Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй

Aдмин / Нүүр

Газар хөдлөлтийн аюул нь олон хүний амь нас, хүн төрөлхтний барьж байгуулсан бүтээн байгуулалтыг хоморголон устгадаг байгалийн гамшиг юм. Газар хөдлөлтийн хүч, давтамж сүүлийн жилүүдэд Монгол Улсад төдийгүй дэлхий дахинаа нэмэгдэж байна. Зөвхөн 2024 он гарсаар манай улсад болон хил орчмын бүс нутагт 3.5, түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 20 удаа болжээ.

Гэтэл Улаанбаатарын 976 барилгад газар хөдлөлтийн тэсвэртэй байдлын үнэлгээ хийхэд ердөө 206 нь тэсвэртэй гэсэн дүгнэлт гарсан байна.

Тиймээс Засгийн газраас жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт 16:00 цагт улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаж, дадлага сургууль зохион байгуулах журам гаргасан. Энэ жилийн хувьд маргааш буюу 2024 оны гуравдугаар сарын 28-нд таарч байна.

Энэхүү дадлага сургууль нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагад газар хөдлөлтийн аюулыг таниулах, урьдчилан сэргийлэх аргад сургах дадал олгох, эрсдэлийг бууруулах зорилготой.

Тиймээс маргааш ямар үйл ажиллагаа зохион байгуулах талаар ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр олон нийтэд мэдээлэл өглөө.

Мөн тэрбээр энэ дадлага сургуулийг ёс төдий өнгөрүүлэх биш, гамшиг нүүрлэсэн үед мэдлэгтэй дадалтай байж өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ аврах аргад суралцахыг зорьж, идэвхтэй бөгөөд хариуцлагатай оролцохыг уриаллаа.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл

Зочин [202.21.113.42] 2024-03-30 15:22:15

манай монголчууд зүгээр л багахан хэмжээний зээл аваад хуучин хашаа хороондоо боломжийн сайхан байшин бариад ногоогоо тариад сайхан амьдраачээ. Өгөр хүйтэн бетон тагзыг тэр их мөнгөөр, өчнөөн жилийн өндөр хүүгээр авч яах гэсийн бэ. Ядаж айх аюулгүй сэтгэл амар. Ямар газар нутаг талбай байхгүй гэж байгаа биш. Дур ихэдвэл ёр ихэднэ гэгчээр үхлээ эрцгээсэн юм шиг байр луу л зүтгээд байх юм. Залхуу новшнууд

Зочин [203.17.23.197] 2024-03-29 14:16:02

100 хувь тэсвэргүй

Т [66.181.178.78] 2024-03-28 19:29:06

Аль барилга нь найдваргүйг зарлаж хүмүүст тус болох хэрэгтэй

Zochin [66.181.181.137] 2024-03-28 11:09:16

Engej zarlaj hunii umchiig uneguituldug maanag tur zasag. Odoo tegeed ter barilguudaa zarla, ali n hog ali n hog bish ve yalgaach

Иргэн [66.181.184.158] 2024-03-27 22:25:39

Ад үзээд байсан хуучны ( соц-н үед баригдсан ) хэдэн барилгууд л стандартаар баригдсан байх

Зочин [103.168.34.35] 2024-03-28 14:01:35

Хуучны барилгууд найдвар муу 1давхараа хана нурааж дэлгүүр айл нь өрөөгөө томсгож хана нураасан ...хана хавтан нийлүүлж гагнасан хугацаа нь юу болж бгаа бол аймаар

Зочин [122.201.31.35] 2024-03-27 20:22:45

Улсын комисс гэж авилгал авч ашиглалтанд авчихаад солиороод байгаарай

Erka [203.91.115.51] 2024-03-27 19:18:11

Ymar bairnuud tesvertei baigaag ni haanaas harj boloh ve

BI bna [59.153.112.69] 2024-03-28 09:42:17

Zarlachih yu mbol unen ni osood tgeed garuud hahuuli ogood tesvertei gese nbichig avch mavaad utgaa aldah bhoo. Yur ni bol buren tsutsgamal hamgiin tesvertei. Tgeed Oros ugsarmal tgeel busad ni nurna doo. Blok, toosgonuud yalanguya

Зочин [202.179.25.32] 2024-03-27 19:08:25

Эрх мэдэлтнүүд бизнестэй хутгалдаж Офшоордох мөнгөө барилгад хөрөнгө оруулж хүүлж угааж орон сууц хаусны үнэ хөөрөгдүүлж түгжрэлд ортол нь цеминтэн орон сууц сүндэрлүүлж Нарны гэрэл орхооргүйг хийж хзний эрх зөр чөөд дээр нь газар хөдлөлтөд тэсвэргүй орон сууцнууд барьж Худалдан авхчидаа хулхидхаар хэн хариуцлагаыг үүрэх юм. Эд хөрөнгөөр хохироод дуусахгүй амь насаараа хохирох хэрэгүү?. МАНийхаан Угаараар Үерээр Гаазаар газар хөдлөлтөөр Амь насыг нь бүрэлгэж хятадуудыг орогнуулах гэдэг МАНыг дахин төрд бүү оруулаарай иргэдээ.

Zochin [122.201.31.139] 2024-03-27 17:58:09

Busad barilga hujaa armaturaar behelsen bayrtai gazar hudluhud.

Зочин [202.126.91.11] 2024-03-27 21:26:16

Хужаа арматур харин ч сайн бх шүү.Манай дарханы арматур бол баяртай гэсэн үг...


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.