Улсын хэмжээнд дундаж цалин 6.1 хувиар өсжээ

Aдмин / Эдийн засаг

Үндэсний Статистикийн Хорооноос 2023 оны 2 дугаар улирлын байдлаар ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалинг танилцууллаа. Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2023 оны 2 дугаар улирлын байдлаар нийт 50.0 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 757.2 мянган ажиллагч хамрагдсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.7 (3.6%) мянгаар өмнөх улирлаас 730 (1.5%)-аар, харин ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 14.7 (2.0%) мянгаар өмнөх улирлаас 20.3 (2.8%) мянгаар тус тус өсжээ гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


Сэтгэгдэл

зочин [66.181.187.181] 2023-09-14 19:37:25

2024 оны сонгууль дуустал ийм мэт тархи угаалт явагдах юм байх даа? Ийм л мэдрэмжгүй, чадваргүй, хариуцлагагүй худал мэдээ гаргадаг социализмын үеийн статистикийн байгууллага Монгол улсад одоо хүртэл ажилласаар байна уу? Энэ мэдээг гаргадаг ажилтнууд хотын захын хорооллууд болон аймаг сумдад очоод иргэдийн ахуй амьдралыг ядахдаа хараач дээ, бараг бүгд өвчтэй, зовлонтой, үгээгүй ядуу, өдөр хоногийг арай ядан залгуулж амьдарч байгааг мэдэхгүй байгаа гэж үү? Архичид ихтэй, ажил эрхэлдэггүй, халамж тэтгэмж хүртэгсэд хүн амынх нь бараг 10-15% биз дээ? Бараа бүтээгдэхүүний үнэ аль хэдийн 1,5-2 дахин нэмэгдчихсэн биз дээ? Өдрөөс өдөрт иргэдийн ахуй амьдрал доройтсоор байгаа биз дээ?

Зочин [203.17.23.197] 2023-09-14 16:44:14

Тархи угаалтаа зогсоо. Үнийн өсөлтөөс хамаарч иргэдээ ядууруулж байгаагаа ил тод зарла. Бодит цалин чинь 2016 оны үеийнхээс хэд дахин буурчаад байна шүү дээ. Сонгуулийн шоу хийхээ больж иргэдийнхээ ядуурлыг арилгах талаар тодорхой арга хэмжээ ав. Мах зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийхээ үнийн хөөрөгдөлийг зогсоох арга хэмжээ ав


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.