Улсын хэмжээнд 62.8 сая толгой мал өвөлжих тооцоо гаргажээ
Улсын хэмжээнд энэ онд 18.1 сая толгой төл хүлээн авч, 5.1 сая толгой малыг дотоодын хэрэгцээнд, 12.1 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулан 62.8 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан тооцоо гаргажээ. Энэ жил отор, нүүдлийг бүс дотроо босоо чиглэлд зохицуулах шийдвэр гаргасан бөгөөд аймаг дундын отрын бүс ашиглалтын захиргаа аймгуудаас захиалга авч Орон тооны бус зөвлөлийн хурлуудаа хийж эхлээд байгаа аж.
Түүнчлэн, аймаг, нийслэл, сум, дүүрэгт аюулгүй нөөцөд 21.5 мянган тн өвс, 12.6 мянган тн тэжээл бэлтгэхээс одоогоор 5354 тн өвс, 1548 тн тэжээл бэлтгээд байна.
Малчдын түвшинд гэхэд энэ сарын 12-ны өдрийн байдлаар 947.5 мянган тн өвс, 341.0 тн сүрэл, 11.2 мянган тн ногоон, 4.5 мянган тн үйлдвэрийн, 24.4 мянган тн гар тэжээл, 1280.5 тн дарш, 33.2 мянган давс хужир шүүг бэлтгэж, өвс, тэжээлийн бэлтгэлийн 63.3 хувийн хангаад байна. Энэ үзүүлэлт, баруун бүсийн аймгуудад 82, төвийн бүсийн аймгуудад 60.7, говийн бүсийн аймгуудад 11.4, зүүн бүсийн аймгуудад 68 хувийн гүйцэтгэлтэй байгааг ХХААХҮЯ мэдээллээ.
Сэтгэгдэл