СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
Сонгон шалгаруулалт зарласан огноо: 2024 оны 2-р сарын 28-ны өдөр
САЛБАР, ТООЦООНЫ ТӨВИЙН БАРИЛГУУДАД НАРНЫ ЦАХИЛГААН ҮҮСГҮҮРИЙН СИСТЕМ НИЙЛҮҮЛЖ, СУУРИЛУУЛАХ АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭХ КОМПАНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
Сонгон шалгаруулалтын дугаар: RFP24-0115
ХААН Банкны салбар, тооцооны төвийн барилгуудад нарны цахилгаан үүсгүүрийн систем нийлүүлж, суурилуулах ажлыг гүйцэтгэх компанийг сонгох нээлттэй сонгон шалгаруулалтад эрх бүхий компаниудыг оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй компаниуд ХААН Банкны 5000000015 тоот дансанд 50,000 төгрөгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй тушааж, баримтыг албан бичгийн хамт [email protected] хаягаар илгээж сонгон шалгаруулалтын өгөгдлийг авна уу.
Материалыг 2024 оны 3-р сарын 13-ны өдрийн 12:00 цаг хүртэл [email protected] хаягаар хүлээн авч, зөвхөн шалгарсан компанид хариу мэдэгдэнэ.
Хаяг: ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө, Стадион Оргил-1, ХУД-15,Ш/Х-192, Улаанбаатар-17010
Жич: Сонгон шалгаруулалтай холбоотой мэдээллийг [email protected] хаягт хандаж авна уу.
ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ ГАЗАР
Сэтгэгдэл