БНАСАУ-ын удирдагч цэргийн тагнуулын хиймэл дагуулыг шалгажээ
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун улсынхаа анхны цэргийн тагнуулын хиймэл дагуулыг шалгаж, “цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөнд” зөвшөөрөл олголоо гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөө өглөө мэдээлжээ.
"Ким Жөн Ун Хиймэл дагуул хөөргөхөд бэлтгэх байнгын бус хорооны үйл ажиллагааг биечлэн шалгаж, хөөргөхөд бүрэн бэлэн байгаа цэргийн тагнуулын 1-р хиймэл дагуулыг үзэж шалгалаа. Тэрбээр мөн тус хорооны цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав" гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна.
Ким Жөн Ун “АНУ-ын империалистууд, БНСУ-ын хорон санаат утсан хүүхэлдэйнүүд Умардтай сөргөлдсөн үйлдлээ улам нэмэгдүүлэх тусам тэднийг тогтоон барихын тулд “илүү шударга, ил тод, эрс шийдэмгий” өөрийгөө хамгаалах эрхээ эдлэх болно хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл
Зочин [172.56.216.64] 2023-05-17 23:33:04
Юм болгоныг мэддэг хүүрийм байх даа чааваас
James [172.56.216.64] 2023-05-17 23:32:02
Энэ хүүхдийг баллаад хаялаа бүдүүн гахай чинь.чёрт