“Менторшип-2023” хөтөлбөрт хамрагдах байгууллагууд тодорлоо
Голомт банкнаас жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд нь дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “Менторшип-2023” хөтөлбөрт хамрагдах байгууллагууд амжилттай тодорлоо. Энэ жилийн хөтөлбөрт анкетаа ирүүлсэн нийт байгууллага дундаас “Чингүүнбат” ХХК, “Топ Степ” ХХК, “Соёмбот Оргил” ХХК, “Абигэйл” ХХК, “Ээлтэй Ертөнц” ТББ, “Эдем” ХХК нь бизнесийн алсын хараа, байгууллагын үйл ажиллагаа, удирдлагын арга барил зэргээрээ онцгойрон хөтөлбөрт хамрагдахаар сонгогдлоо.
Харин өнөөдөр ерөнхий зохион байгуулагч Голомт банк, хамтран зохион байгуулагч “Мотивейшн Хэлхээ” ХХК болон шалгарсан байгууллагын төлөөллүүд гурван талт гэрээг үзэглэснээр хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах үйл ажиллагаа ийнхүү албан ёсоор эхэлж байна. Хамтран ажиллах гэрээнд Голомт банкны Байгууллага хөгжлийн газрын захирал А.Ганчимэг, “Мотивейшн Хэлхээ” ХХК-ийн захирал Э.Болор-Эрдэнэ болон оролцогч байгууллагуудын удирдлагууд гарын үсэг зурж баталгаажууллаа.
“Менторшип-2023” хөтөлбөрийн хүрээнд Голомт банк болон Монголын томоохон компаниудын үүсгэн байгуулагч, удирдлагууд хөтөлбөрт хамрагдаж буй жижиг, дунд бизнесүүдтэй туршлага мэдлэгээ хуваалцаж, “Мотивейшн Хэлхээ” ХХК-ийн зөвлөх үйлчилгээний мэргэжилтнүүд байгууллагын үр дүнгийн стратеги менежментийг сайжруулахад чиглэсэн төрөл бүрийн сургалтуудыг явуулахаас гадна шаардлагатай тохиолдолд банкны зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр оролцогч байгууллагуудын үйл ажиллагааг богино хугацаанд, оновчтой хөгжүүлэхийг зорин төрөл бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
“Менторшип-2023” хөтөлбөрт шалгарсан нийт байгууллагууддаа баяр хүргэж, хамтын ажиллагаанд амжилт хүсье!
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Энэ онд 35 хүртэлх насны иргэдийг ипотекийн зээлд шуурхай хамруулна
Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна
"Насны хишиг" тэтгэмжид анх удаа хамрагдах ахмадуудыг бүртгэж байна
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй тооны гарын үсэг зуруулах тухай заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ
Нүүрсний үнэ 30 гаруй хувиар буурав
Өнөөдрийн УИХ-ын чуулганыг 8 гишүүн тасалжээ
ЦЕГ: Иргэн Б.Цацралын биед халдсан хэргийг шалгаж байна
АТГ: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаанд 4-54 удаа оролцож, ялагч болсон зөрчил илэрчээ
Д.Очирбат : Агаарын бохирдол тархины судасны өвчний 31 хувьд нөлөөлж байна