Сонгуулийн жил АМИЛДАГ 1072 хувьцаа

Aдмин / Улстөр

Эрдэнэс тавантолгойн 1072 ш хувьцааг Монгол хүн бүр эзэмшдэг болсон нь уул уурхайн баялгийг ард түмэнд хуваах анхны сонгодог хувилбар болжээ. Гэвч бодит үнэлгээ, үр өгөөж нь нэг л дутуу дулимаг байна уу гэж хардагдах олон өнцөг бий. Түүх сөхвөл Тавантолгойн нүүрсний орд газрыг Хятадын төрийн өмчит компанид 100 жилээр эзэмшүүлэхээр төр засгийн шийдвэр гарч байсан ч иргэний хөдөлгөөнүүдийн идэвхтэй тэмцлийн улмаас дэлхийд томоохонд тооцогдох энэ орд газар Монголдоо үлдсэн юм.

Гэхдээ 100 хувь ард түмний өмч мөн үү гэвэл бас л эргэлзээтэй. Учир нь УИХ-ын дарга асан З.Энхболд хэвлэлд саяхан ярилцлага өгөхдөө энэ бүлэг орд газрыг тал хувийг эрх баригч намын болон "Эм Си Эс" групп эзэмшдэг хэмээн зарим ноцтой мэдээллийг хүргэсэн юм.

Тэгэхээр ямар нэг нарийн тооцоолол хийх шаардгачхаагүйгээр бодож үзэхэд ашигтай ажиллангаа ард түмэндээ хувьцааны ногдол ашгаа тараах бодлого Эрдэнэс тавантолгойн үүрэг гэх. Гэтэл эрх баригч намын сонгуулийн сурталчилгааны хэрэгсэл гэж харагдахаар бодит үр ашиг тооцоот хөрөнгө оруулалт мөн эсэх нь ч тодорхойгүй байдлаар үрэлгэн хөөрүү эсвэл дөхөн доогуур хулгайн луйврын хумслалт болчих хардлага төрөхөөр зарим мэдэгдлүүдийг албаны хүмүүс хийж эхэллээ. Нүүрсний асар их хулгай, хариуцлага алдсан шат шатны дарга нарын хэргүүд, нэг тулгамдаад буй асуудлуудад шийдэл шийдвэр, зохих үр дүнг хүлээж буй ард түмнийг цагаан сарын баярыг өмнө Тавантолгойн хувьцааны ногдол ашиг гэж гулууз маханд хүрэхгүй төгрөгөөр түр хуурах гэж үү.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Гггггг [59.153.113.10] 2024-02-04 22:40:31

Паак ю

Zorig [202.55.188.87] 2024-02-04 16:44:21

Vnheer shiwshigte tor uls gej bidniig l heleh bhda


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.