Алтан бөгж, монетон эдлэл, үнэ бүхий зүйл хулгайлан авч зугтсан иргэнийг шуурхай илрүүллээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 08 цаг орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Гэрт хулгайч орсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс шалгахад 24 настай эмэгтэй “Ү”-ийн гэрээс 28 настай эрэгтэй “Б”-нь алтан бөгж, монетон эдлэл үнэ бүхийн зүйл хулгайлан авч зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл