“Миний мэддэг Хятад орон” эвентэд оролцохыг урьж байна

Aдмин / Энтертайнмент

2024 онд, БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байна.

Таныг бид “Огторгуйн бичиг: Миний мэддэг Хятад орон” олон улсын эвентэд оролцож, Хятад орны тухай сонин сайхнаасаа хуваалцаж, сэтгэл хөдөлгөсөн, баяр баясал, урам зориг эрч тэмүүлэл мэдрэгдсэн агшнаа тэмдэглүүлэн үлдээхийг бид чин сэтгэлээсээ урьж байна. Өгүүлэл, фото зураг, эсвэл богино хэмжээний видео, зурагт хуудас аль нь ч байж болно. Таны ирүүлсэн сонин сайхан дурсамж ХТРТ-ийн CCTV-4 сувгийн “Хятад орны тухай ярилцах нь” нэвтрүүлгийн том жижиг дэлгэцээр гарч, илүү олон хүмүүсийн хүртээл болох боломжтой юм.

Өнөөдрөөс эхлээд 8 дугаар сарын сүүлч хүртэл бид таны ирүүлсэн дурсамжийг хүлээн авахад бэлэн байгаа бөгөөд арга хэмжээндээ идэвхтэй оролцохыг тань хүсэн хүлээж байна.

Оролцох арга хэлбэр:

Сэтгэгдэл бичих

1.Нэвтрүүлгийн булангийн вичатын хоёр хэмжээст код уншуулан сэтгэгдлээ үлдээж болно.

2.“Written in the Sky: My China Story” товчийг дараад эвентийн хуудсанд нэвтэрч сэтгэгдлээ илгээнэ үү.

Видео бичлэгээр оролцох

Хэрэв та видео бичлэг хийдэг авьяастай бол видео бичлэгээ WeChat Channel эсвэл Tiktok-д нийтлэн #MyChinaStory# хэмээн тодотгож, эсвэл видео бичлэгээ [email protected] имэйл хаягаар ирүүлж, сонин сайхнаа видео бичлэгээр танилцуулаарай.

Эвентийг одоогоос 2024 оны 8 дугаар сарын 31 хүртэл зохион байгуулна.

Таны хуваалцсан сонин сайхан дурсамжаас үндэстэн дамнасан энэ гүн зузаан сэтгэлгээг бид хамтдаа харахыг хүсэн эрмэлзэж байна.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:51

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:51

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.