БНАСАУ Япон болон Шар тэнгис рүү их буугаар бууджээ

БНАСАУ Япон болон Шар тэнгисийн завсрын зааглах бүс рүү их буугаар 130 удаа гал нээж, хилийн бүсэд хурцадмал байдлыг намжаах тухай 2018 оны Солонгос хоорондын цэргийн хэлэлцээрийг зөрчлөө гэж БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдлээ. БНСУ-ын цэргийнхний мэдээлснээр, даваа гаргийн 14 цаг 59 минутын орчимд Канвондо, Хванхэ-Намдо мужуудаас Япон болон Шар тэнгис рүү тус тус 130 орчим удаа их буугаар бууджээ. БНСУ-ын цэргийнхэн Солонгос хоорондын цэргийн хэлэлцээрийг зөрчсөн “өдөөн хатгалгаа” нэн даруй зогсоохыг Умард Солонгосын талаас шаардсан байна. БНАСАУ хамгийн сүүлд 11 дүгээр сарын 3-нд ийм буудлага хийжээ. Тухайн үед Япон тэнгис рүү 80 орчим удаа их буугаар гал нээсэн гэж мэдээлж байв.
Сэтгэгдэл
Зочин [66.181.176.64] 2022-12-06 17:56:51
Их буугаар буудна уу, жижиг буугаар буудна тухайн орны дотоод хэрэг, байдаг л нэг хээрийн сургуулилт. Хэнд хамаа байна. Монголд хэцүү байгааг сурвалжлаад явалдаа.
Зочин [66.181.185.67] 2022-12-06 16:41:05
лаг юм аа
Зочин [202.9.40.94] 2022-12-06 15:03:30
Пуужинтай хүү улам тарагалаад л ард түмэн улам тураад л нам буудчих аавын хүү байдаггүй л юм бах дааааа
Зочин [66.181.185.67] 2022-12-06 16:41:53
чи монголд хоолгүй хоосон л хонож байгаа ш дээ