ХААН Банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлагдлаа

Aдмин / Эдийн засаг

“ХААН Банк”-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 3-р сарын 13-ны өдрийн 06 тоот тогтоолын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлаж байна.

Компанийн оноосон нэр: “ХААН Банк” ХК

Хурал болох газар: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж-25, Сөүл оффисын 1 давхар, ХААН театр

Хурал болох өдөр, цаг: 2024 оны 4-р сарын 23-ны өдрийн 14:00 цаг (Хуралд танхимаар оролцох хувьцаа эзэмшигч хурал эхлэхээс 1 цагийн өмнө ирж бүртгэл хийлгэнэ)

Хурлын хэлбэр: Хосолсон (танхим болон зайнаас)

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2024 оны 4-р сарын 5-ны өдөр

ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

Танилцуулах асуудал:

“ХААН Банк” ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга:

  • “ХААН Банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах тухай танилцуулга;
  • 2023 оны чанаргүй зээлийг холбогдох эрсдэлийн сангаас хаасан тайлангийн танилцуулга;
  • “ПиДаблюСи аудит” ХХК-ийн банкны 2023 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн дүгнэлтийн танилцуулга.

Хэлэлцэх асуудал:

  1. “ХААН Банк” ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;
  2. ТУЗ-ийн 2023 оны ажлын тайлангийн танилцуулга, 2024 оны зардлын төсвийг хэлэлцэж батлах;
  3. “ХААН Банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ын төслийг хэлэлцэж батлах.

Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:

  1. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дэг;
  2. “ХААН Банк” ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга;
  3. ТУЗ-ийн 2023 оны ажлын тайлангийн танилцуулга;
  4. ТУЗ-ийн 2024 оны зардлын төсвийн танилцуулга;
  5. “ХААН Банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмын төсөл;
  6. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудас;
  7. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоолын төсөл;
  8. Компанийн тухай хуулийн 65.6-д заасан шаардлагатай бусад бичиг баримт.

Хувьцаа эзэмшигч та 2024 оны 4-р сарын 15-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд өөрт тохиромжтой дараах газруудын аль нэгт эсхүл www.khanbank.com цахим хуудсаар дамжуулан хурлын материалтай танилцах боломжтой.

  • Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани;
  • Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Стадион оргил 1, Чингисийн өргөн чөлөө-6-д байрлах ХААН Банк цамхаг;
  • Хурал зохион байгуулах комиссын утас 75153333-3221; 99007781; 86588877, цахим шуудан [email protected].

Хуралд биечлэн буюу танхимаар оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч урьдчилан санал өгөх боломжтой бөгөөд саналын хуудсыг бөглөн өөрийн үйлчлүүлдэг брокер дилерийн компаниар дамжуулан эсвэл Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Стадион оргил 1, Чингисийн өргөн чөлөө-6-д байрлах ХААН Банк цамхаг, орон нутаг дахь салбар нэгжүүдээр өгөх, эсхүл цахим хэлбэрээр ХААН Банкны цахим хуудас www.khanbank.com-р дамжуулан өгөх ба саналын хуудсыг авах сүүлийн хугацаа 2024 оны 4-р сарын 19-ний өдрийн 16:00 цаг байна.

"ХААН Банк" ХК


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.