Дархан-Эрдэнэт чиглэлийн авто замын зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлажээ

Дархан-Эрдэнэт чиглэлийн А1001 авто замын зорчих хөдөлгөөнийг өнөөдөр 19:00 цаг хүртэл хязгаарлажээ.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас “Өчигдөр шөнө буюу 2023 оны аравдугаар сарын 12-ны өдрийн 21:00 цагаас 13-ны өдрийн 19:00 цаг хүртэл олон улсын чанартай Дархан-Эрдэнэт чиглэлийн А1001 автозамыг Зам тээврийн яамны төлөвлөгөөт ажлын дагуу хязгаарлаж зам засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байна” гэж мэдээллээ.
Сэтгэгдэл