулийг дэмжихгүй гишүүдийг ИХ д бүү нэр дэвшүүл.Тэд бол олигархи нэгэн гэдгийг байнга санаж явах хэрэгтэй.

Зочин [66.181.180.31] 2024-04-17 20:08:51

ямар хүмүүсийг нэр дэвшүүлж байгаагаас чинь таныг хэн бэ гэдгийг мэдэж авнадаа. тэгээд хэнд санал өгөхөө шийднэ хүмүүс. наад хулгайчид, дээрэмчдээсээ салахгүй бол таныг дэмжихгүйээ. тухайлбал хулгай Хүрэлбаатар, Дэлгэрсайхан, Анандбзара, гээд наад танхим ба и их хуралд захаас аван танай олон хулгайч байгаа шүү.

,зочин [59.153.113.198] 2024-04-17 19:51:38

Дэмжиж бнаа. Тэр гишүүдийн нэрсийг нь ил зарлах хэрэгтэй шүү . Дээр нь шоронд орж байсан хүмүүсийг нэр дэвшүүлж ерөөсөө болохгүй шүү

sat sataar l ahih yostoi,Oyunerdeniig demjine..... [31.32.212.183] 2024-04-17 19:36:21

Oyunerdene tyynii nehediig saitar demjeerei,tegsen chagt ta nar ireh taban jil erhbis baga zereg zasarch medne........bas dahiad chaana ni asar ikhe auyl baina;ene bygdiig dabahad neg dairaltaar barahgyi s dee!!!

Зочин [202.9.46.253] 2024-04-17 19:26:52

Оюун эрдэнийгээ дэмжинээ. Хувиршгүйгээр зоригтой байгаарай . Үргэлж 2 гараа өргөж дэмждэг бол яг л тэр утгаар дэмжинэ шүү.

Зочин [139.5.216.135] 2024-04-17 19:14:54

Ямар гишүүд вэ нэрий нь зарлаа ч

Зочин [202.55.188.88] 2024-04-17 19:05:17

Соц дек гээд бгаа ч үйлдэл нь өөр ш дээ... авторитар дэглэм их харагдах болоод бгаа... шууд социалист нам ш дээ МАН.... ам ажлын зөрүү их бна.... юун соцдек..

Баяр [66.181.179.155] 2024-04-17 18:46:59

Зөв Сэтгүүлч, бах,дуучидыг нэр дэвшүүлэхгүй байх хуулв гаргах.!!!! Луйварчингуулыг ч УИХ д дахин бүү лэвшүүл.!!!

Зочин [103.57.94.68] 2024-04-17 18:44:44

Зоригтой тэмцээрэй. Энэ сунгуулиар таны багийг дэмжинэ шүү.

Энх [202.179.4.168] 2024-04-17 18:34:58

Зүгээр л сонгууль

Зочин [139.5.217.208] 2024-04-17 18:22:18

Сонгуулиас өмнө Оюунэрдэнийг унагаах вий дээ цаад баялагийн хулгайчууд чинь

Зочин [202.126.89.157] 2024-04-17 18:08:42

Соц дек намын хүн юм уу аль эсвэл МАН -ын гишүүн юм уу. Юу ч ойлгосонгүй. Хэрвээ Соц дек нам байгаа гэвэл бүрэн дэмжинэ шүү....

Зочин [103.168.34.92] 2024-04-17 17:49:41

Зөв маш сайн бна..Хулгайч луйварчид нь ялгарах гэу бна

Зочин [203.91.115.48] 2024-04-17 17:41:07

Оюун-эрдэнийг дэмжиж байна

И [103.168.34.196] 2024-04-17 17:08:29

Залуусаа гудамжинд гарга. Занданшатар бас олигархи намынх юмуу???

mgl [106.166.54.184] 2024-04-17 17:05:54

erunhii saidaa demjnee ter ajlaa hiij bna

иргэн [59.153.113.142] 2024-04-17 15:45:03

Оюун эрдэнийг дэмждэгээ. Сонгуульд нэр дэвшүүлж болохгүй хүмүүсийн болон шинээр дэвшүүлж болох хүмүүсийн талаар гудамжинд нээлтэй санал асуулга явуулаад шийдчихээч Хүмүүс хэлээд л өгнө дөө

zochin [202.9.40.228] 2024-04-17 14:36:31

Oligarhiin Nam gj haa bn.Tanai nam oligarhaar duursen uom bishuu.Hamag baigaliin baylagiig MAN heden ol8garhi huvidaa ezemsheed ard tumend ymarch huteelgui bga biz.Eree gol.Mak.Dornod.Emnegovi bugd huviih shuu

Зочин [139.5.216.135] 2024-04-17 19:59:08

Муу орк минь танай манай гэж битгий хуцаад бай

Зочин [66.181.185.251] 2024-04-17 14:26:21

Зөв. монголын ард иргэдийн олонх нь таныг дэмжиж байгаа,Танай намд үл бүтэх олигархууд бий тэднээс салах хэрэгтэй .Таныг олон түмэн дэмжиж байгаа,та олонх болох боломжтой шүү.зоригтой урагшлах хэрэгтэй....

Зочин [202.21.124.102] 2024-04-17 14:19:16

Зөв хууль. МАК, ЭНЕРЖИ яагаад төрийн мөнгөөр хийсэн ордыг ганцаараа эзлэх ёстой гэж ... 25 хувиас дээш эзэмших ёсгүй.

Зөв шүү [103.57.93.254] 2024-04-17 14:03:26

Маш сайн ажилласан ажлаж байгаа


35 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
35 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.